Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.12.10/ танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хэмнэлтийн хууль дөрөв дэх жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ хуулийг нарийн чанд сахиж ажиллах шаардлагатай. Үлдсэн хугацаанд төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотойгоор зардлуудаа эрэмбэлж, цалин болон нийгмийн даатгалын зардал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, салбаруудаас Онцгой байдлын ерөнхий газрын зохих зардлууд, хөрөнгө оруулалтууд, эрүүл мэндийн салбар зэрэг зардлуудыг тэргүүн ээлжинд саадгүй санхүүжүүлэх үүрэг өглөө.
Засгийн газраас Хэмнэлтийн хуулийн дагуу төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх даалгаврыг өглөө.
Мөн цахим орчинд шилжиж, бичиг хэрэг, тээвэр, томилолтын зардал гээд тэвчиж болох зардлуудыг тооцож, он дуустал хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Энэ жилийн тухайд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаас цэвэр 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг өвөлжилтийн цас зудтай холбоотой онцгой байдлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлтгэж танилцуулах зардалд 2025 ондоо багтаж зарцуулах үүргийг өглөө. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" хөтөлбөрүүдээс гадна яамдууд дээр байгаа дэд хөтөлбөрийг 2026 он руу шилжүүлж байна. Татвар дээр аль болох шок өгөхгүйгээр аж ахуйн нэгж болон иргэдэд туслан зөвлөх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээг шат дараатай авна.
Хуримтлагдсан өрөөс харвал, уул уурхайн салбарын хэд хэдэн татварын өр хуримтлагдсан байна. Тийм учраас энэ салбарт үзүүлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зогсоох саналуудыг боловсруулж танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Эдгээр арга хэмжээг 12, 1, 2 дугаар сараас ирэх орны нэгдүгээр улиралд үргэлжилнэ гэдэг үүргийг бүх салбарын сайд нарт өглөө. 2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэл ямар байгаа талаар танилцуулъя. Энэ оны төсөв эхэлснээс хойш хоёрдугаар улирлын дундаас эхлэн татварын орлого саатаж, ялангуяа гадаад худалдаан дээр нүүрсний үнэ энэ оны төсөв батлагдах үеэс 50 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлд хүндрэл үүсгэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард экспортыг дэмжих ажлын хэсэг байгуулахад төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан. Мөн төсвийн орлого бүрдүүлэлт сарынхаараа тодорхой хэмжээнд саатаж эхэлсэн цаг үе байсан. Эндээс макро бодлогыг тэнцвэржүүлэх арга хэмжээнүүдийг авч эхэлж, шинэ Засгийн газар бүрдэж, долдугаар сард төсвийн тодотгол хийж, 2.3 их наядаар төсвийн зардлыг бууруулсан байдаг. Эдгээр мөнгөний бодлого, төсвийн бодлого дамнасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүн гарсан. Монгол Улсын валютын нөөц анх удаа 6 тэрбум ам.доллар давж, зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван агентлагаас зэрэглэлээ хамгаалж, хоёрт нь зэрэглэлээ нэмүүлж чадсан. Бид 13 жилийн өмнө хүрээд байсан өндөр зээлжих зэрэглэлдээ хүрсэн. Бид 2012 онд зээлжих зэрэглэлээ алдаж эхэлсэн.
Мөн 3650 төгрөг хүрч байсан ам.долларын ханш 3544 төгрөг болж тогтворжиж ирсэн. Он гараад нөөц буурах, валютын ханшаа алдах эрсдэл байхгүй болсон. Дээрээс нь есдүгээр сараас эхлээд сар бүрийн төлбөрийн тэнцэл 40-50 сая ам.долларын эерэг гарч эхэлсэн.
Ингээд төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сард 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 11 сарын байдлаар 144 сая ам.долларын ашигтай гарч эхэлсэн. Үүний үр нөлөөгөөр экспорт буурсан хэдий ч импортыг хумих макро бодлогууд үр нөлөөгөө өгч, нааштай арга хэмжээг авч ирсэн. Энэ маань улсын төсөв дээрээ очихоор импорт буурахаар гаалиар орж ирдэг импортын татвар буурч эхэлж байна. Мөн нүүрсний үнийн 50 хувийн бууралт уул уурхайн салбарт маш том цохилт болсон. Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар сүүлийн саруудын орлого бүрдүүлэлтийн явцыг харахад, энэ оны үлдсэн хоногуудад улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна. Тийм учраас үлдсэн хугацаанд татварын орлого бүрдүүлэлт дээр бүх хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Нийт 2.3 их наяд төгрөгийн тал буюу 1.2 их наяд төгрөг нь импортын тоо хэмжээ буурсантай холбоотойгоор гаалийн татвар буурсан. Татвартай ижил хүчилж, импортыг дуудаж авах боломжгүй байдаг. Гааль дээр үүссэн татварын өр төлбөр харьцангуй бага байгаа. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Гаалийн ерөнхий газарт ажилласан. Цаашдаа энэ байгууллага илүү эрчимтэй, ил тод ажиллаж, төрийн байгууллагын буруутай үйлдлээс болж орлого буурах эрсдэлийг хааж ажиллах шаардлагатай. Гаалийн байгууллагууд өдөрт дор хаяж 30-аас доошгүй хувийн татварын орлого бүрдүүлэх бол татварын байгууллага 100 тэрбум хүртэл өдөр бүр татварын орлого төвлөрүүлэх үүрэг даалгавар өгсөн.
Татварын орлого бүрдүүлэлтэд учирч байгаа эрсдэлийг харвал гурван төрлийн шалтгаантай байна. Үүнд, нүүрсний үнэ 50 хувь унасан бол импортын хувь хэмжээ буурснаас 1.2 их наяд татвар дутаж байна. Гуравт, бид мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй эрсдэл үүсч байна. Тэр нь юу гэхээр АН-ын бүлгийн хуралдааны дараагаар татварын өршөөлийн хууль санаачлан ажиллана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш татварын төлөвлөлт дээр нэлээд эргэлзээ үүссэн. Үнэхээр энэ хуулийн төсөл санаачлах гэж байгаа бол өртэй байгаа аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх сэдэл бий болсноос татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ мэдэгдлээ эргэн харж, зогсоохыг хүсч байна. Мөн нийслэл болон орон нутагт цалин урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой саатсан асуудал огт байхгүй. Өчигдрийн байдлаар төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна. Хамгийн гол нь төрийн сангийн үлдэгдэл бус татварын орлого буюу тодотгол хийснээс хойш батлагдсан алдагдлаа барьж, оноо дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, орлогоос давсан зардал гаргаж болохгүй. Тэрнээс биш төрийн сан хоосорч, улайгаагүй ээ.
Нийт 2.3 их наядаас дутах өндөр эрсдэлтэй байгаа гаалийн татварын орлого маань гадаадаас орж ирж байгаа импортын бараанд тавьдаг татварын орлого. Өөрөөр хэлбэл энэ гаальчдаас хамаарахгүй ерөнхий эдийн засгийн идэвхжилээс хамаарч байгаа юм. Макро бодлогын нөлөө орж ирж байна. Үлдсэн хугацаанд гаалиар орж ирж байгаа тоо хэмжээ ямар байхаас шууд шалтгаална. Тэрнээс биш өр барагдуулахтай адил гэж ойлгож болохгүй. Дотоод үйл ажиллагаанаас хамааралтай гаалийн бусад орлогыг дайчлан ямар боломж байна гэдэгт анхаарч ажиллана. Цаана нь үлдэж байгаа 1.2 их наяд төгрөг буюу татварын орлогын бүрдүүлэлтээ он дуустал хийхээр ажиллана. Үүний 70 гаруй хувь нь уул уурхайн салбараас орж ирэх татварын орлого ногдуулалт хүлээгдэж байна.
Ажилгүйдлын тэтгэмжийн сангийн асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд өнөөдөр танилцуулсан. Энэ оны төсөв батлагдахад ажилгүйдлын сан буюу тэтгэмжийн төсөв батлагдаагүй. Өнгөрсөн 2024 онд 2025 оны төсөв батлахад батлаагүй. Ингээд 2025 оны зургадугаар сард УИХ-аас баталсан 2026 оны төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар тусгасан. Хэрвээ бид 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үүнийг эхэлсэн бол маш хүчтэй цохилт болно. Төсөв болон төрийн алба хаагчид дээр ч тэр. Тийм учраас 2025 онд хийсэн төсвийн тодотголоор төрийн алба хаагчдын тоог багасгах процессыг тодотголоос эхэлж хийсэн. Тэгэхээр энэ жилийн тэтгэмжийн санд байгаа хөрөнгө арай хүрэхгүй байгаа. Гэхдээ оны эцэс рүү төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гарна. Хугацаа арай болоогүй байгаа бөгөөд тэор хэмнэлтээс ажилгүйдлын тэтгэмжийг нөхөн олгоно. Өөрөөр хэлбэл, төсвийн хуваарийн асуудал юм. Тэтгэмжийн хоцрогдол төрийн сангийн орлого бүрдүүлэлттэй шууд холбоогүй.
Энэ жил бид улсын төсвийн тодотголоор 85 мянган тонн нүүрс гарган гэж тооцоолсон бол жилийн эцсээр 87 мянган тонн гарахаар байна. Харамсалтай нь экспортын нүүрсний бүтцийг задлаад харвал, эрчим хүчний нүүрс буюу бага үнэтэй нүүрс өнгөрсөн жилийнхээс илүү их гарч байна. Баяжуулсан буюу хагас коксжсон нүүрсний үнэ 70-аас өндөр байгаа ч хэмжээ нь бага байгаа учраас нүүрсний орлого бидний төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна.
3,607.57























































Иргэн 2025-12-10 122.201.19.99
Санаа нь зөв, гэхдээ энэ шийдвэрээ 11 сард хэлэх хэрэгтэй ш дээ, олон байгууллагууд
шинэ жилээ хийгээд, зарим нь хийнэ гээд ажилчиддаа хэлсэн байгаа
Оюуны чадавхи нь хүрэхгүй байна даа
Нэргүй 2025-12-10 66.181.160.17
нээрээ энэ байгууллагууд шинэ жил тэмдэглэдэг шал утгагүй хориглох хрэгтэй. Гэр гэртээ ах дүү нартайгаа тэмдэглэдэг юм байгаа биз. Байгууллагууд хурлаа хийгээд хүмүүсээ шагнаад болоо шүү дээ
зочин 2025-12-10 66.181.190.28
ХУВИЙН КОМПАНИУД БАРАГ БҮГД ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭЖ ОНЫХОО АЖЛЫГ ДҮГНЭЖ ТЭРГҮҮНИЙ АЖИЛЛАГСАДАА УРАМШУУЛЖ ШАГНАН ХАМТ ОЛНОО БАЯРЛУУЛЛАА, ХАРИН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАГСАД ЭНГЭЖ ШИНЭ ЖИЛЭЭ Ч ТЭМДЭГЛЭХ ЭРХГҮЙ, БАЙНГА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАЖ БОЛОХ УУ, БУСДЫГ ДОРД ҮЗСЭН МЭТ ДЭНДҮҮ ШУДРАГА БИШ ШИЙДВЭР БАЙНА
ҮХ 2025-12-10 202.9.46.223
Үтэр үхэж далдар лaлар nuздаа!
ok 2025-12-10 103.57.92.224
toriin baiguulaguudiig hiihgui bai geed zahiramj gargaachee tehgui bol tsalin bagatai humuusees mongo tataal shine jil hiichiishdee naaduul chini
Нэргүй 2025-12-10 103.57.92.101
МУ ын Эдийн засгийг самрагч ждү хөгжлийн банкны хулгайч Жавхлан огцор, дамдинням огцор.
Нэргүй 2025-12-10 103.57.93.243
Монголд дайны гал дүрэлзэж байна уу муу ёр биш үү. Шинэ жилээ даруу боловч тэмдэглээ. Хуулиа хэзээ хүчингүй болгочихов?
зочин 2025-12-10 103.212.118.10
Шинэ жил бол угтаа гэр бүлийн баяр. Төрийн албан хаагчид байгууллагын ёолк гэж төсвийн мөнгөөр архидаж байхын оронд гэр бүлдээ, үр хүүхэд рүүгээ яарч байх ёстой. Гэр бүлийн баяр байхаар нийгэмд хэвшүүлэх ёстой. Ажлаа дүгнэж хуралдаад л болоо.
Нэргүй 2025-12-10 103.212.119.251
Ха ха өлөн жавхлан ч их гоё ярина дөө. Засаг нэртэй хулгайчууд ч хоёр нүүр гаргаад самарч дууслаа
Нэргүй 2025-12-10 103.57.94.196
Аль хидийн автобус баазууд чинь улсын мөнгөөр шинэ жилээ хийсэн
Нэргүй 2025-12-10 66.181.190.254
TEGEED AVILAGIINHAA MONGOOR SHINE JILEE HIIH NI BNA DAAA
Зочин 2025-12-10 66.181.169.116
Хугацаат албаны цэргийнхээ зардлыг хасчихав даа. Өмнө нь тэгж байсан шүү. Цэрэг хоол иддэг шүү…
Нэргүй 2025-12-10 59.153.114.43
ter untei shangrila ene terd seminar hiidgee hezee bolih vee
Нэргүй 2025-12-10 66.181.182.166
Зайлаач та нар засаглаж чадахгүй байна шүү дээ… Орон гаран Ерөнхий сайдтай, гаран гаран сайдуудтай_, бүтэхгүй ээ
Нэргүй 2025-12-10 103.212.162.185
Худлаа битгий яриад бай.
Хэдэн татвар төлөгч нар чинь л хэрэг болно доо
Нэргүй 2025-12-10 103.57.95.67
Жавхлан Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Дамдинням нарыг засгаас зайлуулахыг шаардаж байна.
No Ёолк 2025-12-10 202.9.46.223
Нийтээрээ больцгоо. Улсын хувийн бүх байгууллага ёолк гээч хоцрогдсон банкяад арга хэмжээгээ больцгоо. Айл өрх бүр гэр бүлийн дотооддоо л тэмдэглэн өнгөрүүлэх ёс заншилтай болцгоо. Нийтээр болон айлууд бүлэглэн архидан согтуурдаг самуун ёсыг халая.
Нэргүй 2025-12-10 103.168.34.118
МҮОНТ шинэ жил тэмдэглэх тендэр зарласан байна лээ шд
Нэргүй 2025-12-10 66.181.161.180
Шаагаад л. Сургалт аога хэмжээ нэрээр гаргаад л тэмдэглэдэг биз дээ.
Нэргүй 2025-12-10 66.181.191.111
ганц төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэх биш зүгээр л бүгд тэмдэглэх шаардлагагүй зөвхөн гэр бүлийн болгосгуай гэсэн нь дээр
Нэргүй 2025-12-10 202.9.40.149
х***а манжууд ийм гажиг тов мов томиллт гэж гажиг үг чриа хэллг монгол хэлнд суулгаа шаагаад шаацн.