niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:03 UTC Эх: https://news.mn/r/2838308/ e38cb0208d05cb24… ← niitlelch.mn руу буцах

"Нийслэл тусдаа вант улс болчихсон"

"Нийслэл тусдаа вант улс болчихсон"

"Нийслэл тусдаа вант улс болчихсон"

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн зарцуулалтын ил тод байдал, хөрөнгө оруулалтын хяналт зэрэг сэдвийн хүрээнд Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяртай ярицлаа.


-Ирэх 2026 онд Нийслэлийн төсвөөр хийгдэх ажлуудыг хэр үр дүнтэй, үр ашгаа өгөх төслүүд байна гэж харж байгаа вэ?

-Манай байгууллагын хувьд 2023 оноос хойш нийслэл есөн дүүргийн хэмжээнд төсөв батлагдах үеэр хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байна. Хуулиараа нийслэлийн төсөв ил тод, нээллтэй байх ёстой. Гэтэл иргэдийн зүгээс энэ жилийн нийслэлийн төсвийг нэлээд хаалттай баталсан гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын захирагчийн алба, хотын даргын хэвлэл хариуцаж байгаа баг бүрэлдэхүүн нэлээд хаалттай, ил тод биш байна гэх шүүмжлэлийг дагуулсаар байна. Дээрээс нь Иргэдийн хурал нийслэлийн төсвийг батлахдаа гурав, дөрөвхөн хоногийн дотор нийслэлийн төсөвтэй танилцаад, баталдаг дүр зураг өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан. Цаашдаа улсын ч бай нийслэлийн ч бай төсвийг батлахдаа зөвхөн нэг жилийн процессоор нь биш үйл ажиллагааны хөгжлийн циклтэй уялдуулж батлах хэрэгтэй. Монгол Улсын үйл ажиллагааны хөгжлийн чиглэл гэж таван жилээр нь гаргадаг бол нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөгөө нэг жилээр гаргадаг. Үүнтэйгээ уялдуулж төсвөө батлах нь зүйтэй. Тухайлбал, 2024 оны аудитын дүгнэлтэд, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтын 15.6 хувь нь нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдаагүй төсөл, арга хэмжээ байна гэдэг дүгнэлт гарсан байдаг.

Тиймээс  нийслэл ил тод байхгүй байгаа учраас нийслэлийг үүргээ гүйцэтгэхэд шахалт үзүүлэх, хяналт тавих, Иргэдийн төлөөлөгч нар төлөөлөгчийнхөө үүргийг гүйцэтгээч ээ гэдэг санал, зөвлөмжийг манай байгууллагын зүгээс хэлсэн.

Нийслэлийн төсөв дээр хяналт тавих ёстой хүмүүс бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд. Нийслэлд 45 төлөөлөгч байгаа. Эдгээр гишүүд маань нийслэлийн төсвийг хэлэлцэж баталдаг. Гэтэл уг 45 төлөөлөгч иргэдийн төлөөллийн хувиар төлөөллийн чиг үүргийг гүйцэтгэж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл 45 төлөөлөгчийн тав нь ТӨК-нийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Үлдсэн 40 орчим төлөөлөгчийн хоёр, гуравхан нь яг иргэдийг төлөөлж байна. Бусад нь дандаа давхар ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм. Товчхондоо, Нийслэлээс цалин авч ажилладаг ААН-үүдэд газар, хэлтсийн дарга гэх мэт албан тушаалтай ажиллаж байна. Энэ бол хуулиар хориглосон зүйл биш. Гэхдээ төлөөлөгч нар өөрсдөө нийслэлээс цалин авч байгаа учир эргээд нийслэлийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үр ашигт хяналт тавьж чадах уу гэдэг эргэлзээ үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаашдаа ашиг сонирхлын зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй.

-Тухайлбал, ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтын 52.7 хувийг авто замын бүтээн байгуулалтад төсөвлөсөн байсан. Энэ нь үнэхээр тулгамдсан бүтээн байгуулалт мөн байсан уу?

-Ирэх 2026 онд  төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна гэсэн байгаа юм. Тодруулбал, 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 км авто замын шинэчлэл, хоёр байршилд гүүрэн гарц 31 км замын гэрэлтүүлгийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  Эдгээр ажлыг хийхэд ус зайлуулах шугам, худгийн суваг засвар, өргөтгөлийн ажлуудад нийт 166.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэгийг шинээр барих гэхээсээ илүү хуучин барьж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийг дуусгах бодлого барьж байгаа нь бас зөв байна. Яагаад гэвэл дээр хэлсэн ашиглалтын шаардлага хангахгүй барилгууд байгаа учраас иргэд сургууль, цэцэрлэг бариад өг гээд байна гээд үр ашгаа тооцохгүй барилга барина аа гээд байж болохгүй. Нийслэлийн 2026 оны төсвөөр ямар, ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх үү гээд нийслэлийн 77 орчим мянган иргэдээс цахим болон танхимаар хэлэлцүүлэг хийж, санал авсан гэж тайлагнасан. Тодруулбал, санал өгсөн 77 мянга гаруй иргэний зүгээс, гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, шинэчлэлтийн засварын ажил, Ерөнхий боловсролын сургуулийн засварын ажил мөн нийтийн эзэмшлийн орон сууцын гадна үзэмжийг сайжруулж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд тавьсан гэж хэлсэн.

Үнэхээр санал өгсөн 77 мянган иргэн энэ саналыг өгсөн үү гэдэг эргэлзээтэй. Яагаад гэвэл өнгөрсөн зун гэхэд зүгээр байсан явган хүний замыг хуулж шинээр сольсон. Сольсон хуучин хавтангаа дараа нь хаана, хэн ямар зориулалтаар ашиглаж байгаа вэ гэдэг асуудлууд гарсан шүү дээ. Тийм учраас иргэд үнэхээр дахиад зам, тохижилтын ажил хийгээд өгөөч гэдэг санал өгсөн үү гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Хэрэв үнэхээр нийтийн эзэмшлийн угсармал байруудыг засварлах гадна үзэмжийг сайжруулахад төсөв зарцуулах гэж байгаа бол бидний татварын мөнгөөр хувийн орон сууцыг дулаалж, тохижуулж, засварлах нь зөв үү. Тухайн байр чинь өөрөө тусдаа СӨХ-той. Оршин суугчид нь СӨХ-тойгоо хамтраад тэр ажлаа хийхгүй яагаад заавал нийслэлийн хөрөнгөөр хийх ёстой гэж. Тэгэхээр нийслэлийн ард түмний татварын мөнгөөр хувийн орон сууцуудыг тохижуулах нь эргээд төсвийн мөнгийг үр ашигтай зориулалтын дагуу  ашиглах шаардлагыг хангахгүй байгаа юм бишүү гэж харж байгаа. Жил бүр давтагддаг төсөл бол хувийн орон сууцын дээвэр, үзэмжийг засах энэ асуудал байдаг. Үүнээс илүү чухал асуудал нийслэлд зөндөө байна. Ач холбогдлоор нь асуудлаа эрэмбэлээч ээ гэдэг зүйлийг л хэлээд байгаа юм.

-Нийслэл өөрөө татварын орлогоороо төсвөө бүрдүүлж байгаа. Тийм учраас иргэдийн татварын мөнгө эргээд нийгмийг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах ёстой байх л даа. Гэтэл хэзээ үр ашгаа өгөх нь мэдэхгүй огт хөдөлдөггүй төсөлд зарцуулагдаад хий дэмий мөнгө түгжигдээд байна уу гэж хараад байна.

-Улсын төсвийг бодвол нийслэлийн төсвийг иргэдэд нээлттэй мэдээлэхгүй баталчихлаа. Өнгөрсөн жилийн тухайд төсвөө тодотгосон. Ингэхдээ төсвөө тодотгохдоо яг ямар ямар төслийг хасаж, юуг нэмсэн гээд төдийлөн нээлттэй байгаагүй.

Нийслэл төсвийн орлогоо өөрсдөө бүрдүүлж байгаа буюу татвараа нэмэх замаар орлогоо олж байгаа. Тэр хэрээр өндөр дүнтэй хэрнээ эргээд ашгаа өгөхгүй үргүй зардал гаргаад байна уу гэж харж байгаа. Нэг үгээр хэлбэл, нийслэл тусдаа вант улс болчихсон нийтэд нээлттэй, ил тод байх үүргээ биелүүлэхгүй байна л даа. Төсвийн зарцуулалт дээр дагуул хотуудын асуудал орж ирнэ.

Жишээлбэл, энэ жилийн төсөв дээр Хүннү хотын дэд бүтцийн ажилд 10 тэрбум төгрөг төлөвлөчихсөн байна. Тэгвэл нөгөө л энэ яг нэн чухал асуудал байсан уу гэдэг асуулт гарч ирнэ.

Гэтэл өнгөрсөн жилүүдэд барьж эхэлсэн ашиглалтын шаардлага хангаагүй улсын комисс хүлээж аваагүй барилгууд байна. Мөн Нийслэлийн 2026 оны төсөвт хяналт тавихад зураг төсөл, ТЭЗҮ нь батлагдаагүй төслүүдэд өндөр төсөв баталсан байна. Өнгөрсөн жилийн төсвийн аудитын дүгнэлтэд анализ хийхэд нарийн төлөвлөгөөгүйгээр шугам сүлжээ, газрын асуудалтай газар сургууль, цэцэрлэг барьж, улсын комисс хүлээж авахгүй байх нөхцөл үүссэн ийм асуудлууд зөндөө байна. Энэ мэт баахан барилга л бариад байдаг үүнд нь урсгал зардлууд гараад байгаа хэр  нь ашиглах боломжгүй болчихсон амжилтгүй төслүүд байгаад байна. Үүнд нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хяналт тавих ёстой. Гэтэл энэ газрууд явцын болон дараа дараагийн хяналт шалгалтыг хийхгүй байна.  Хяналт тавьдаг газрууд нь уялдаа холбоотой ажиллаж, шударгаар хянаж, шаардлагаа тавьдаг баймаар байна.

Дээрээс нь нийслэл дээр Замын сан, Замын хөгжлийн газрын сан гээд маш олон сангууд байна. Эдгээр сангуудын орлого, зарлага үр ашиг нь юу байна гээд үйл ажиллагааг шалгах шаардлагатай гэж харж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн жил нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд бий болсон хөрөнгийн эргэлтийн 34 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлнэ гэсэн байгаа юм. Энэ төвлөрсөн мөнгийг хэрхэн, яаж зарцуулсан гээд үйл ажиллагааны зориулалтыг ажиглах шаардлагатай. Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар гэж байгаа хэрнээ дахиад Нийтийн тээврийн бодлогын газар гэж байна. Нийтийн тээврийн бодлогын газар дээр 1.1 тэрбум төгрөг төсөвлөчихсөн байгаа юм нийслэл дээр. Тэгээд дахиад Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар дээр 100 сая төгрөг төсөвлөчихсөн. Үүнд яагаад төсөв шийдсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь энэ төсвийг батлахаас бараг долоо хоногийн өмнө байхаа хотын дарга өөрөө Нийслэлийн нийтийн тээврийн газрыг чиг үүрэг нь давхардаад байгаа учраас татан буулгалаа гэсэн. Үүнийг нэршил нь солигдож байгаа юм уу, өөр чиг үүрэгтэй болж байгаа юмуу гэдгийг үргэлжлүүлж шалгах хэрэгтэй. Энэ мэт харахаар үргүй зардал их байна. Газрыг төлөвлөх гэр хорооллын хөгжлийн сан, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж гэх мэт зүйлүүд байна. Жишээлбэл, төслийн нэгж гэдэг дээр 17 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гээд байгаа юм. Төслийн нэгжид нь юу багтдаг юм. Миний харж байгаагаар янз бүрийн зөвлөхүүд багтдаг байх. Өнгөрсөн оны төсөв дээр анхаарал татаж байгаа нэг зүйл харагдаж байна. Юу вэ гэвэл нийслэл жилийн хөгжлийн төлөвлөгөө гээд гаргадаг. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг гаргуулахын тулд зөвлөх үйлчилгээ авсан байна. Үүндээ 5.2 тэрбум төгрөгийн тендэр зарлаад нэг байгууллага шалгарчээ. Энэ шалгарсан байгууллага болон зөвлөх хүнийг нь ямар шалгуураар яаж шалгаруулсан юм гээд холбогдох сайтуудаас нь хайгаад үзэхээр мэдээлэл байхгүй. Эндээс төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлыг харж болно. Цахим болсон гээд л байдаг бүх мэдээлэл нь хаалттай.

Бид нар зөвхөн төсөв хэлэлцэх үеэр яриад, шуураад өнгөрөх бус төлөвлөлтөөс нь эхлээд оролцох хэрэгтэй байна. Иргэдийн хувьд төсвийн ямар үе шатанд хэзээ оролцох вэ гэдгээ мэдэхгүй байна. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход ямар бүтээн байгуулалт хэрэгтэй байгаа юм бэ гэдэг санал асуулгыг аваад эрэмбэлээд цаашдаа бүтээн байгуулалтын үйл явцад хяналт тавих шаардлагатай байна.

-Нийслэлийн хувьд иргэдийн хамгийн их анхаарлыг татаж байгаа зүйл нь 24 мега төсөл гэж байгаа. Энэ хэр үр ашигтай байж чадах бол.

-Анх 24 мега төслийг хэрэгжүүлнэ гэж байхдаа, бид нар эдгээр мега төслүүдээ хэрэгжүүлэхдээ, “ингэж төслөө явуулна, ТЭЗҮ нь энэ байна” гэж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ мега төслүүдийн хэд нь ямар шатандаа явж байгаа, улсын төсөв болон бондын мөнгөнөөс яг хэдэн төгрөг зарцуулах юм. Нийслэл яг аль төслийг нь хариуцаж байгаа зэргийг нь харах гэхээр нээлттэй мэдээлэл огт байхгүй. Уг нь бол Ulaanbaatar.mn гээд сайт дээрээ тусдаа 24 мега төсөл гээд цэс байна. Гэтэл тэр цэс рүү нь дараад орохоор тодорхой мэдээлэл байхгүй. Бидний олж авсан мэдээллээр Туулын хурдны зам төсөл 2.3 их наяд төгрөгөөр бий болно. Нийслэлийн төсвөөс 536.5 тэрбум төгрөгийг баталсан. ТЭЗҮ 100 хувь ажлын явц 25 орчим хувьтай явж байна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ 24 мега төслийн ихэнх нь эргээд алдаатай байхвий гэсэн болгоомжлол харагдаж байгаа. Яагаад гэвэл тооцоо судалгаагаа нарийн хийгээгүй байж том дүн тавьчихдаг. Дахиад хоёр жилийн дараа гэхэд тооцоолол нь буруу байжээ, буруу төлөвлөсөн байна гээд ажил нь зогсчихдог.

-Цахим монгол болсон гээд зарлаад байгаа шүү дээ. Ихэнх зүйлийг цахимаар шийдэх боломжтой болсон гэдэг.

-Цахим үндэстэн болно гээд өчнөөн ажил хийж байгаа. Гэхдээ тооцоо судалгаа, суурь баазаа хэр хангасан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Баахан сайтууд нээж орхиод жилийн дараа нөгөөдүүл нь ажиллахгүй байх магадлалтай. Тухайлбал тендэр, худалдан авах ажиллагааны газар гээд сайтууд дээрээ бүх мэдээллүүд нь байдаг бол ямар ч асуудалгүй. Иргэд өөрсдөө орж хараад, “энэ төсөлд ийм шалгуураар энэ компани шалгарсан юм байна, энэ төслийн үйл явц ийм шатандаа яваа юм байна гээд харчихаж болно. Гэтэл ингэж хара боломжгүй иргэд мэдээлэлгүй байгаад байна л даа. Гэтэл нийслэл энэ онд нийслэлийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд буюу цахим шилжилттэй холбоотой үйл ажиллагаанд дахиад 9.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Цахим шилжилт хийх ажлын хүрээнд Сангийн яам, Цахим хөгжлийн яам дээр тусдаа өндөр зардлууд гаргаж байгаа. Гэтэл нийслэл үүнд энэ хэмжээний мөнгө төсөвлөх нь хэр зөв байсан бэ. Магадгүй цахим шилжилтийн үр дүнд хүний нөөцийн урсгал зардлыг хэмнэх зорилготой байх. Эргээд нөгөө мэдээлэл өгнө гээд нээсэн сайтуудын чинь үр ашиг хаана гарч байгаа юм. Цаашид тогтвортой үйл ажиллагаа дээр нь анхаарч иргэд тэндээс хүссэг мэдээллээ авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Монголчууд эхлээд амьдрах орчныг сайжруулаад өгөөч ээ гэдэг зүйлийг л хэлдэг. Тэгэхээр манайхны санаачилж байгаа санаа нь зөв боловч хэчнээн жилээр үр дүнгээ өгдөггүй, нэг нь нөгөөгийнхөө хийсэн зүйлийг үгүйсгэдэг, дарга солигдоход ажил нь дагаад зогсдог ийм л нөхцөл байдалтай болчхоод удаж байна. Үнэхээр их хэмжээний мөнгө төсөвлөөд тэр бүтээн байгуулалт нь олон жил гацсан бол хариуцлага хүлээлгэдэг механизм хэрэгтэй юм болов уу. 

-Яг тийм. Бид нар агаарын бохирдлыг бууруулаад өгөөч гээд 10 гаруй жил болж байна. Бид гэрээс гараад л замаас эхлээд  асуудалтай нүүр тулдаг. Ногоон байгууламж хүрэлцээтэй бус байна, эрүүл аюулгүй орчинд амьдруулаад өгөөч гээд энгийн юм хүсээд байгаа юм. Гэтэл энэ жилийн төсөв дээр агаарын бохирдлыг бууруулах төсвийг хасаж оруулж ирсэн байна лээ. Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс  иргэд нийслэлийн хөрөнгө оруулалт үр ашиг гэдэг зүйл дээр дүнгээ тавиад зарим нь бүр залхчихсан. Иргэд, ямар бүтээн байгуулалт хэзээ хийж эхэлсэн, үр дүн нь ямар байна гээд байнга хяналт, шаардлагаа тавьж байх ёстой гэж хэлмээр байна.

Санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхойлоогүй байж тийм бүтээн байгуулалт хийнэ гээд өчнөөн тэрбум төсөвлөөд зураг төсөл ТЭЗҮ гаргаад эхлүүлээд хаячихдаг.

Эхлүүлж байгаа бүтээн байгуулалтаа урт хугацаандаа буюу ядаж 3-5 жилийн хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Манайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм байна уу гэдэг дээр эрэл хайгуул хийж үзсэн. Хэрвээ нийслэл ил тод биш дүлий байгаад байвал Засгийн газар болон ХЭҮК-т хандаж болно. Хүндээ ээлтэй, хүний эрхэнд суурилсан төлөвлөгөө цаашлаад бүтээн байгуулалт байх ёстой. Атал хүний маш ноцтой чимээгүй зөрчиж байна. Бидний халааснаас өндөр татвар авч байж эргээд иргэдэд үр дүнгээ өгөхгүй байгаа нь бидний мөнгийг дээрэмдэж авч байгаатай ялгаа байхгүй. Тийм учраас хяналт болоод хариуцлагын механизмаа сайжруулах хэрэгтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-10 202.131.228.20

Нийслэл чинь институци их муутай зөвхөн даргынхаа амаар л явдаг газар шүү дээ. Сүүлийн үед худал үлээх нь бүр ихсэж байна. Багануурт асар өндөр үнэ өртөгтэй батерейн цэнэг хуримтлуурын төхөөрөмжийг бүх хуулийг зөрчөөд шууд хийсэн тэр нь эрчим хүчний үнэ нэмсэнээс нэлээн их хэсгийг нь авчихсан гэх. Эрчим хүчний яамны 5 жил гэрээ хэлэлцээр хийгээд хийж чадаагүй 5-р станцын төслийг хийлээ гэж худлаа сүржигнэх. Шал өөр 2-р станцын өргөтгөлийн төслийг 5-р станц гэж худлаа ш*** арай л арай арай

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.113.105

БОРЖУРЫН ХУЛГАЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ШАЛГААРАЙ

Avatar

Нэргүй 2025-12-10 103.212.162.179

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.189.201

Нямбаатарыг хотоос зайлуулах болоогүй юм уу? Иргэдээ

Avatar

Балт 2025-12-10 202.126.88.153

битгии солиор чам мэтиин өлөгчингүүд бүх шатанд үүрлэж ажил хиидгү хоосо н хов хуцаад ажил явдгүй байсаныг нам зогсоож ажлаар шахаад эхэлсэн чинь гццаад улиад эхэллээ. ЗАЙЛААРАЙ АЛЦГАР ГИЧИИНҮҮД.

Avatar

Иргэн 2025-12-10 192.82.92.42

Унэхээр дампуу байна, энэ тер, нийслэл хот!!!

Avatar

Нэргүй 2025-12-10 103.57.93.243

Зарим нь улам л даврах аж.Зориудаар улс төр хийсэн ухаантай юм уу. Эсвэл хорсоод бн уу. Нийслэлийн одоогийн удирдлага шиг ил тод ажиллаж байсан удаагүй. Мөн бүтээн байгуулалт бүх чиглэлээр эрчтэй өрнөж байна.

Avatar

ЗОЧИН 2025-12-10 203.91.115.56

х*******н ТАВИУЛ НЯНГАР ХЭДЭН ИХ НАЯДЫГ ЗӨВХӨН ХУЖААД ӨГЧ ДОТООДЫН АЖ АХУЙНУУДЫГ ЗОРИУД ДАМПУУРУУЛЖ БАЙНА. НЭГ ӨДӨР ДҮҮЖЛЭХ БАЙХ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-12-10 192.82.92.41

хуучин машин хотод унаж болохгүй бол хөгшин эхнэрүүдийг хотоос гаргая

Avatar

Зочин 2025-12-10 66.181.161.186

Аливаа засаг захиргааны нэгжийн бие даасан байдал сайжирсанаар хөгжих, хөгжүүлэх боломж нь бүрддэг. Социализмын үед бүх зүйл төвөөс хамааралтай, хэмнэсэн ч арвиласан ч төв хураадаг, ирэх жилд буцаад олгох нь яг нэг хэвээр байдаг байсан учир өнөөдрийн олон нийгэм, эдийн засгийн асуудлууд хүндэрсэн, ирээдүй гэхээсээ илүү хулгай, авилгал шат шатандаа газар аваад нэгэн зуун жил болох нь (яг хойд хөрш шигээ). Бүс нутгийн хөгжил мөн ялгаагүй – бие даасан, хөгжих боломжийг нь олгож байж хөгжинө

Avatar

Зочин 2025-12-10 122.201.31.64

Нийслэл яг юунд татвар тологчдийн монгийг зарцуулж бга нь ил тод биш нэх л их ажил хийж бга гэж попрох л их юм даа. Гайхалтай

Avatar

Нянбаа хулгайчийн хотын намын хороо 2025-12-10 202.9.46.223

Боржуурын хулгай, Xятад барилгын компаний тендерийн авилгач хулгай Нянбактерийн хотын намын хорооны сонгуулийн худал хуурмаг бүх шоуг таслан зогсоо. Хотын ажил бол цэвэр нийтийн аж ахуйн ажил болохоос намын улс төрийн шоу явуулах талбар биш юм.

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.176.147

нийтийн орон сууцны гаднах фасад дулаалга хийх нь яагаад буруу гээд байгаа юм бэ гэр хорооллын байшингуудыг ч мөн адил гадна дулаалга хийж өгч бас зуух тарааж л байсан утаа мэдрэгч тавьж өгдөг шөнийн цахилгааны төлбөрийг төр дааж байна.энэ бүгд иргэд улсдаа татвар төлдөг улс эргээд хэсгийг нь тэдэнд зарцуулж амьдралын чанарыг нь өсгөж өгч байхад чи яагаад болохгүй буруу гэж байгаа юм бэ.чамаас нийгэмшээгүй хамтаар амьдарч сураагүй хөдөөний нүүдэлчдын хар амиа хичээсэн зан үнэртээд бн шүү

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.46.138

ӨРИЙН ЭМНЭЛЭГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛАГА БОЛОХООС ТӨР ЗАСАГТ ХАМРАГДАХГҮЙ Л ДЭЭ.,,,,ТИЙМ БОЛОХООР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ТЭНД СТАНДАРТ ТОГТООХ АЖИЛЛУУЛАХ ОНОВЧТОЙ БАЙХ ДАА .,,,,ХАРИН ЦАХИМЖУУЛАХ ,,АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАЖ БАЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДААТГАЛ БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦАХ ҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ. ,,,,ЭМЧ,,СУВИЛАГЧ БИШ ХҮМҮҮСИЙН ОЛНООР ОРГОУУЛДАГ,,,БАЙГУУЛЛАГА БИШ БАЙЛТАЙ.,,,,,.

Avatar

Нэргүй 2025-12-10 202.126.89.42

улс байхдаа яахав дээ тусдаа үйл ажиллагаатай хот шүү ТББ өөрсдөа ямар орлоготойг хүмүүс сайн мэддэггүй болохоос энд тэндхийн санхүүжилт гээд их юм бдаг шалгах газар нь байхгүй л дээ но той

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.47.67

Нийслэлийн харьяанд өрхийн эмнэлгүүд ч яваад байх шиг… Эрүүл мэндийн яам нь хариуцдаггүй юм уу?

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.113.110

Юу ч хийдэг нь тодорхойгүй нэг муу ТББ-ийнхан солиорч өгч байх шиг ккк. ль ч улсын нийслэл тийм л байдаг. Жишээ нь Токио хот гэхэд л улс дотроо бараг улс л байдаг. Бүгд биеэ даасан өөртөө засах эрхтэй байдаг юмаа ТЭНЭГ минь

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.185.94

эмээ уу дебиль ээ

Avatar

Нэргүй 2025-12-10 103.212.162.179

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж