niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:03 UTC Эх: https://news.mn/r/2838318/ 33b3b7b892189961… ← niitlelch.mn руу буцах

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Монгол улсаас 56 бяцхан инженер оролцож бахархам амжилт үзүүллээ. Монгол орон даяар цахим хуваагдлыг бууруулж, хүүхэд бүрд ШИМТ боловсролыг түгээх зорилготой "Unitel STEAM HUB"-ийн бяцхан инженерүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг олон улсын робот, кодчиллын энэхүү тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Юнител групп 2022 оноос эхлэн ирээдүйн инженерийг бэлтгэж байна. Энэ бол Unitel STEAM HUB хөтөлбөр. Орон нутгийн хүүхдүүдэд STEAM боловсролыг тэгш хүртээх үндэсний хөтөлбөр болон өргөжүүлээд байна. Үүний үр дүнд гуравхан жилийн дотор Монгол улс Дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд хуран цугларч, робот, кодчиллын ур чадвараа сорьсон байна. Монгол Улсаас Ховд, Говь-Алтай, Дархан, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн 56 бяцхан тамирчин оролцож, олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдсөн нь тэдний амьдралын анхны том тайз байлаа.

  • Говь-Алтай аймаг

“Дрон кодчилол” төрөлд Р.Ууганбаяр – Алтан медаль

“Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр – Мөнгөн медаль

  • Дархан-Уул аймаг

“Дэлгэцгүй кодчилол” төрөлд Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл – Хүрэл медаль

“Enjoy AI” тэмцээн нь энгийн нэг роботын тэмцээн бус, хүүхдүүд технологиор дамжуулан ирээдүйгээ бүтээж, дэлхийтэй өрсөлддөг том тайз юм. Өнөөдрийг хүртэл тус тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцжээ. Монголын тал нутгийн хүүхдүүд энэ дэлхийн тайзанд анх удаа хүчтэйгээр орж ирж, шинэ түүхийг эхлүүллээ.

Гурван жилийн өмнө Юнителээс 21 аймагт хэрэгжүүлсэн “Steam Hub” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд Робот, Кодчиллын ОУ-ын тэмцээнд оролцож тэдний тав нь эх орондоо алт, мөнгө, хүрэл медаль өвөртлөн ирсэн юм. Монгол хүүхдүүд хаана, хэрхэн амьдрахаас үл хамаарч өндөр потенциал, өрсөлдөх чадвар сайтай гэдгийг харууллаа.

Орон нутгаас Дэлхийн тавцанд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Хишигжаргал 2025-12-10 59.153.114.41

мундаг юмаа

Avatar

Гэтэл.... 2025-12-10 66.181.161.237

их ын гишүүд, дарга нар үнэхээр мөнгө идэхээс өөр нэр хочгүй, энэ хөдөөний бяцхануудаасрдаас айж, ичээчээ. та нар шинээр сэтгэж ажиллаад өгөөчээ

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.41.84

Чингисийн Монголын үр сад гайхалтай!

Avatar

зочин 2025-12-10 202.21.114.93

Баяр хүргэе мундаг хүүхдүүддээ, улам их зүйлийг бүтээж амжил гаргаарай. Дэлхий нийтээрээ Дрон гэдэг зүйл ямар хэрэгтэй болохыг Укрианаас харж байна

Avatar

Дрон. Хиймэл оюун. гээд л.. 2025-12-10 202.9.46.223

Шинэхэн дээрээ соохолзоно, Сонин нь буурахаар гоохолзоно гэдэг.

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.186.224

Бидний ирээдүй шүү дээ.Бяцхан хүүхдүүддээ баяр хүргэе ээ.

Avatar

Нэргүй 2025-12-10 103.229.121.113

бахархалтай хүүхдүүд баяр хүргэе

Avatar

Нэргүй 2025-12-10 27.123.212.86

Хүүхдүүд маань ч бас цахиур хагалаад эхэллээ.

Avatar

Зочин 2025-12-10 202.9.40.97

бахархаж байна шүү

Avatar

Нэргүй 2025-12-10 202.126.90.39

баяр хүргье…

Avatar

Баахан ач зээ нарын өвөө эмээнүүд 2025-12-10 66.181.160.41

Юутай хөөрхөн юутай хэвлүүн.

Avatar

зочин 2025-12-10 192.82.92.204

ямар хөөрхөн юм бэ,

Avatar

Иргэн 2025-12-10 202.126.91.140

Нялхас, өтгөсөөс цаашгүй халтарууд

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.114.23

хөөш чи шар хад руу яв

Avatar

Нэргүй 2025-12-10 124.158.123.34

Золгүй амьтан

Avatar

12 2025-12-10 124.158.123.163

Мундаг ухаалаг

Avatar

Нэргүй 2025-12-10 43.242.242.176

Яасан мундаг юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж