УИХ дахь Ардчилсан намын бүлэг орон нутгийн удирдлагын түвшинд үйл ажиллагаа явуулдаг “Хэсгийн ахлагч” гэх албан тушаалыг цаашид байхгүй болгох шаардлагатай гэж үзэн, холбогдох хуулийн төслийг санаачлахаа мэдэгдлээ. Тэдний тайлбарласнаар, уг албан тушаал нь эрх мэдлийн тодорхой бус байдал, санхүүжилтийн ил тод бус зохицуулалт, үүрэг функцийн давхардал зэрэг олон асуудлыг дагуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Гэвч энэ талаар эсрэг байр суурьтай хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Иймд уг сэдвийн талаарх байр сууриудыг энэ долоо хоногийн “VS” буландаа онцлон хүргэж байна.
Ч.Лодойсамбуу
УИХ-ын гишүүн
-1.2 сая төгрөгийн тогтмол цалин авдаг 1915 хүн ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж заасан бөгөөд үүнд “хэсэг” гэх ойлголт байдаггүй. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд Үндсэн хуульд байхгүй ийм нэгж зохиож, түүндээ жил бүр ийм их хэмжээний санхүүжилт зарцуулж ирсэн нь ноцтой асуудал бөгөөд үүнийг “боловсон хулгай” гэж нэрлэж болно.
Хэсгийн ахлагчийн ажил, үүрэг нь хуулиар тодорхойлогдоогүй учир журмаар зохицуулдаг. Иргэдэд хууль таниулах, төрийн хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслах гэх мэт төрөл бүрийн ажил цаасан дээр гэрээлэгдсэн байдаг.
Өнөө цагт мэдээллийн технологи хангалттай хөгжиж, хүн бүр мэдээллээ гар утаснаасаа шууд авдаг болсон нөхцөлд хаалга тогшиж мэдээлэл дамжуулдаг тусгайлсан хүн төрд шаардлагагүй. Харин хэсгийн ахлагчдыг эрх баригчид сонгуулийн үеэр айл өрхүүдийг ангилах, амьжиргаагаар нь барьцаалж дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөх хэрэгсэл болгон ашигладаг. Үүний бодит жишээг өнгөрсөн сонгуулиудаар болон тойргуудад ажиллах явцдаа биеэрээ харсан.
Иргэдийн сонгох, сонгогдох Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг боомилж, айл өрхүүдийг “багцалж”, далд хэлбэрийн дарамт учруулдаг ийм Үндсэн хуульд нийцээгүй бүтэц нь татвар төлөгчдийн мөнгөөр нэг өдөр ч цаашид оршин тогтнох ёсгүй. Зөвхөн зогсоох төдий бус, хууль бус гэж үзвэл өмнөх хугацаанд зарцуулсан төсвийг ч нэхэн төлүүлж, төрийн хохирлыг барагдуулах шаардлагатай.
Иймд УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан дуусгаж, өргөн барихад бэлэн болсон.
А.Амартүвшин
Нийслэлийн Засаг даргын орлогч
-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн нийтэлсэн мэдээллийг үзлээ. Үүнд ганцхан хариулт өгье. Хэсгийн ахлагч нар бол төрийн хамгийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж байдаг хүмүүс. Тэд шөнө орой, ажлын болон амралтын өдрийг үл харгалзан ажилладаг. Ялангуяа төрийн үйлчилгээ төдийлөн хүрч чаддаггүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн айл өрхүүдтэй тулж ажиллан, тэдний хэрэгцээ, бэрхшээл, шаардлагыг бодитоор мэдэрдэг. Хэрвээ ийм албан хаагчид байхгүй бол төрийн анхан шатны үйлчилгээ иргэдэд хүрэх боломж эрс хумигдана.
Төрийн бүх үйлчилгээ 100 хувь цахимжсан цагт л хэсгийн ахлагчийн ажил үнэ цэнгүй болох асуудал яригдаж магадгүй. Харин өнөөдрийн нөхцөлд тэд судалгаагаа авна, айл өрхүүдээр орно өөрөөр хэлбэл иргэд ба төрийг холбож өгдөг хамгийн ойрын гүүр нь хэсгийн ахлагч нар юм.
Би нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Төрийн ордонд зөөлөн сандал дээр суудаг, төрийн тусгай хамгаалалттай, халдашгүй эрх ямба эдэлж байгаа, нэг ч удаа хэсгийн ахлагч нарын ажлыг хийж үзээгүй хүн ийм зүйл ярьж болохгүй. УИХ-ын гишүүд маань дүүрэг, хороод дээр очиж энэ бодит байдлыг газар дээр нь хараасай гэж хүсэж байна. Төрийн ордонд тухтай суудалд суучихаад 1960 хэсгийн ахлагч нарын ажлыг үгүйсгэж болохгүй.
3,607.57





















































Нэргүй 2025-12-10 60.119.254.215
МАН ухуулга ажилчдаа өөрсдбб цалинжуул
Иргэн 2025-12-10 202.21.96.84
засаг дарга хэсгийн ахлагч нарын буян сонгогдож гарсан юм чинь аргагүй ш дээ. энийг хэн ч танихгүй юм чинь ядаж эгч нараараа мөнгө тараалгаа байлгүй ер нь эгч нар хэнийх мөнгө аваад чимээгүй дугуйлах уу гэдгийг сайн судлаад доороо хөлөө үүсгээд тэр өдөр нь очиж санал өгүүлээд яг тулж ажилладаг юм шүү.
Нэргүй 2025-12-10 66.181.189.201
Хэсгийн ахлагч нар МАН ын үйлчлэгчид мөн.
Нэргүй 2025-12-10 103.57.93.243
Хэсгийн ахлагчгүй бол хорооны ажил явахгүй. Төр захиргааны анхан шатны нэгж. Жишээ нь Иргэдийн хурал болоход тэд л зар хүргэнэ. Дүүрэг хорооны олон нийттэй харилцах гол гүүр юм билээ. АНчид хуйвалдаанар ажил явуулдаг тул дургүй юм билээ
Нэргүй 2025-12-10 66.181.187.193
хэсгийн ахлагч үнэндээ хэрэггүй. тэд нар сонгуулийг будлиантуулдаг халамжыг бас хавтгайруулдаг хоёр талын хор уршигтай. МАН намынхан өөрсдөө Монголыг хордуулж байгаа хорт хавдар юм даа.
хэсгийн ахлагч нарыг болиулах хэрэгтэй сонгуулийн мөнгө тараах ажилтай 2025-12-10 103.168.34.187
хэсгийн ахлагч нарыг болиулах хэрэгтэй сонгуулийн хахуулийг тараагч нар бүгд мэддэг мөртлөө дуугүй бдаг Лодойг дэмжиж байна
Бат 2025-12-10 124.158.107.121
УИХ ын гишүүд, тэдгээрийн туслахууд, Амартүвшин нартнууд хийсэн ажилгүй, суудал бөглөж цалин авч байгаа. Эд нарт хэсгийн ахлагч нарын ажлыг давхар хариуцуулах нь зөв.
Нэргүй 2025-12-10 66.181.187.230
Амартүвшин чи нэг л үгийг санаатай орхигдуулж бна шүү ! Ямар үг вэ, гэж үү ? "Намын үйлчилгээ" гэдэг үг !!! Тэр хэс гийн ахлагч нар чинь төрийн төсөв хөрөнгөөр НАМЫН үйл чилгээ л үзүүлдэг, шалгарсан МАН-чид шүү дээ !!!
МАН-ын залуучууд гэж ёстой нохой шиг хэрүүлч гарууд бнаа. Батнайрамдал, Амартүвшин нтр ч одоо гол санаагаа хэлэхийн оронд мэтгэлцэж бгаа хүнээ л хэл амаар дором жлоод явчихымаа ! Залуу хүмүүс гэхэд СЭТГЭЛГЭЭНИЙ
СОЁЛ нь нойль заажээ, боловсрол дутуугийн л гай даа !!!
Зочин 2025-12-10 202.131.228.20
Ийм хүн байдаг гэж үү ажилладаг гэж үү? Анх удаагаа сонсож мэдэж байна. Хэсгийн ахлагч хороон дарга энэ тэр хүмүүс чинь ядуу зүдүү амьдралтай хүмүүсийн гэр оронд хэзээ ч ирдэггүй шүү дээ. Тэгэхлээр тийм хэсгийн ахлагч гэдэг хүний хэрэг огт байхгүй.
Нэргүй 2025-12-10 66.181.187.230
Чи МАН-д элсвэл тэр авгай нар аяндаа л чамайг эргүүл дээд, тордоод додомдоод эхэлнээ, хө !
Bat 2025-12-10 103.212.162.174
Хэсгийн ахлагч нарыг Хэдээр цалинжуулаад бодитой үр дүн гарч байна уу. эсвэл МАН ы хорчин болоод байна уу гэдэг
Нэргүй 2025-12-10 202.55.191.194
Хэсгийн ахлагч нар ч ажилаа хийдэггүй хороон даргын зараалын хүн ш дээ. Хороон дарга гээд нэг ац өөрийгөө их том гээд ойлгоцон мануухайнууд бдг. Тэр ацнууд л уул нь явж иргэдтэйгээ уулзаж хороогоо эргэж тойрч байх хүмүүс, даанч дарга гэдэг хүн явах ёсгүй гээд ойлгоцон лалрууд. Байшин хороололд хэсгийн ахлагч гэж байх шаардлагагүй, харин гэр хороололд бол тэд л ажил үүргийг сайн хийдэг хүмүүс байдаг.
Нэргүй 2025-12-10 103.57.93.144
Нийслэлийн энэ нэг нөхөр их юм ярих юм аа. Хэсгийн ахлагч гэж огт хэрэггүй
bayraa 2025-12-10 59.153.114.68
horoon deer ajliin stagaar ochood uzeerei hool und bolson heden avgai nar hov bazaad suuj baidag shuu
Зочин 2025-12-10 89.147.101.68
Хэсгийн ахлагч гэдэг орон тоогоо байхгүй болгож төсвөө хэмнэсэн дээр. Хэсгийн ахлагч гэж хүн сонгуулийн үеэр л сурталчилгаа хийдгээс өөр бидэнд хүрч ажилладаггүй.
Нэргүй 2025-12-10 49.229.162.25
Хэсгийн ахлагч гэж ажил аийдэггүй хорчингууд сонгуулиар намын эрх ашигт үйлчилдэг солиотууд
зочин 2025-12-10 59.153.113.140
Хөөрхийс, дээдүүддээ халдаж чадахгүй болохоороо хэдэн авгай нарыг ноолж байх шивдээ. Сонгуулиар оноо авах биш, унах нүхээ ухаж байгаагаа мэдэж л байгаа байхдаа. Усан толгойнууд.
зочин 2025-12-10 59.153.113.140
Лодойсамбуу, Батбаяр нар дахин нэр дэвшихгй гэж байгаа.
ХУУЛЬЧ 2025-12-10 202.9.46.138
ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ИРГЭНИЙ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ДУНД ЯВДАГ ,,, ТЭНГЭРТ МОРИЛЖ БАЙГАА , АРДЧИЛСАН ГЭДЭГ НЭРТЭЙ НОЁДОД ХАЛТАЙ ,,,,,ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ,,,,ДООШОО ГАЗАР ХАТУУ АМЬДРАЛД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭНИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЦАЛИНДАА БИШ ,,,,,СЭТГЭЛЭЭРЭЭ ТЭНД ХАНДАДАГ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ ЮМ . ,,,,ТИЙМ БОЛОХООР АРДЧИЛСАН ФЕОДАЛЫН НИЙГЭМ МОНГОЛД ҮГҮЙ БОЛСОН ЦАГТ ТЭД АЖЛАА САЙН ДУУРАА ӨГНӨ.,,,,БИТГИЙ ӨНӨӨГИЙН АМЕРИК БОЛЖ ХӨӨР .,,,,ТЭД УЛСУУД НЭГ ҮЕ ТИЙМ БАЙСНАА ММЭДНЭ.,,,,
Нэргүй 2025-12-10 103.168.34.201
Хэсгийн ахлагч нар гэж төрийн ажил хийдэг нэртэй сонгуулийн далд ажилтанууд. Эмзэг бүлгийн өрхүүдийн судалгааг гаргаад, мөнгө тарааж санал авдаг бүтэц. Татан буулгах хэрэгтэй
Зочин 2025-12-10 103.57.92.75
Хэсгийн ахлагч нарыг сонгуулиар л нэг хардаг, ер нь бол албан бус намын ухуулагч нар л даа. Ийм олон хүн ажлуулж мөнгө гарздаж байхбн оронд тэр мөнгөөрөө бусадад хэрэгтэй зүйлд зориул. Эсрэг санал бичээд байгаа улс бол тэд нар болоод тэдний хамсаатангууд. Яаралтай энэ албан тушаалыг зогсоож хороон дээр даргаас гадна ганц хоёр хүн байхад л хангхлттай
Нэргүй 2025-12-10 59.153.113.206
амартүвшин гэж цүнх баригч коммунист бацаан их солиорно оо.
Нэргүй 2025-12-10 124.158.123.34
Хэсгийн ахлагч гээд байгаа хүмүүёийн ажил бол сайн дурынхны хийдэг ажил.Энэнд цалин өгч ажиллуулах ямарч шаардлаггүй
зочин 2025-12-10 103.57.92.74
Хэсгийн ахлагч хорооны анхан шатны нэгж хэн хаанаас ирсэн ам бүл хэд юу хийж амьдардаг эрүүл өвчтэй тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай ганц бие хүмүүст туслаж дэм болж мэдээлдэг хянадаг хүмүүс Хороо иргэд хоорондын холбоо тасарч эзэнгүй болно шүү
иргэн 2025-12-10 103.229.123.207
ямарч хэрэггүй Алба,,,,,, Намын суртчилгаа,,,,,,Хорооныхоо иргэдийг Намаар нь ялгаварлан гадуурхаж Намын харьяаллаар нь Үйлчилгээнд хамруулдаг Чөтгөрийн гэмээр дандаа Авгай нар байдаг, Болиулах хэрэгтэй,
Нэргүй 2025-12-10 66.181.176.147
хэсгийн ахлагч байхгүй бол хорооны хүн ам бүртгэл алиа замыараагаа алдана хятадууд пиг орогноно одоо ч зөндөө байгаа ганц хороон дарга туслах 2 хаана ч хүрэхгүй хяналт алдагдана задгайрна хууль бус үйлдвэрлэл үйлчилгээ архи дарс буудал хор замбараагаа алдана хуучинтай адилгүй хүн ам хотод пиг чихчихээд байхад хүнээ харж хянаж бүртгэж ыайх ёстой шүү дээ.зүүн өмнөд азийн орнууд шиг үамыараагаа алдана АН бодлогогүй харалган нам юмаа.юмыг нэг талаас нь харах юм
Хотын хүү 2025-12-10 203.91.115.55
Ёстой хэрэггүй новшнууд Сонгууль ойртохоор дуудаад Маны тблөө өг гээд хуцаад байдаг бүдүүн бөгстөй үзээрийн авгай нар байдаг ,Маны амьд зоби нар 🤮🤮🤮
Нэргүй 2025-12-10 66.181.176.147
хэсгийн ахлагчаа огт байхгүй болгож болохгүй байх шүү
Нэргүй 2025-12-10 103.229.122.79
Хэхэ онигоотой ч улс юмдаа. Хэсгийн ахлагчаар яах гээд байдын МАН-ын байгуулсан сонгууль болохоор тэдний төлөө амиа өгөхөд бэлэн гарууд шүү. Сайн тал байгаа ч төрийн энэ данхар бүтцээ ЗГ цэгцлэх хэрэгтэй. Энэ олон ТӨХК, сангуудаа татан буулгах хэрэгтэй тэр яам тамгын газар нь ажлаа хийлдээ.
Нэргүй 2025-12-10 202.9.40.166
Лодой гуай амьдрал мэдэхгүй бж олон юм хуцах хэрэггүй
зочин 2025-12-10 103.57.93.250
Хуулинд хэсгийн ахлагч гэсэн албан тушаалыг нь тусгаж өгөх хэрэгтэй
Хүний муу сэтгүүлч 2025-12-10 66.181.182.86
126 ямарч хэрэггүй хүмүүс хөрөнгө идээд сууж байгаа даа дээр.энийг буулгаснаар байна сэтгүүлчээ
Нэргүй 2025-12-10 66.181.161.4
МАН ы явдаг троллуудад төрөөс цалин өгдөг нь буруу! Устга!
зочин 2025-12-10 103.212.118.10
А.Амартүвшин гэдэг хүний байр суурь зөв байнаа. Ч.Лодойсамбуу гишүүний хэлээд байгаа мэдээллийн технологи хөгжсөн тус хэсгийн ахлагч нарын хэрэг алга гэдэг тухайд өнөөдөр гар утас ч үгүй ядарсан хөгшчүүд олон байна. Юун гарын утасны төлбөр хоногтоо идэх талхаа архийж залгуулж байгаа иргэд олон бий шүү. Тэд нарт чинь хүрч ажилладаг хүмүүс чинь ХЭСГИЙН АХЛАГЧ НАР байдаг.
Нэргүй 2025-12-10 66.181.160.38
ХОРООНЫ АЖЛЫГ ХЭСГИЙН АХЛАГЧ НАР Л ХИЙЖ БГАА ШҮҮ. ХЭСГИЙН АХЛАГЧ БАЙХГҮЙ БОЛ ХОРООНЫ АЖИЛ БУДАА БОЛНО ШҮҮ. АСУУДАЛД БОДИТОЙ НУХАЦТАЙ ХАНДАНА ШҮҮ БАТБАЯР, ЛОП\ДОЙ НАР АА????????