Автобусны жолоочид бэлэн мөнгө өгдгийг болиулснаар орлого 69 хувиар өсжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан байна. Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэд олон нийтэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан аж. Толгой төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс 69 хувиар өсжээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Мөн зорчигч жолоочид бэлэн мөнгө өгдөг байсныг болиулж, зориулалтын хайрцагт хийдэг болсон байна. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого нэмэгджээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.