Засгийн газрын рейтинг гэрлийн хурдаар доошилсоор байна. Энэ янзаар уналт үргэлжилбэл Г.Занданшатарын танхим тэсэхгүй, унана. Танхим ганхаж эхлэхэд гааль, татварын байгууллага нь авлигад идэгдсэн, төсвийн орлого нь тасарсан, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, шатахуун түгээлт дээр асуудал үүссэн нь нөлөөлжээ.
Олон нийтийн уур бухимдлыг намжаахын тулд Ерөнхий сайдын зүгээс шүд сугалж, танхимдаа сэлгээ хийх арга зам л үлдэж буй бололтой. Хэрвээ дээрх арга хэмжээг авахгүй бол сөрөг хүчний зүгээс нэр бүхий сайд нарыг огцруулах санаачлагыг гаргах нь. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын нэрс яригдаж байна.
Гааль, татварын байгууллага авлигадаа живж байгаа нь Сангийн сайд Б.Жавхланд хариуцлага тооцох үндсэн шалтгаан болж буй аж.
Тэрбээр 2022 оноос эхлэн гурван Засгийн газар дамнан Сангийн сайдын алба хашиж байгаа юм. Энэ хугацаанд гааль, татварын байгууллагатай холбоотой асуудал чих халууцуулсан мэдээ олон дуулдсан ч тэр бүрт Сангийн сайдад хариуцлага тооцох асуудал хөндөгддөг ч ажил хэрэг болоогүй. Харин энэ удаад цагдаа, тагнуулын байгууллага хамтраад нэр бүхий иргэдээс авлига авч, 100 гаруй аж ахуй нэгжид хуурамч гаалийн бүрдүүлэлт хийж өгч, авлига авдаг байсан ноцтой хэргийг илрүүлсэн. Энэ хэрэгт Замын-Ууд, Улаанбаатар гаалийнхан нэр холбогдсон. Нийтдээ 20 гаруй байцаагчийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тэд улсын хилээр импортолж буй барааны тоо хэмжээ, үнийн дүнг бууруулсныхаа хариуд тогтмол бэлэн мөнгө авдаг байсан нь илэрсэн. Хоёр жилийн хугацаанд хуурамч гаалийн бүрдүүлэлт хийснээр татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан. Мөн гаалийн байцаагч нар хуурамч бүрдүүлэлт хийх үеэрээ 300 гаруй сая төгрөг авч, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авсан байж болзошгүй зэрэг ноцтой үйлдэл илрээд байгаа. Ийм ноцтой хэрэг гарчихаад байхад Сангийн сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй бол Засгийн газрын танхимд халтай үйлдэл болно.
Дээр нь татварын орлого тасарсан, төсвийн алдагдал хоёр их наядыг заах болсноос төрийн байгууллагынхны цалин, ахмад настны тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж чадахгүйд хүрсэн, аж ахуй нэгжүүд өрөнд баригдсан. Аж ахуй нэгж, иргэний татварын өр 6.1 их наяд төгрөгт хүрсэн гээд тоочвол асуудал их байна. Тиймээс Сангийн сайд Б.Жавхланг огцруулах асуудал орж ирж мэдэхээр байна.
Хоёр дахь нь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням юм.
Өнгөрсөн намраас эхлэн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн саадгүй явуулахын тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэдгээ сайд Г.Дамдинням мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл байдал дээрдээгүй.
Түлш, шатахуун нь шагийн үнэд шилжсэн, АИ-92 тасарснаас хөдөөгийнхөн нь хөл дүүжлэх унаагүй болсон. Хотынхон нь шөнө, өдөргүй шатахуун түгээх станцуудын гадаа дугаарладаг. Бодит байдлыг ярихаар иргэд автомашиныхаа банкийг дүүртэл шатахуун нөөцөлдгөөс, хомсдол үүсгэж байна гэж буруутгаж ирсэн . Үүнээс болж Засгийн газрын нэр хүнд ч навс унасан. Харин Уул уурхай, аж үйлдвэрийн сайдыг албан тушаалаас нь огцруулах асуудал хөндөгдөөд эхлэхээр өчигдрөөс хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хариуцлага тооцно гэх байр суурь илэрхийлэв.
Уг нь аль аравдугаар сард л энэ үгээ хэлээд эрт арга хэмжээ авсан бол өвлийн ид хүйтнээр бензин, шатахууны асуудалтай суухгүй л байсан болов уу. Унах хүн ууртай гэгчээр Уул уурхай, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч нартай уулзах үеэрээ “Өнгөрсөн арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон. Харин арванхоёрдугаар сарын 8-ний байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолсон байна. Өөрөөр хэлбэл, татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн тул хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдсэн.
Мөн Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын шатахуун түгээх станцуудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, алслагдсан сум, баг, суурин газрын шатахуун түгээх станцын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэхийг үүрэг болгосон. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч аж ахуй нэгжүүдэд даалгасан. Хэрвээ дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол БЭТ томилж, ажиллуулна гэдгээ ч мэдэгдээд байна.
Сандал суудал нь яригдаж эхэлсэн хоёр сайдаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө юу ч хийгээгүй буруутнаар Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Учрал яригдаж байна.
Хариуцлага ярих ёстой атал УИХ-ын дарга болсон. Иймээс ажлынх нь үзүүлэлтийг харж байж, дараагийн албан тушаалд дэвшүүлэх эсэхийг шийддэг байх ёстой гэх агуулга ч эрх баригч нам дотор яригджээ. Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар ч ажлаа хийж чадахгүй, Ерөнхий сайдын чихэнд хонх уяж байгаа сайдын тоонд багтжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг өөрөө гардаж хийх үү, эсвэл хийхгүй гүрийж сууж байгаад танхимаа ганхуулах уу гэдгийг харах л үлдэв.
Уг нь МАН өнгөрсөн арваннэгдүгээр сард Их хурлаа хийх үеэрээ Засгийн газраа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тогтвортой ажиллуулахаар санал нэгдсэн ч зарим салбарын ажил урагшлахгүй унаснаас танхимдаа сэлгээ хийх асуудал хөндөгдөж эхлээд байгаа юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Зочин 2025-12-09 202.126.89.132
Жавхлан, Дамдинням Чойжилсүрэн гээд яланд явах хэмжээний луйварчингууд сайдын суудалд тогтоод байгааг ер ойлгохгүй юм. Хурдан халаа ёэлгээ хийж улс орноо ард түмний амьдралыг өөд нь татаад өгөөч ЕРӨНХИЙ САЙД аа.
Нэргүй 2025-12-09 103.229.121.198
Бүгд толгойгоосоо сүүл хүртэл бүтэхгүй,луйварчид бүгд огцор.Улс орноо боддоггүй эргүү хүмүүсийн хөрөнгийн хурааж шоронд нь хатаа
nergui 2025-12-09 184.185.222.15
Chinburen, Choijilsuren, Delgersaihan geed hog novshnuud zondoo baina daa. Namdaa ih handiv ogson geed irgediin durgui said nariig hucheer bailgaj baigaad nepalduulah gej bga yum.
yag l unendee 2025-12-09 66.181.187.127
Занданшатар өөрийхөө бүрэн эрхийн хүрээнд томиолсон сайд гэвэл Бадамсүрэн,Ж.Энхбаяр, Б,Энхбаяр бусад нь Данхын үеийн сайд нар .Данхыг балаг өнөөдөр ч тасраахгүй төрийг ажилд саад тогтгор учруулсаар л байна. Дэлгаэрсайхан,Чойхоо 2ийг л явуулчихсан..Занданшатарын хувьд доголдож байгаа цэгт биечлан очиж нүдээрээ хараад аль болох амьдралтай гарц гаргалага олохын төлөө явж байна үүнээс өөр яах юм урамыг хэлдэггүй юм гэхэд муулахгүй байж болохгүй байна уу?
Нэргүй 2025-12-09 66.181.190.134
гаалийн даргаа хэзээ солих вэ?
Нэргүй 2025-12-09 66.181.186.35
БОУАӨСайд Б.Батбаатарыг солихгүй юм ыайхдаа.Баахан мөнгө асуждал гээд Мбнхэрдэнэ сэвээд бсан яасан хахужл авард амаа таглцулсан уу тэр шантаөжчин Мөнхэрдэнэ
Зочин 2025-12-09 122.201.31.149
ЗГ, УИХ , төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчд нийтлэгдээ мэдлэг боловсрол, срёл, хүмүүжил, чадвар гэж алгаа. ЭЕШ босгоо нэмж, дампуурсан сургууль төгссөн нөхдийг ажлаас нь чөлөөлөө. төриын хутгуурууд.
Нэргүй 2025-12-09 103.57.93.144
Юуны түрүүнд Эрчим хүч, Зам тээвэр, Сангийн сайдуудаа зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-12-09 103.57.93.243
Мэргэжлийн хутган үймүүлэгчид ан ажилдаа орждээ. бараг бүх сайд сайн ажиллаж байгаа шүү. Чинбүрэн, Дамдиннням нар арай сүл нь болуу. Нөгөө нам ядаж нэг удаа ЗГ-г огцруулах зорилготой байгаа. Ер нь ажил хийлгэдэггүй хуучтайг ард нийтээр мэддэгээ
Нэргүй 2025-12-09 59.153.114.243
Улс орон маань одоо л нэг хэвийн гольдиролдоо орж байна даа.Засгийн газрыг төр засгийн ажилд нилээд нухлагдсан зөв шударга ёс зүйтэй мэргэжлийн эдийн засагч удирдаж байгаагаас болов уу гэж бодогдож байна.Авилга хээль хахууль танил тал гээд бүх л буруу зөрчлүүдийг салбар бүрт илрүүлж зохих арга хэмжээгий нь авч эхэлж байна. Хэрэгтэй хүнийг хэрэгтэй газарт нь тавьж ажилуулна гэдэг нь тун зөв гэдэг нь харагдаж байна даа.
Нэргүй 2025-12-09 203.30.3.159
Ehleed OE AB naraa shiideh heregtei baih, ted ene ujgirsan asuudluudiin buruutan. Zandan dargad ch gesen mash goy chance garch irlee, Chojjoo Javka gesen umnuh zasgiin butelgui bolgonii shaltgaanuudaas salah. Shine ajliig huuchin ydirdlagaar hiihgui shuu dee.
ард түмэн 2025-12-09 150.228.177.179
ЗГ болгон дамжин сайд биш саад болж байгаа Ж.Энхбаяр Чойжилсүрэн Бямбацогт Жавхлан Батцэцэг Дэлгэрсайхан Доржханд нарг зайлуул. Юу ч хийж чадахгүй чадваргүй нь өгсөн 10 жилийн хугацаанд харгадлаа. Одоо болоо юм бишүү.
Ж Энбаяр гэж хоосон толгойг огцруульяа Эдийн засгийн хөгжлийн саад шүү
Нэргүй 2025-12-09 202.126.89.192
erchim huchnii saidiig ogtsruulaach olon Hun shahmal tulshnees bolj ugaartaj nas barsan
Нэргүй 2025-12-09 202.21.117.178
ЧИНБҮРЭН ГЭЖ НЭГН АМЬТАН БАЙНА, энэ засаг ер нь л сул байна даа
Нэргүй 2025-12-09 103.57.92.141
Энэ байдлаараа Зандка 27 онд eрөнхийлөгчид гарахгүй ээ
Зочин 2025-12-09 49.0.138.67
Тонгол Улсын хөгжлийг тушиж байгаа Б.Чойжилсүрэнг хамгийн түрүүн огцруулах хэрэгтэй
бодит баримт 2025-12-09 66.181.187.127
Одоо үед хүн ажил хийх аргагүй болтол сэвж бичих нь бодвол хэн нэгэнд ашигтай болоод захиалгаар бичүүолдэг бололтой. Хамгийн том захиалаг ч нь Жонхуу тэргүүтэй ,нүүрсний хулгайч нь ч тов тодорхой. Энэ засгийг элдвээр харлуулж бичиж байгаа сэдэв нь Данхын засагласан 5-6 жилд хийгдсан ажлыг байгуулагдаад 4 сарын настай засагт тохох гэх нь дэндүү увайгүй залуусын ажил Энэ залуус хүссэндээ хүрэхийн тулд хүнийг цусгүй алж нэр хүндийг яаж ингэж унагааж чадаг байна аа.н**ш юм аа.
Монгол ТӨР 2025-12-09 202.70.43.34
Авгай нөхөрийн ор дэрний асуудал, улаан тамхи, вээпний асуудлуудаас өөр чухал асуудал энэ улсад үгүй байхад юун Эдийн засгийн өсөлт, Юун гадаадын хөрөнгө оруулалт, юун Авилгал , Юун утааа цаашаа зүгээр хахахахахаах
Дараачийн Сонгуулийн Шоу 2025-12-09 202.70.43.34
ЭНэ СОНСГОЛ ч дэээ, Улс Төрчидийн Дараачийн Сонгуулийхаа Хөрс суурийг бэлдэх АРДЫН ДАЙСАН Тодруулах хуурмаг жүжиг ……Яс юман дээр хэн нь дайсан хэн нь эх оронч юм бүү мэдээээ …..Энэ Цагийн Улс Төрчид ба Арлд Иргэд Улс орноо хөгжүүлж сайхан амьдарч чадахгүйээээ угаасааа Монгол хөгжихгүй
Нэргүй 2025-12-09 66.181.182.69
орос дайн хийгээд, бeнзин тасарч бхад сайдыг нь огцруулаад яах билээ дээ
Нэргүй 2025-12-09 59.153.112.68
Сангийн сайд Жавхлан, Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Доржханд Дамдинням нар. Эд нарын ихэнх нь ашиг сонирхлын зөрчилтэй.
Хорол 2025-12-09 103.212.162.58
… ямар муухай хатгаас, яасан царай муутай яс вэ!?
Нэргүй 2025-12-09 162.229.191.188
Ажил нь явахгүй байсаар байхад сайд дарга болох гэж зүтгэцгээдэг нь хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Зочин
Зочин 2025-12-09 66.181.177.170
Засгийн газар огцор
Нэргүй 2025-12-09 103.168.34.18
За, ер нь Засгийн газар тун муу, хариуцлагагүй ажиллаж байгаа нь хэнд ойлгомжтой доо.
Даан ч Монгол улсад эрх мэдэлтэнгүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болсон. Үндсэн хуулийг ч өөрсөддөө ашигтайгаар тайлбарлана. Хууль, дээр нь ял завшина….
Засаг бүхлээрээ огцорсон нь зүйд нийцнэ
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-12-09 103.229.122.209
Жавхлан нь ч мэдэхгүй ээ. Харин Дамдиннямын хувьд төрийн сайд хийх буурь суурь, ёс төргүй, олныг элэг барьдаг увайгүй сагсалзуур, ичих нүүргүй худал хэлж хүн шиг харагдах юм. Ийм хүнийг сайдын сэнтийд суугаа байх уршигтай болж мэднэ дээ.
Зочин 2025-12-09 202.126.89.132
Яг тийм. Сэтгэцийн нь хэвийн биш байх
Нэргүй 2025-12-09 66.181.190.113
Занданшатар хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй сайд бол Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Доржханд Дамдинням нар. Эд нарын ихэнх нь ашиг сонирхлын зөрчилтэй. Ням-Осорын Учрал ч гэсэн цэвэрлэх юм ярьсан . Одоо чимээгүй болсон уу…"ААВ" нь зөвшөөрөл өгөөгүй юу..Занданшатар энэ 5 ыг сольж байж л жаахан тэснэ…Чадөхгүй бол хөтлөлцөөд зайлаарай
Цогцэцэгийг сайдаар ьомил 2025-12-09 202.126.90.10
Чинбүрэнг үтэр түргэн огцоруулж Цогцэцэг сайдыг оронд нь томилох хэрэгтэй.
Нэргүй 2025-12-09 119.40.98.153
юун цогцэцэг вэ больж үз хадуураад уналаа
сонгогч 2025-12-09 202.9.46.13
энэ засагт сайд хийхээр хүн даанч алга даа……………….
Нэргүй 2025-12-09 202.179.11.230
Er ni mongold hezee ch oligtoi said baigaagui, dandaa avilga, tal tohoi tataj muu humuus tomilogdoj irsen.
Энхэ 2025-12-09 202.126.89.145
Чойжоо гуайг яах гэж байна
Зочин 2025-12-09 49.0.138.67
Улс орны хөгжлийг тушиж байгаа Б.Чойжилсүрэнг хамгийн түрүүн огцруулах хэрэгтэй
Хахахаха 2025-12-09 202.9.46.223
Солийсон согтуу толгой өөрөө сугараад аман дотор сул явж байгаа өмхий шар шүд байж бас хаяагаа манаж хамтарсан хулгайчдаа хутгалах санаатай.
зочин 2025-12-09 192.82.64.153
хөдөө аж ахуй , хүнсний салбарыг унагасан энхбаяр гэж хулгайчийг бас зайлуулаачээ
Нэргүй 2025-12-09 103.168.34.18
Төрийн яамыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж, тоглоом хийгээд албан тушаал дэвшиж шагнуулсан!
Нэргүй 2025-12-09 103.229.122.155
Жавхланг ноднин төсөвт хориг тавих үед л огцруулах ёстой байсан ч хэний ивээлд байдаг юм худлаа том том ярьж улсын эдийн засгийг сүйрүүллээ. Оронд нь хуучин сайд байгсдаас тавьж хэрхэвч болохгүй залуу эдийн засагч нараар солих хэрэгтэй
Нэргүй 2025-12-09 103.57.93.144
Шууд хэлчихэд яг үнэндээ Жавхлан Дэлгэрсайхан тэр Батбаатар ч билүү хэн билээ смайд байтугай олигтойхон намын зүрийн дарга хий ч чадваргүй хүмүүс шүү дээ. Тэгээд ч гааль, татварын байгууллагыг жинхэнэ хөмөрсөн гэхэд хислдэхгүй. Ерөнхий сайд эдгээр албатуудтайгаа хамт цааш явбал өөрөө ёстоы хойдохоо уншуулна
Нэргүй 2025-12-09 103.229.122.137
Хорол худал юм бичихээ боль Харин ч Занданшатарын засгийн газар хулгай луйвартай саын тэмцэж байна Сэтгүүлч зөвхөн сайд нар халаа сэлгээ сонирхдог чинь хоцрогдол Нийгмийн том асуудлуудын талаар сурвалжил
Нэргүй 2025-12-09 59.153.114.110
занданшатар чадахгүй ээ, өөрөө энэ бүлэглэлээсээ тэжээгддэг хулгайч юм чинь
Зочин 2025-12-09 202.179.18.225
Д.Амарбаясгалангийн бүлэглэл л өс хонзон санаж, Засгийн газрыг харлуулан үгүйсгэж, аль болохоор түргэн огцруулахыг санаархаж, иргэд олон түмнийг үймүүлж бөйна.