niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:31 UTC Эх: https://news.mn/r/2838031/ 5476668c44b061a8… ← niitlelch.mn руу буцах

Ж.Энхбаяр: Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцсон

Ж.Энхбаяр: Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцсон

Ж.Энхбаяр: Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцсон

УИХ-ын МАН-ын бүлгийн хурал өнөөдөр /2025.12.8/ болж өндөрлөлөө. Тус хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийв.


Тэрбээр “Өмнөх оны статистикаар Монголд Улс 162 оронтой худалдаа хийсэн. Нийтдээ 27.4 тэрбум ам.долларын худалдааны эргэлт хийсэн. Үүнээс 15.8 тэрбум ам.долларын экспорт, 11.6 тэрбум ам.долларын импорт хийсэн. Мөн гадаад худалдаанд 4.2 тэрбум ам.долларын ашигтай тэнцэл хийсэн байна.

Манай худалдааны хоёрдогч гол хөрш бол Евразийн эдийн засгийн холбооны таван улс байдаг. Үүнээс голлох нь ОХУ 2.7 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн. Гэвч худалдааны тэнцлийн хувьд өндөр алдагдалтай байгаа. Евразийн улсуудад Монгол Улсын бараа 15-50 хувийн гаалийн татвартай, эрүүл ахуйн хорио цээрийн өндөр шаардлагатай, экспортын боломжийн хувьд хязгаарлагдмал байсан. Засгийн газрын сүүлийн таван жил хийсэн хэлэлцээрийн үр дүнд Евразийн орнуудтай Монгол Улс гурван жилийн чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцлоо.

Энэ гэрээгээ УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барьсан. Уг гэрээнд нийтдээ 364 нэр төрлийн барааг багтаасан. Уг гэрээнд тарифыг бууруулах, тарифыг шууд тэглэх, тарифын хөнгөлөлт эдлэх гэсэн заалтуудыг оруулсан. Түүнчлэн улаан буудай, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүний гадна нөлөөллийг бага байлгахаар онцгой анхаарч ажиллаа. Гэрээний явцад нийт 23 төрлийн бараан дээр маргаан үүссэн. Түүнээс найман барааг хэлэлцээрээс хасуулахаар санал тавьсан.

Үүнд өтгөрүүлсэн сүү, шингэн сүү, цөцгий, сонгино, өргөст хэмх, төмс, лууван, манжин зэрэг багтаж байгаа. Энэ саналыг Евразийн тал хүлээн авсан. Хэлэлцээрийн үр дүнд 11 төрлийн бараанд тариф болон квотод татварын буулт хийсэн. Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ хийснээр манай улсын экспорт 24.1 хувиар өсөх боломжтой гэсэн тооцоо гарсан.

Мах махан бүтэгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, арьс ширний боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн 42-152 хувиар нэмэгдэж манай бүтэгдэхүүн гаалийн татваргүй өргөн зах зээлд гарах боломж нөхцөл бүрдэнэ. Евразийн улсууд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнд арван тэрбум ам.долларын худалдан авалтыг хийдэг зах зээл дээр манай бүтээгдэхүүн татварын хөргөлттэйгөөр өрсөлдөнө. Тус гэрээг УИХ-аар соёрхон баталсан нөхцөлд бусад таван орон парламентаараа дамжуулан батална” гэлээ.

 

Н. Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

JUMP JUMP JUMP 2025-12-08 202.70.43.34

JUMPER

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.115.124

Битгий худлаа яриад бай! Ардын намынхан АНУ-ын зааврын дагуу ажиллаж, зүүний нам байхаа больсон.

Avatar

зочин 2025-12-08 66.181.190.28

Харин АН дотор л биднийг, хоёр хөршийн эсрэг хандуулж, Украин мэт сүйрүүлэх зорилготой этгээдүүд дүүрэн байна, Эдний хэвлэлээр нь гарч буй зүйлийн ихэнх нь байнга хоёр хөршийн эсрэг хандана, Сэтгэгдэл гээч зүйлээр төрийн тэргүүнүүдийг нь хүртэл байнга харааж,үзэшгүй муухайгаар доромжлоно , Ийм байхад бидний харилцаа яаж сайжрах юм Хилийн тариф яаж буурах юм, Хилээ нээж нутаг дээгүүрээ нэвтрүүлж байгаа нь их юм

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.187.230

Архи уухаас өөр чадах мэдэх юм байхгүй энэ мангуу толгой Хүүкийн бөгсийг мөн сайн долоодог хэрэг ээ !

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.187.230

Хүүк энн хоёр ч мөн таарсан шүү таар шуудайнууд юмаа !!!

Avatar

Зочин 2025-12-08 59.153.113.29

САЙХАН ЭРЧ ХҮЧТЭЙ СЭТГЭЛТЭЙ МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙД БОЛСОНД ХАМГААС ИХ БАЯРЛАСАН ШҮҮ .ЭХ ОРНОО ГЭСЭН ХИЙЖ БҮТЭЭХ ЧИН ШУДАРГУУ ЗАН ЧАНАРТАЙ САЙНРАН ХҮН ШҮҮ. АЖИЛД АМЖИЛТ

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.182.43

өмхий оросчин. цаад оросууд чинь хэчнээн долоосон ч нэмэргүй. нэг бол aлна эсвэл доромжлоно

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.186.120

муу хулгайч. нүдэнд орсон өт

Avatar

kkkkkkk 2025-12-08 59.153.114.238

Бид нар маш өндөр чанарын бараа өгнө, тэд нараас үнэхээр хог авна. Яах гэж ийм тэнэг ба аюултай юм хийдэг новшнууд вэ???

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.186.30

Delhiin yamarch ulstai chuluut hudaldaa hiigeed bid ashiggui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж