niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:32 UTC Эх: https://news.mn/r/2837958/ 4afa3b3079e55ca9… ← niitlelch.mn руу буцах

"Нүүрсний үнийг хэт өөдрөг төсөөлсний улмаас төсвийн орлого тасарч байна"

"Нүүрсний үнийг хэт өөдрөг төсөөлсний улмаас төсвийн орлого тасарч байна"

"Нүүрсний үнийг хэт өөдрөг төсөөлсний улмаас төсвийн орлого тасарч байна"

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Тэрбээр "Улсын төсвийн орлого тасарч байна. 2025 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг өөдрөгөөр төсөөлж төсвөө баталсан. Өнөөдөр зах зээл дээр нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас бага байгаатай холбоотойгоор төсвийн орлого тасарч байгаа юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санхүүгийн нөхцөл байдлын талаарх Сангийн яамны мэдээллийг сонсоно.  Мөн Монголбанкнаас шаардлагатай мэдээллүүдийг сонсохоор төлөвлөсөн. Тиймээс энэ долоо хоногийн хуралдааны товд орох болов уу гэж бодож байна.

Төсвийн орлогын бүрдэлтийг харвал татварын орлого 8 орчим хувьтай байна. Энэ хувь хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа. Нөгөө талаас татварын орлого юунаас бүрдэж байна вэ гээд харахаар уул уурхайн салбараас буюу нүүрс, зэсээс орж ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хэлбэлзээд ирэхээр төсвийн  орлого тасарч, үнэ өсөлттэй байвал эдийн засаг тэлдэг зарчимтай.

Өнгөрсөн долдугаар сард төсвийн тодотгол хийсний үр дүнд өнөөдөр хүндрэл багатай байна гэж харж байна. Тиймээс одоо энэ цаг үед татварын бодлоготой холбоотой хамаагүй мэдээлэл, мэдэгдэл хиймээргүй байна. Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батална гэдэг нь яг одоо буюу төсвийн орлого тасарч байгаа үед сөрөг нөлөө дагуулна. Аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүйд хүрнэ.

Харин нөгөө талаас хувийн хэвшлийг дэмжих орон зайгаа гаргаж, Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах ёстой гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-08 59.153.113.209

Татвар НДШ-ээ бууруулаачээ дээр байгаа гаруудаа, худлаа юуич хийхгүй байж дандаа хуцна

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.182.78

Чи ХЭН БЭ МУУ АНАНДБАЗРЫН САЛТААНД ХАВЧУУЛАГДАН ЭРДЭНЭТЭД МӨНЧ ИХ ЖААЛСАН ДАА ЮМАНД ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙДАГ

Avatar

Нэргүй 2025-12-08 203.91.115.43

Хулгайчууд зүтгэсээр байгаад төсвийг алдагдалд орууллаа. Үүрийнтуяа чи өөрөө ч хулгайч, мэлийсэн я***н!

Avatar

Үнэн 2025-12-08 202.9.47.68

Гоё гоё, хулгайчууд яаж сөнөөж байгааг хараад сууж байх нь сайхан шүү!!!

Avatar

Нэргүй 2025-12-08 103.168.34.167

tal uneer ni zarah geree baiguultsan l gej yariad baisan. zasag barij baisan hunii l buruu bh

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.92.141

эрлэнэтийн алдарт тeндeрийн луйварчин авгайг л ордонд суулгаад төсвөө атгуулчихаад байж юун авлигатай тэмцэх ьэ Занданшатараа

Avatar

Нэргүй 2025-12-08 202.126.92.75

Эрдэнэс таван толгой ХК дээр томилсон БЭТ Бямбасүрэн маш сайн ажилласан, тийм хүмүүсээ л монголын орлого олдог гол гол газруудад төрин нэрийн өмнөөс томилж ажиллуулдаг баймаар

Avatar

Нэргүй 2025-12-08 192.82.64.248

Тэгсэн мөртлөө Хятадууд 90 доллараар авья гээд ирүүлсэн саналыг нь 60 доллараар аваа гээд гэрээ байгуулдаг ерөнхий сайдтай л байла шүү дээ. Зөрүү нь шууд халаасруу нь орж байгаа гэж хардаж байна.

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.92.141

таг буруу ойлголттой явах юм

Avatar

зочин 2025-12-08 66.181.190.28

Нүүрсний орлогыг харьцангуй өндөр төлөвлөж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө бололцоот бүхнийг хийгээгүй бол төсвийн орлого одооныхоос илүү тасрах байсан, Нийгмийн байдал ,бүтээн байгуулалтыг улам хойш нь чангаах байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж