Улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:10 цагийн байдлаар улсын төмөр замын сүлжээнд нийт 562 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэн ирээд байна. Үүнд дизелийн түлш, АИ-92 бензин, онгоцны түлш зэрэг үндсэн нэр төрлүүдээс гадна пропан, бутан зэрэг шингэрүүлсэн хий багтаж байгаа юм.
Дизелийн түлш – 443 вагон
АИ-92 бензин – 89 вагон
Бутан – 1 вагон
Онгоцны түлш – 5 вагон
Киросин – 5 вагон
Газолин – 4 вагон
Пропан – 28 вагон
Түүнчлэн АИ-92 бензин тээвэрлэж буй 89 вагон төмөр замын тодорхой өртөөнүүдэд хуваарилагдан ирсэн байна. Үүнд:
Рашаант – 20 вагон
Толгойт – 60 вагон
Улаанбаатар – 9 вагон
Харин дизелийн түлштэй нийт 443 вагон дараах өртөөнүүдэд байршиж байна. Үүнд:
Рашаант – 16 вагон
Толгойт – 241 вагон
Улаанбаатар – 25 вагон
Дархан-1 – 1 вагон
Сүхбаатар – 6 вагон
Сайншанд – 88 вагон
Чойр – 50 вагон
Эрдэнэт – 6 вагон
Ингэснээр шатахууны нөөц татан авалт тогтвортой үргэлжилж, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байгааг салбарынхан мэдээлж байна.
3,607.57






















































Зочин 2025-12-08 66.181.176.182
Баахан тоо хэлж толгой эргүүлэхээс өөр юм алга болж дээ…
Нэргүй 2025-12-08 202.126.91.33
..
Зочин 2025-12-08 59.153.113.232
Худлаа тоогоор тоглоод л байх, Дамдинням гуай ажлаа хийж чадахгүй л байна даа, одоо шинэ жил, залгаад цагаан сар гээд байдал бүүр л хүндрэх байх даа, яана даа
ХААГУУР өгч байгаа юм вэ? 2025-12-08 66.181.185.202
ОРБИТод бензин өгч байгаа түгээгүүр алга. ЭНД шунхлай, тэс, аргаль, МТ,….
Зочин 2025-12-08 66.181.186.218
тэгээд энэ их ирээд бга бензин тос нь хаагуураа алга болоод бгаан. Саарал ордноор дамжсан юм дандаа сураггүй алга болоод бдаг. Одоо бүүр бензин алга болоод бхын нохойн хөх юмаа ккк
Нэргүй 2025-12-08 203.98.76.176
Үнэн л байгаасай