niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:32 UTC Эх: https://news.mn/r/2837909/ 28a9a3d345a99472… ← niitlelch.mn руу буцах

"Яагаад ахмадууд зээлээс зээлийн хооронд амьдрах болсныг ярих хэрэгтэй"

"Яагаад ахмадууд зээлээс зээлийн хооронд амьдрах болсныг ярих хэрэгтэй"

"Яагаад ахмадууд зээлээс зээлийн хооронд амьдрах болсныг ярих хэрэгтэй"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ахмадууд тэтгэврийн зээлийг 36 сараар авах шаардлага тавьсаар байна. Арилжааны банкууд тэтгэврийн зээлийг дээд тал нь 24 сараар олгож байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд ахмадуудын талд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Н.Учрал ч ахмадуудад 36 сарын тэтгэвэр олгох ёстой гэж үзэж байна. Хэрэв тэтгэврийн зээлийг 36 сараар олгодог болбол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Бид өнөөдөр бас л өмнөх алдаагаа давтах гэж байна. Энэ нь асуудлын шинж чанартай тэмцсэн дүр үзүүлж аргацаасан арга хэмжээ авах явдал. Ингэсээр байгаад бид их том, улам хүнд асуудал руу өөрсдийгөө чирсээр байна.

Чухамдаа өнөөдөр УИХ-ын түвшинд тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх бус яагаад Монголын ахмадууд ядуу, бага орлоготой, зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг хэлэлцэх хэрэгтэй. Цаашид яаж ахмадуудыг ядуурлаас гаргах, Монголын ахмадууд бодит өндөр орлоготой байлгах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх асуудлыг ярих ёстой. Энэ асуудлыг 2000 оноос хойш хийхээр төлөвлөж бодлого батлаад түүнийгээ огт хийгээгүйн төлөөс нь өнөөдөр гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй юм л даа.

Гэтэл өнөөдөр үүнийгээ ярихгүй ахмадуудын зээлийн хугацааг сунгах, хүү бууруулах асуудлыг банкны салбарт тулгаж байгаа байдал ажиглагдаж байна. Ахмадуудын маань ядуу байгаа, зээл авч байгаад банкны салбар буруутай бус. Мөн банкны салбар өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, ахмадуудын орлого, амьжиргаанд нийцсэн хугацааг л санал болгож байгаа. Санхүүгийн салбар ингэж ажилладаг.

Ахмадуудыг бол буруутгах аргагүй. Тэдний маань дийлэнх нь бага тэтгэвэр авдаг, одоо баяр ёслол ойртож мөнгөний хэрэгцээ нэмэгдэх цаг дөхсөн гээд олон шалтгаан тэдэнд бий. Харин үүн дээр улс төрчид шууд оролцох, салбарыг шахах нь буруу юм.

Хэрвээ зээлийг урт хугацаагаар олговол одоо байгаа зээлийн хэмжээ 1 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх, тэр нь эдийн засаг руу гарч үнэд нөлөөлөх байдал харагдаж байна. Хамгийн хорлонтой нь хөөрхий ахмадуудын өнөөдрийн санхүүгийн асуудал шийдэгдэх мэт боловч түр зуурын тэр эерэг нөлөөлөл нь ирээдүйд орлогын доройтлыг нь бүр нэмэгдүүлнэ. Иймээс энэ мэт асуудалд сэтгэлийн хөөрлөөр эдийн засгийн үндэслэлгүй хандаж болохгүй. Тэгээд ч энэ нь салбарын асуудал. Төр засгийн зүгээс ахмадуудын орлогын доройтлыг дунд урт хугацаандаа хэрхэх, өнөөдрийн энэхүү асуудлыг шийдвэрлэх өөр арга зам юу байгааг эрэлхийлэх нь чухал.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гээд УИХ-ын гишүүд бас төв банканд хандан шаардлага тавьж байна. УИХ-ын дарга арилжааны банкны удирдлагыг Төв банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Үнэхээр боломжтой юу?

-Боломжгүй. Төв банк ч энийг хийж чадахгүй. Зарим нэг бодлогын арга хэрэгслээр арилжааны банкийг дэмжих замаар оролдлогууд хийж болох юм. Гэхдээ энэ нь хол явахгүй. Ийм байтал таны дурдсан улс төрийн хүрээний зарим хүмүүс ард түмэнд, ахмадуудад боломжгүй зүйлийг боломжтой мэт ойлгуулах байдлаар ард түмнээс оноо авахыг хүсэж байгаа нь харамсалтай. Тэр нь эргээд төр, иргэд ялангуяа аж ахуй нэгж, баялаг үйлдвэрлэгчдийн дунд ихээхэн үл ойлголцлыг бий болгож байна. Тиймээс аргагүйн эрхэнд УИХ-ын даргын түвшинд Монголбанк, салбарын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна гэж ойлгосон.

Энэ их сонин зүйл болооод байгаа юм. Өмнө нь ийм зүйлс яригддаг байсан. Одоо бол бүр өргөн цар хүрээтэй илт төв банк, салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхөд чиглэсэн байдалтай болж байна. Иймд би яаж тайлбарлах хэрэгтэй дээр эргэлзээтэй байна. Энэ талаар олон удаа ярьж байсан тул шүү дээ. Зээлийн хүүг хүчээр тогтооно, буулгана гээд л эрүүл бус зүйл олон ярьдаг л даа. Энэ удаад тодорхой зээлийн асуудал хөндөгдөж, энэ нь улс төрийн асуудал болж хувираад байх шиг байна. Гэхдээ тайлбарлах гэж оролдъё.

Хүү гэдэг чинь бараа бүтээгдэхүүний үнэ. Яг л талхны үнэтэй адил зүйл. Мөнгөний үнэ нь хүү. Мөнгө хэмээх таваарыг зарж байгаа үнэ нь юм шүү дээ. Банкны салбар энэ таваарыг олж авахын тулд 12-оос дээш хувийн зардал зарим нь 15-16 хувийн зардал шууд гаргаж байна. Үүн дээр банкны үйл ажиллагааны зардал гэж байна.  Өнөөдөр банкны салбарын зээлийн дундаж хүү 17-18 хувьтай байгаа. Энэ агуулгаар харвал хүүг шууд бууруулах боломжгүй. Тиймээс ч салбарын төлөөллүүд тодорхой бодлогын дэмжлэггүйгээр үүнийг хийх боломжгүй гэдгээ хэлж байна. Тэдний зөв юм.

Мөн энэ дээр Төв банкны бие даасан байдал, хувийн хэвшлийн эдийн засгийн эрх чөлөөний асуудал давхар хөндөгдөж байгааг анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд монополиос бусад тохиолдолд ийнхүү оролцох ёсгүй. Төр нь өөрийн хийх зүйлээ л сайн хийх нь хүү буулгах үндсэн арга зам.

-Нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авдаг. Түүнийгээ дагуулаад ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлага тавьсан. Үүнийг манай эдийн засаг дийлэх үү?

-Энийг шууд хариулах боломжгүй. 2024 оны байдлаар 505 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байгаа гэсэн тоо байдаг. Эдгээр иргэдийн тэтгэврийг бүгдийг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд жилд 600 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болно. Ийм хэмжээний мөнгийг гаргах эх үүсвэр байгаа эсэхийг Засгийн газар, Сангийн яам илүү тодорхой хэлэх байх. 1.5 сая болгоно гэвэл үүнээс ч их мөнгө хэрэгтэй болно.

Харин таны асуултад эдийн засаг даах уу? гэсэн өнцөг байна. Энэ их чухал. Энэ их хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн нуруунд үүрүүлнэ гэвэл даахгүй. Учир нь өнөөдрийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд татвар төлөгчдийн хувьд ихээхэн хүнд нөхцөлийг туулж байна. Тодорхой цөөн салбараас бусад нь эдийн засгийн хувьд хөлөө ч олоогүй, эдийн засгийн бүтэц гажуудалтай байна. Тиймээс татвар төлөгчдийн хувьд ачааллыг нэмэх бус хөнгөлөх шаардлагатай байгаа.

Нөгөө талд нь эдийн засгийн бүтээмж нэмэгдэхгүй, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хангалттай тэлж чадаагүй байхад мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж ирсэн нь өнөөдрийн энэ асуудлыг үүсгэсэн нэг гол шалтгаан гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. НДШ өндөр төлж, өндөр тэтгэвэр авдаг ахмадуудын хувьд гомдолтой байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тэдний гомдолтой байх нь зөв. Учир нь нөлөөллийн түвшин харилцан адилгүй шударга бус болно гэсэн үг. Мөн өндөр тэтгэвэр авдаг иргэд гэдэг нь өмнө нь арай бүтээмжтэй ажиллаж, илүү их цалин хөлс авч илүү шимтгэл төлж байсан гэсэн үг. Тиймээс тэтгэврийн өсөлтийг хувьчлан хийх нь уг нь шударга болно.

Ер нь өнөөдөр Монгол Улсад хийсэн бүтээсэн, хариуцлагатай иргэнд түүний шагнал нь ирдэг тогтолцоо хэзээ бүрдэх вэ? гэдэг нь нийгмийн хувьд томоохон асуудал болоод байгаагийн бас нэг илрэл нь энэ юм. Хариуцлагатай, хөдөлмөрч иргэн хождог болсон тэр цагт л нийгэм илүү сайхан болох боломжтой. Гэтэл өнөөдөр олон зүйл дээр хариуцлагагүй, залхуу тал нь хожоод байгаа мэт байдалтай байна.

Харин одоо Засгийн газрын зүгээс дэвшүүлж байгаа бодлого нь энэ чиглэлд явах юм байна гэсэн хүлээлттэй байгаа.

-Ахмадууд жил бүр л тэтгэврээ нэмэх шаардлага тавьж, Засгийн газраас тодорхой хувиар нэмэх бүрийд инфляци нэмэгдэж, эдийн засагт эргээд хүндрэл үүсгэдэг. Үүнд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл ч хамаарна. Цаашдаа төр засаг тэтгэвэр тойрсон энэ асуудлыг хэрхэн ул суурьтайгаар шийдэх шаардлага байна гэж та хэлэх вэ?

-Ахмадуудыг бол ойлгож байна. Учир нь өнөөдөр тэтгэврийн ахмадууд гэлтгүй ажлаа хийгээд явж байгаа иргэд амьдрахад хүнд байна. Гэхдээ тэтгэврийн асуудлыг тогтолцооны хувьд реформын шинжтэй өөрчлөлгүйгээр энэ асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Арга ядахдаа бид цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж өсгөх байдлаар шийдээд явж байсан нь ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг нь өнөөдөр харагдаж байна.

УИХ-ын дарга тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк, салбарын төлөөлөлтэй уулзсан байсан. Тэр дээр УИХ-ын дарга их тодорхой байр суурь илэрхийлсэн байна лээ. Түүн дотор суурь өөрчлөлтийг хийх шаардлагатай ахмадын ядуурлыг асуудлыг шийдэх, тэтгэврийн өөрчлөлтийг хийхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдгийг хэлсэн нь ихээхэн оновчтой байр суурь гэж ойлгосон.

Мөн энэ удаад бид ямар ч шийдэлд хүрсэн асуудлыг сууриар нь шийдэж чадахгүй, тиймээс ахмадуудад зээл олгохдоо тодорхой хэмжээний мөнгө үлдээх амьжиргааг нь хангах асуудлыг анхаарах тухай дурдсан нь хэдийгээр УИХ-ын зарим гишүүд хэрэгжих боломжгүй хатуу байр суурийг илэрхийлж байгаа ч УИХ-ын даргын түвшинд асуудлыг зөвөөр харж байгаа илэрхийлж байгаа хэрэг юм. УИХ-ын өнөөгийн дарга өмнө нь тэтгэврийн өөрчлөлт, хувийн тэтгэврийн талаар санаачлага гаргаж байсан. Иймд энэ асуудалд анхаарал хандуулж ул суурьтай шийднэ гэж найдаж байна. Тэгэхгүй бол бид тэтгэврийн асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Энэ нь байнга нийгмийн тулгамдсан асуудал болж, ахмадуудын асуудал шийдэгдэхгүй байсаар байх нөхцөл харагдаж байгаа юм. Зөвхөн тэтгэвэр гэлтгүй боловсрол, эрүүл мэндийн салбарын хувьд ч цалин хөлсийг нэг удаагийн шинжтэй нэмээд асуудлыг сууриар нь шийдэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бид тодорхой хугацаанд буруу явсан гэдгээ хүлээн зөвшөөрч, дийлэнх асуудлыг сууриар нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэдгээ ойлгох цаг болсон.

-Жил бүр Нийгмийн даатгалын сан дээр ирэх ачаалал нэмэгдэж, алдагдал нь ч өсч байна. Даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой бол. Даатгалын сангийн алдагдлыг бууруулсан олон улсын сайн туршлага хэр байдаг юм бол?

-2026 оны төсвийн төсөлд тусгаснаар тэтгэврийн даатгалын сангийн төсвийн татаас 1.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд энэ цаашид нэмэгдэх хандлагатай байна. 2018 онд энэ хэмжээ 600 орчим тэрбум төгрөг байсан. Уг нь энэ асуудлыг бид 25 жилийн өмнө харж Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль, 2015 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан боловч 2015 он хүртэл дорвитой шинэчлэл хийж чадаагүй. Тэгээд 2030 болгож хойшлуулсан ч дорвитой зүйл хийгдээгүй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2050 хөгжлийн бодлогод тэтгэврийн олон тулгуурт тогтолцоог нэвтрүүлэх тухай тусгасан.

Эдгээрийг дурдаад байгаа шалтгаан нь Олон улсад тэтгэврийн тогтолцооны санхүүгийн хүндрэлийг шийддэг гол арга нь өнөөгийн шууд хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих асуудал юм.

Энэ нь олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх асуудал юм. Таны асуусан сайн туршлагын нэг гол жишээ болох Австрали улс гэхэд 1913 оноос гэх санаж байна тэтгэврийн олон тулгуурт тогтолцоог нэвтрүүлсэн байдаг.

Үүнийг бид сүүлийн 10 орчим жил “Тэтгэврийн реформ” ТББ-аараа дамжуулан ярьж байна. Салбарын яам ч энэ тал дээр санаачилгатай ажиллаж байгаа. Гэтэл бодлогын түвшинд энэ асуудал дээр хойрго хандаж ирсэн. Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийг батлахгүй өнөөг хүрсэн. Гэтэл миний үзэж байгаагаар шийдвэрлэх гол асуудал нь энэ юм. УИХ-ын даргын зүгээс харин энэ асуудлыг барьж авч шийдэх тухай дурдсан байсан тул одоо нэг гацаанаас гарах байх гэж харж байна.

 -Ардчилсан намынхан Татварын өршөөлийн хуулийг санаачлахаа мэдэгдсэн. Улсын хэмжээнд аж, ахуй нэгж, иргэдийн татварын өрийн хэмжээ 6.1 их наяд төгрөгт хүрсэн мэдээллийг танилцуулсан. Хэрвээ энэ хууль батлагдвал эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь юу байх бол?

-Татварын өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй. Татварын бодлого нь төрийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийг санхүүжүүлэхээс илүүтэй хувийн хэвшил, иргэнээ дэмжсэн болох ёстой. Ингэж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө. Өнөөдөр аж ахуйн, иргэдийн татварын өрийг өршөөгөөд яах вэ? Дахиад л татварын өр хуримтлагдахаар нь бас өршөөх үү? Дээр дурдаад байгаа нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Системийн томоохон шинэчлэл бидэнд хэрэгтэй гэж. Үүнийг л ойлгох нь улс орны хөгжил, тэтгэвэр, татвар, боловсрол, эрүүл мэнд гээд бүх л асуудлыг шийдэхэд хэрэгтэй.

Та энэ хууль батлагдвал яах вэ? гэж асууж байна. Би хувьдаа Татварын өршөөлийн хууль гаргах нь буруу гэж үзэж байна. Бас л шударга иргэн, аж ахуй нэгж хохирох, хойрго нэгэн хожих зүйл болж хувирна гэж болгоомжилж байна. Татвар төлөөгүйг нь өршөөх юм бол төлснийг нь яах вэ? Буцаан олгох уу? хөнгөлөлт үзүүлэх үү?

Тэгэхгүй л бол нийгэмд буруу жишиг ялгаатай хандлага, цаашид татвар төлөх сонирхлыг бүр бууруулахад нөлөөлөх шударга бус зүйл болж хувирна. Тиймээс бидний хувьд татварын өршөөл биш татварын бодлогын томоохон шинэчлэл хийж татвар төлөгчдийг дунд, урт хугацаанд дэмжих шаардлага үүсээд байгааг анхаарах нь зүйтэй байх.

-Ирэх жил эдийн засаг хүнд байх болов уу гэдэг болгоомжлол бизнес эрхлэгч дунд их байна. Эдийн засгийн төлөв байдал яаж гарч байгаа вэ?

-Эхлээд нөхцөл байдал, таамаглалыг харах нь чухал. 2025 оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт 5.9 хувь гарсан. Үүний дийлэнх нь буюу 3.4 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаарч байгаа юм. Үүнийг эдийн засагчид, талууд их онцолж байгаа. Учир нь, хөдөө аж ахуй дотроо мал аж ахуйн салбарын нөлөөлөл ихээхэн өндөр байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл энэ салбар нь хоёр жил дараалан уналтад орсон. Суурь оны нөлөөлөл өсөлтөд нэлээд хүчтэй нөлөөлж байгаа байдал ажиглагдаж байгаа нь анхаарах асуудал мөн. Дараа жил тухайн салбараас хамаарах нөлөөлөл саарна гэсэн үг. Мөн энэ оны гуравдугаар улиралд эдийн засгийн сааралт тодорхой салбаруудад буюу худалдаа, үйлчилгээ гэх мэт мэдрэмж өндөртэй салбаруудад ажиглагдаж байгааг анхаарах хэрэгтэй.

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийг дотоод, гадаадын байгууллагууд 5.5 орчим хувь дээр төсөөлж байна.

Олон улсын валютын сан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хувьд 5.5 хувь байгаа бол Засгийн газрын зүгээс 5.7 хувь хэмээн үзэж төсвийн төслийг өргөн барьсан байдаг. Харин Дэлхийн банк 5.2 гэж таамаглаж байгаа нь хамгийн бага үзүүлэлт байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдээс дүгнэхэд дараа жилийн эдийн засаг ихээхэн эерэг байна гэж хэлэх боломж багатай юм. Миний бодлоор эдийн засгийн өсөлт хэт саарахгүй 5 хувийн орчимдоо хадгалагдах нөхцөл гэнэтийн бусад хүчин зүйлс гарч ирэх эрсдэлийг эс тооцвол өндөр байна гэж үзэж байгаа.

-Инфляци өндөр буюу энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 9 хувьтай гарсан нь ирэх онд хувийн хэвшлүүдэд хүндээр тусах болов уу. Төр засгаас ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл үнийн өсөлт зэргийг бууруулах боломжтой вэ.

-Ямартай ч үнийг хүчээр тогтворжуулах, хянах гэсэн санаанаас татгалзаж ийм зүйл битгий хийгээсэй хэмээн хүсэж байна. Эдийн засагт монополь, эсвэл төр оролцсоноос бусад тохиолдолд зохиомол үнэ гэж байдаггүйг ойлгох нь чухал. Үнэ өсөх ямар нэгэн шалтгаан байна гэсэн үг. Тэрийг нь чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд л чухал л даа уг нь. Шууд оролцоо, зохицуулалт хэрэггүй. Ер нь төрийн зүгээс үнээс хол байвал л хамгийн сайн болох байх. Жишээ нь, дээр дурдаж байгаагаар банкны зээлийн хүүд улстөрчид оролцоно гэдэг нь үнэнд оролцож байна гэсэн үг.

Үнийн өсөлт хэрэглэгчдийн худалдан авах чадвар, үйлдвэрлэл, үйлчилгээний орц гээд олон талаар бизнес эрхлэгчдэд нөлөөлнө. Гэхдээ энийг эрүүлээр харж эдийн засгийн бодлогын хувьд шийдвэрлэх шаардлагатай. Ер нь төрийн зардлыг бууруулна, хувийн хэвшлийг дэмжинэ гээд байгааг бодитой хэрэгжүүлж чадвал энэ асуудал дунд, урт хугацаандаа шийдвэрлэгдэх боломжтой юм.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.114.189

хохь нь ядуугаа мэдэхгүй коммунистууд хайртай хохь нь хүсэн сонголт чинь энэ МАН чинь хүнийг ядууу байлгах бодлого барьдаг коммунистууд

Avatar

Иргэн 2025-12-08 202.126.89.1

Ер нь бол тэтгэврийн зээлийг нэмэхийн тулд Төсвийн хулгай, ТӨХЗ-иудын хулгай..г.м хууль бус үйлдлийн улмаас төсөвт оруулаагүй орлого, улсын орлого болгосон хууль бус хөрөнгө орлогыг зарж борлуулсан орлого, Өаялгийн санд төвлөрүүлсэн эх үүсвэр зэргээс Нөхөн олговрын сан байгуулж, тэтгэвэр тогтоолгосон оноор нь тодорхой интервалаар нөхөн олгож тэнцвэржүүлэх, өсгөх бодлогын арга хэмжээ авбал зохистой. Хохирсон хүмүүс. НДС лав биш! Учир нь НДС энэ ачааллыг даахгүй. Орлого, зарлага, зориулалт нь өөр.

Avatar

Иргэн 2025-12-08 202.126.89.1

Зүгээр л хуулийн дагуу тэтгэврийн хэмжээг инфляцийн хувиар өсгөж ядаж төгрөгийн ханшийн уналтаас хамгаал. Энэ бол 1-р асуудал. Бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг нэмэх бараг боломжгүй. Энэ ачааллыг Монголын эдийн засаг, төсөв даах уу үгүй юу? Нэмлээ гэхэд жил бүр энэ өсөлтийг НДС даах уу? ямар эх үүсвэрээр олгох вэ? НЛШ төлөгчдийн бааз суурь хэр байгаа юм? ..Тэтгэврийн зээлийн асуудал бүр 3-р асуудал. Хэрэгцээ бн гэвэл хааж боолгүй өгөх, төрөөс хүү, хугацааг хөнгөлөхөд эх үүсвэрийн дэмжлэг үз

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.112.68

1.5 сая болгоё.

Avatar

ирргэн ахмад настан 2025-12-08 59.153.86.82

ахиу тэтгэвэр авч байгаа нь яагаад адлагдах болж байна вэ . тэдгээр хүмүүс НДШ ийг олон жил өндөр төлж байсныхаа үр шимийг хүртэж тэтгэвэр нь хуульд зааснаар бодогдон авч байгаа шүү дээ . бага тэтгэвэр бол ажилласан жил цөөн НДШ төлөлт бага төлснөөс тогтоогдсон тэтгэвэр шүү дээ ..тэтгэвэрээ нэмэхэд хөрөнгө дутагдаад байвал малчдын НДШ ийн талыг нь төрөөс даана гэсэн шийдвэрээ цуцал .

Avatar

бурмаа 2025-12-08 66.181.191.229

Тэтгэвэрийн зээлийг зогсоох хэрэгтэй, зээл бол арилжааэы банкуудыг дэмжих бодлого шүү,

Avatar

Иргэн 2025-12-08 66.181.177.39

тэтгэвэрийн зээл 36 сар авах нь аваг. 5 сараар авах нь аваг Зайлшгүй шаардлага гарвал авч л таарна. тухайн хүн банкны журмын дагуу л авна ш дээ Тэглээ гээд банк хохирохгүй Ахмадуудад өөр зээл жишээ нь автомашины зээл дэлгүүрт очоод хэрэглээний зээл авах ямарч боломжгүй ганцхан тэтгэвэрийн зээл л авах боломжтой Тийм болохоор л ахмадууд маань тэтгэвэрийн зээлд ач холбогдол өгөөд байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.187.230

Энд ооон долоон юм яриад байх ер шаардлагагүй !!!
Нүүрсний хулгайн 44 их наядыг л улсын орлого болго !!!
Цагдаа, Шүүх, Прокурорын удирдлагыг хуугаар нь сольж байгаад шударгаар ажиллах нөхөдийг томилбол бүтэхгүй ч ажил биш шүү дээ !!!
Занданшатар, Энхбаяр тэргүүтэй Сайд нарт ажиллах боло лцоо г нь сайн олгох хэрэгтэй. Тэд нар бол чадна шүү !!!

Avatar

Хахахаха 2025-12-08 202.9.47.68

Гоё доо гоё доо, цагаан сар гоё доо
Гоё доо гоё доо, тэтгэврийн зээл гоё доо!

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.183.138

hello

Avatar

Нэргүй 2025-12-08 103.168.34.167

Tetgeveriin togtoltsoo ooroo shudarga bus. Shudarga bus zuil ooroo dampuurdag jamtai. Niigmiin daatgal toldoggui hesegch tetgever avch bgaa. tegeheer tetgever baga togtoogdohoos argagui. Bas 45 nastai hun tetgevert garch bna. Ter hun chini dor hayaj 25 jil tetgever avna. tegtel ajilsan jil ni barag 25 jil hureh uu. tegeheer yaj ene san chini daah um be. MAN namiin buruu bodlogo shuu.

Avatar

Нэргүй 2025-12-08 202.21.116.2

Тэтгэврийг халамж гэж ойлгохоо болих хэрэгтэй.
Илүү бүтээмжтэй ажилласан, илүү шимтгэл төлсөн нь түүнийгээ хүртэх ёстой.
Жигд нэмэх нь буруу, тэгвэл нийгмийн даатгал илүү төлөх, илүү бүтээмжтэй ажиллах шаардлагагүй болж байна. Нийгэмд буруу хандлага үүснэ

Avatar

Мөөгий 2025-12-08 202.21.126.154

Олон жил НДШ-ийг өндөр төлсөн хүмүүсдээ удаан ахиу тэтгэвэр олгох талаар /70%-иаас дээш/ төр анхаарч, сүүлийн 5 жил өндөр төлсөнг ялгавартай үзэх шаардлага байгаа дээ. 40 жил НДШ төлсөн, 20 жил төлсөн ижил тэтгэвр тогтоолгоод багаа шүү

Avatar

Нэргүй 2025-12-08 178.116.28.167

bvteemjgyi ajillasandaa 600k avaagyi emch bagsh bsn hymyys 30 jil ulsdaa tsag zavgi ajillaad odoo uvchtei emendee hvrch chadahgyi 689 avch baigaag 1.5 saya bolgoochee.5 jil undur tuluud 3 saya abch baigaag adil nemeh buruu ajillaavyi tul buruu

Avatar

Зочин 2025-12-08 89.147.101.66

Яг зөв. Яагаад гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Шалтгаан өөр өөр байгаа байх. НДШ төлдөггүй байсан, эсвэл бага цалинтай ажил хийдэг байснаас бага НДШ төлдөг байсантай холбоотой бол тэдгээр хүмүүсийн хувьд тэтгэвэр нэм гэдэг нь логикийн хувьд буруу шаардлага гэж бодож байна. Ийм тохиолдлыг 30-40 жил тасралтгүй ажиллаад арай өндөр тэтгэвэр авдаг иргэдтэй адил хэмжээний тэтгэвэр авдаг болгох нь шударга ёсонд огтхон ч нийцэхгүй. Иргэдэд ажил эрхлэх, НДШ төлөхийн чухлыг ойлгуулах хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2025-12-08 103.57.92.238

МАН мафиууд хүнд нь тааруулж хариу барьж байгаа юм бн!!! Яаахав зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг амьдралын наад захын ухаангүй улны хэсэг нь байдаг л байх, гэхдээ тэтгвэр нэмхийн оронд зээлийг чинь 36- сар болголоо гээд байгаа МАН мафиуудыг юуу гэж ойлгож бн ухаантай ургаштай сүйхээтэй амжиргаатай ахмадуудаа зөвүү???

Avatar

vcxvxvc 2025-12-08 122.201.31.35

математикийн багш Ууганбаатарын дэргэд мэргэжлийн хүн дээ

Avatar

Ахмад настан 2025-12-08 59.153.115.142

Татварын өршөөлийн хуулийг хүлээгээд татвараа төлөхгүй байгаа аан ууд компаниуд олон байгаа хамаг ашгаа үл хөдлөх хөрөнгө болгочихсон түрээсэлж байдаг биз энэ хууль маш буруу . Ахмадууд тэтгэвэрийн зээлтэй байвал банканд л ашигтай болохоос хувь хүнд өгөөжгүй

Avatar

зочин 2025-12-08 124.158.105.42

зззлийн хугацааг урт болгох шаардлага ингэхэд яаж бий болсон юм бэ. 3 жилийн хугацаатай зээл авчихаад юугаараа яаж амьдрах гээд байгаа юм бол. банкуудад л лав ашигтай байх. зээлийн хугацааг сунгах хүсэлт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд нь байгаа бол судалж байж шийд гаргамаар юм. төр нь ч тэтгэвэрийн талаар дүр эсгэсэн зээлийн хугацааг нэмэх хамгмйн амрыг гаргаж байна. за тэгээд сонгууль дөхөхөөр зээлийн үлдэгдэлийг тэглэх сонирхол хаана хаанаа бий болно доо

Avatar

Иргэн 2025-12-08 202.21.111.170

2015 онд 500,000₮ тэтгэвэр ≈ 450–500 ширхэг талх авах чадалтай байсан бол, 2025 онд 500,000₮ ≈ 260–310 ширхэг талх л авч чадна

Ахмадуудын бодит худалдан авах чадвар ~40–45% буурсан гэсэн үг. Одоогийн тэтгэвэр нэмэх арга нь инфляц, үнийн өсөлтийг дагуулж, ахмадуудын худалдан авах чадварыг бууруулдаг түр зуурын шийдэл юм. Иймд, бодит орлого (цалин, тэтгэвэр) болон амьжиргааны зардал (хүнс, үйлчилгээний үнэ) хоёрыг нэгэн зэрэг тооцдог, системийн суурь шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Энэхүү шинэчлэ

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.93.243

Харахад хүүхдүүд нь тэтгэврийн зээл авхуулаг нь дийлэнх байдаг. 400-500Төг авдаг ганц бие хөгшин хэнээс ч дутахгүй амьдарч байгаа жишээ олон байна. Төсвийн байгууллагад цаг наргүй олон жил зүтгээд насаараа шахам нийгмийн даатгал төлсөн хөгшдөө төр нь харж үзэхгүй байна. НД хэдхэн жил төлсөн хүмүүс доод тал нь 1500000Т н тэтгэвэр авъя гэж унгас алдаж үймүүлэх болж. Нийт төлсөн буюу хуримтлуулсан даатгалаасаа тэтгэвэр авах хууль гаргах цаг болжээ. Дэлхийд ийм жишиг тогтоод байхийм

Avatar

Нэргүй 2025-12-08 124.158.120.198

Хэрэглээний зээлийг зогсоо.

Avatar

Иргэн 2025-12-08 66.181.191.234

Залуу хүмүүс тэтгэВрийнхнээс татаас аВдаг онигоо шүү. Ичих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.93.144

Яахав дээ тэтгэвэрийн зээлээс зээлийн хооронд явж байгаа нь олон учир шалтгаантай. Ажил хж эхэлсэээс хойш гадаа гарч үзээгүй шахуу ширээний албан тушаалтнуудын тэтгэвэр дэндүү өндөр байна !, дээрээс нь төрийн албан хаагч гээд бас бөөн мөнгө авна, ажил хийж эхэлнээс хойш тэтгэвэрт гартлаа бараг гэртээ ховорхог орж байсан жинхэнэ ажилтнууд нь хамгийн бага хэмжээгээр тогтоолгодог. Хэмгиын гол нь энэ асуудлыг НДЕГазар гэж мөнгө хураадаг байгууллага мэдэхийн дээдээр мэдэж байгаа

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.176.147

тэтгэврийн доод хэмжээ 1500000 болдог юмаа гэхэд бусад тэтгэвэр бас тэр хэмжээгээр нэмэх шаардлага үүсч таараа бишүү нэг саяын тэтгэвэр авдаг доод тэтгэврээс 320 мянгаар илүү байсан юм чинь 1820000 болох ёстой ингээд л бүгд адилхан нэмэгдэх ёстой өиз дээ

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.176.147

ахмадын зээлийн талаар нарийндаа яривал хүн болгонд өөр шалтгаан байгаа олон хүүхэд тэжээдэг хоол хүнсэндээ хүрэхгүй зээлээд байдаг ахмадууд бас байдаг л байгаа.гэхдээ хэрэглээний зээл их авч байгаа байх өөртөө биш гэрийнхэндээ зориулж авдаг гэсэн үг.тэрнээс булган шуб,цаа бугын гутал ,алт мөнгө өмсөж зүүх гэж зээлээд авдаг ахмад бас тийм олнгүй байх шүү.өвчтэй зовлонтой өндөр эм тариа хэрэглэдэг нь ч байлгүй яахав.гэхдээ ахмадын зээлийн гол зориулалт хүүхдүүдтэй холбоотой байх

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.115.50

доод тэтгэврийг 1,5 сая болгочихвол ажил хийж татвар төлөх хүн байхгүй болно биз дээ

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.115.50

тэтгэвэрийг1,5сая болгох ямар ч боломжгүй гэдгийг сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.монголчуудын э/з -н боловсрол маш муу.

Avatar

Нэргүй 2025-12-08 192.82.65.88

Ахмадуудын тэтгэвэрийг амьжиргаа хангах, амьдарлын чанарыг хангах түвшинд нэмэх хэрэгтэй. Тэтгэвэрийн хүмүүст ер нь зээл олгох ёсгүй. Гадаадын бүх улсад ийм байгаа. Үр хүүхдүүд нь тэтгэвэрийн хүмүүсээр зээл авхуулдаг, ахмадуудынхаа амьжиргааг улам дордуулдаг асуудал бүр хэтэрлээ.

Avatar

Нэргүй 2025-12-08 192.82.65.88

Зээл олгож, хэдэн банкыг баяжуулж байна

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.160.90

ажилгүй хүүхдүүддээ зээл авч өгөөд л зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.115.50

залуу байх үеэс нь тэтгэвэрт гарах бэлтгэлий нь хийлгэх хэрэгтэй.залуудаа шоудаж зугаалж амьдарчаад дараа нь тэтгэвэр бага бна гэж гоншигноод

Avatar

Нэргүй 2025-12-08 202.9.46.71

Чи дут.
Бид та нар шиг тэр шоу моугаар зугаацаж яваагүй жинхэнэ хөдөлмөр хийж байгаад тэтгэвэртээ гарсан

Avatar

Нэргүй 2025-12-08 202.9.47.37

Гуйлгачин золбин гөлөгнүүд нь баяны дүрд тоглохдоо, зээл авахуулахаад байна.💩😂

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.93.39

Онолын ярилцлага өгөх нь яах вэ. Тэтгэвэрийг ялгавартай нэмж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгааг ҮХЦ дээр очиж тайлбарлаж, залруулаач. Нэг ч гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Онолчид, попрогчид цөөдөөгүй ээ.

Avatar

Хуцаараа новшнуудаа, ахмадууд нэртэй арчаагуй гуйлгачингууд 2025-12-08 64.119.29.144

Жилд ганц удаа цагаан сар тэмдэглэхэд 3-4 сарын тэтгэвэрийн менге л гарах байх. Яах гэж тийм урт зээл авах гээд байгаага нь ойлгохгуй юм. Унэндээ, хулгайч сэтгэлгээ нь ажиллаж байгаа юм. Зэээлийг нь тэглэх, е.х., идчихээд ажил эрхэлж байгаа хумуусийн татвараар дээрмээ далдлах …

Avatar

зочин 2025-12-08 66.181.190.86

ажил эрхлэх, орлого олох боломжийг төр бий болгох хэрэгтэй. гэртээ сууж хүүхэд асрагч, цэвэрлэгч, хүүхэд зөөвдөг ажлууд тэднийг амархан өтлөх, ядрах үндэс. ажилтай ахмадууд нүүрэндээ гэрэлтэй бна.
50 наснаас тэтгэвэрт суухдаа бэлтгэх сургалтууд баймаар. сэтгэлзүй, бие бялдраа бэлтгэх хэрэгтэй

Avatar

шал дэмий 2025-12-08 192.82.65.180

Банкууд 1990 оноос хойш л хэдэн тэрбумын ашигтай ажиллаж ирсэн. түүгээрээ ч олон салбарт хөл тавьж бизнес хийж байна. Бага тэтгвэртэй ахмадуудад хамгийн бага хүүтэй зээл эсвэл нэг удаа хүүгүй олгож болно шдээ. ямар хүн бүр бизнес хийх чадвартай биш, тэгээд ч хүн бүх бизнес хийвэл ажил хийх хүн олдохгүй биздээ, бас тэд ч хүн амын 10 хувь нь ахмадууд, ямар урт насалдаг биш. ажил хийвэл илүү урт удаан насалж чадах ч гэртээ ихэвчлэн тэд ач зээг харж , сургуульд зөөж эцэг эхийг түр орлодог шд.

Avatar

з 2025-12-08 202.126.89.213

улс төрч нэртэй эдийн засгийн алуурчидыг яах вэ

Avatar

Нэргүй 2025-12-08 45.117.32.44

Дэлгэрсайхан багш маш өндөр боловсролтой багш шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж