niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:32 UTC Эх: https://news.mn/r/2837893/ 2bc7bbe7eb966762… ← niitlelch.mn руу буцах

ДЦС-5 барилга угсралтын ажлыг ирэх онд эхлүүлнэ

ДЦС-5 барилга угсралтын ажлыг ирэх онд эхлүүлнэ

ДЦС-5 барилга угсралтын ажлыг ирэх онд эхлүүлнэ

Нийслэлийн хүн амын тоо 1.7 саяд хүрчээ. Түр оршин суугчидтайгаа нийлээд хоёр саяд хүрдэг. Гэвч эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж, өнгөрсөн онд цахилгаан хязгаарласан. Тэгвэл энэ онд цахилгааны сацуу дулааны хязгаарлалт хийж болзошгүйг эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байгаа юм.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 42 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй.

Харин нийслэлийн хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж 1.7 саяд хүрсэн. Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулж, станц барих бэлтгэлийг эхлүүлсэн юм.

Тэгвэл Дулааны тавдугаар цахилгаан станцын талаар хотын дарга Х.Нямбаатар “Хотын цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 1990 оноос хойш яригдсан ДЦС-5 төслийг эхлүүлээд байна. Барилга угсралтын ажлыг 2026 онд эхэлнэ. Станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулж, тусгай зориулалтын компаниа байгуулсан. Ирэх долоо хоногт нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийнэ. Мөн энэ онд багтаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ холбогдох газруудтай хийж дуусахаар төлөвлөсөн. ДЦС-5 ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун, баруун хойд хэсэг орон сууцжих, дулаан хангамж болон эрчим хүчний найдвартай эх үүсвэр бүрдэнэ” гэв.

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн өөр нэг онцлог бол Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох юм. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барихаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Жалайр 2025-12-08 202.21.100.210

Шал тэнэг хотынхоо салхин дээр 300 хан МВт аар яах ч юм, тэгснээс Багануур Банахангай. Шивээ овоо д 600-1000 МВт-ын ГРЭС барих энэтэр гэж бодооч Хотын станцууд нь дулаанаа хангаад явж бна биз

Avatar

Зочин 2025-12-08 202.126.90.96

ДЦС барих зориг гаргасан нь маш ач холбогдолтой болсон. Хотын дарга уг нь санаачлагатай сайн ажиллаж байна. Ёр нь ажил хийгээд байгаа хүмүүсээ дэмжиж байх нь чухал шүү.

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.176.180

"ДЦС-5" гэдэг нэрээ солихгүй бол барцадтай болжээ!!!

Avatar

Нэргүй 2025-12-08 124.158.104.118

МАН бол үнэхээр хоцрогдсон сэтгэлгээтэй. Хулгай хийхээс өөр юм мэдэхгүй. Нүүрсээр баян улс цах/станцгүй, цахилгаан дулаан хязгаарлана гэж тэнэгтэх юм. Новшийн нам.

Avatar

Иргэн 2025-12-08 66.181.191.114

Монголын хоцрогдол аль нэг намд биш, харин улс төржин хийрхэх, бусдыг шүүмжлэхээс өөр юуч хийж үл чадах халамж тэтгэмжээр амь зогоодог өөр шиг чинь харанхуй масс хүн амын дийлэнх болсонд байгаа юм даа

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.186.120

ТЭЦ-3 ыг нурааж хотоос гаргах хэрэгтэй. Өлзийт хавьцаа бол зүгээр. Ёстой юу ч хийдэггүй тендер болгонд шүлсээ унжуулж байдаг ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн гэж хулгайчыг огцруулаач Ням-Осорын Учрал аа. Хэлсэн ярьсандаа эзэн болохыг байнга шаардах болно. Эзэн чинь зөвшөөрөл өгөх үү бас…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж