Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн /2025.12.05/ хуралдаанаас Нийслэлийн 2026 оны төсвийг баталсан. Ирэх оны нийслэлийн төсөвт ямар ажлыг хийхээр төлөвлөсөн талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлч нарт дараах мэдээллийг өглөө.
-Нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа. Төсвийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлийн 2026 оны төсвийг 4.8 их наяд төгрөгөөр дөнгөж сая баталлаа. Төсөвт суусан 1.5 их наяд нь урсгал зардалд зарцуулагдана. Нийслэлийн харьяа бүх байгууллагын ажилчдын цалин, байр ашиглалтын зардал, хот нийтийн аж ахуйн засвар, хог, тээвэр, цэвэрлэгээ гэх мэт зардалд энэхүү 1.5 их наяд нь зарцуулагдах юм. Бид төсвийг төлөвлөхдөө өмнөх оны мөн үеийн урсгал зардлыг хэмжээг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллалаа.
Засгийн газраас ирэх онд төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ажилчдын цалинг нэмлээ.
Ирэх онд 2 их наяд төгрөгийг нийслэлийн бүтээн байгуулалтад зарцуулна.
Улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа, улсын төсвийг батлахдаа УИХ-аас ийм үүрэг хүлээлгэсэн.
Нийслэлийн төсвийг батлахдаа дүүргүүдийн төсөвт 265.2 тэрбум төгрөгийг үлдээж байна. Үнэт цаас болон хүүгийн төлбөрт 408 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр, дамжуулан зээл дээр 100 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөлөө.
Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын онцлог бол түгжрэлийн асуудлаа шийдэх тэргүүн зорилго тавьсан.
Тиймээс Туулын хурдны замыг санхүүжүлэх дүнг 800 тэрбум төгрөгөөр төсөвлөлөө. 2027 онд Туулын хурдны замд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж дуусахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах зорилт тавьсан. Бид 2026 оны гуравдугаар сард далангийн ажлыг эхлүүлнэ, 2027 оны долдугаар сарын 1-н гэхэд зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөө тавьсан. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөгийн 800 орчим тэрбум төгрөг Туулын хурдны зам дээр тавигдаж байгаа юм.
Ирэх жил бид Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн боловсролын салбарт нийт төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахад, худалдан авахад тавьсан. Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэг нийлсэн 13 төсөл хэрэгжүүлнэ. Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо шинээр суурьшил үүссэн, хүн амын төвлөрөл маш ихээр явагдаж байгаа. Ирээдүйд үүсэх хороодод шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулах, худалдан авах төсвийг тавьсан.
Баянгол дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй Алтай хотхонд сургууль цэцэрлэг шинээр барьж байгуулахаар өнгөрсөн жил эхлүүлсэн ажлаа ирэх жил дуусгахаар хөрөнгө оруулалтыг тавилаа. 10 дугаар хороололд байдаг Голден парк, Техник импорт, Нарны хорооллын орчимд сургууль өргөтгөх төсвийг тавьсан. Баянзүрх дүүргийн хамгийн их төвлөрөл ихтэй 36, 26 дугаар хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулах, Ривер гарден орчимд хоёр сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэн дуусгахаар хөрөнгө оруулалтыг тавилаа.
-Худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашигладаг болно гэж байсан. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгасан уу?
-2026 оны төсвийн нэг онцлог нь том бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн хажуугаар мэдээллийн технологийн салбарт шинэ ахиц дэвшил гаргая, ирэх жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанд шилжүүлэхэд зориулж, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт тавьсан. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр худалдан авах ажиллагаан дээрээ хиймэл оюун ухаан хөгжүүлээд явж байгаа. Хүний оролцоогүй тендерийн материалыг скайнердаж, түүндээ дүгнэлт гаргаж шийдвэр гаргадаг хиймэл оюун ухаан бүхий өндөр технологийн сервер худалдан авах. “Эрдэнэт” үйлдвэрт нутагшаад байгаа технологийг шилжүүлж авах, түүнтэй холбоотой зардлыг тавилаа.
Үүнээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад зарим орон тоо нь суларсан төрийн албан хаагчийн чиг үүргийг хиймэл оюун ухаанд шилжүүлэх худалдан авалт хийхээр төлөвлөж байна.
Алдагдалтай ажилладаг нийслэлийн төрийн захиргааны байгууллагыг цомхотгоно.
Нийслэлийн эрүүл мэндийн газрыг татан буулгах төслийг бэлтгэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн харьяа газруудыг Нийслэлийн эрүүл мэндийн корпораци болгон өөрчлөн зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс өөрийгөө санхүүжүүлж явах, төрийн захиргааны орон тоог бүхэлд нь цомхотгож чөлөөлөх. Цаашлаад корпораци нь өөрөө ашгийн үндсэн дээр оршин тогтнодог эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололтуудыг нэвтрүүлсэн корпораци байгуулахаар төлөвлөж байна.
Мөн нийслэлээс хамгийн их татаас авч ажилладаг Нийслэлийн нийтийн тээврийн газрыг Нийслэлийн нийтийн тээврийн корпораци болгон байгуулж, цаашид ашигтай ажиллуулах.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг хүн амын төвлөрөл ихтэй стейшнийг нийтийн тээврийн алдагдлыг нөхөх хөгжүүлэлт хийх томооохон зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын газрыг чөлөөлж, барилгажуулах ажил эхлүүлсэн. Энэ хүрээнд ирэх жил ямар ажлууд хийгдэх вэ?
-Агаар орчны бохирдол бууруулах чиглэлээр ирэх жил бид нийслэлийн төсвөөс 200 тэрбум, нийслэлийн газар чөлөөлөлтийн сангаас 200 орчим тэрбум төгрөгийг тодорхой байршлуудад тавьж, газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчимд газар чөлөөлнө. Шугам сүлжээ татсан орон сууцжихад бэлэн. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо таван буудал, зургаан буудал орчимд газар чөлөөлөлт хийнэ. Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5 хороо, Баянзүрх дүүргийн Цайз, Шар хад, Эрдэнэтолгой орчим газар чөлөөлөлт хийж, орон суужуулах агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, төр өөрөө хувийн хэвшлийг бизнес хийх боломж олгоно. Чөлөөлөгдсөн газар дээрээ нийслэл болон төрөөс төсөвт хөрөнгө тавихгүйгээр цэвэр хувийн секторт барилга барих боломж олгоно. Эргээд барилгыг нь борлуулалт дээр дэмжинэ.
Ирэх жилийн хамгийн том хөрөнгө оруулалт бол тавдугаар цахилгаан станц. Сүүлийн 30 гаруй жил яригдсан тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил ирэх оны дөрөвдгээр сараас эхэлнэ.
Ирэх жил бидний санхүүжүүлэх дүн 200 тэрбум, 2027 онд мөн 200 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулна. Үлдсэн 80 хувийн хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэгч байгууллага “Митайм Интернэйшнл" гаргаад 2028 ондоо тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулах юм. Уг станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун хойд тал найдвартай хангамжтай болохын зэрэгцээ нийслэлийн төвийн эрчим хүчний системд 300 мВт-ын найдвартай эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна Улаанбаатар хотод эрчим хүчний зургаан том төслийг үргэжлүүлнэ. Эмээлтийн 24 мВт-ын дулааны цахилгаан станц. Дэнжийн мянгын 93 мВт-ын хийн дулааны станц гэх мэт зургаан төслийг үргэжлүүлэн хэрэгжүүлнэ.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Иршэн 2025-12-05 66.181.161.204
иргэдийн эрх зөрчиж татвар торгууль дарамтаа зогсоо
Нэргүй 2025-12-05 103.212.118.250
төр жижиг байх ёстой шүү
Нэргүй 2025-12-05 103.229.122.202
ажил хийж буй дүр үзүүлсэн өлөнгүүд
Эрднээ 2025-12-05 66.181.179.171
Мөнгө тавих ч нэг хэрэг. Дараа нь худлаа нэмээд цавчаад эхлэх , эсвэл баахан цавчаад дутаах хэрэг гаоах вий дээ
Зочин 2025-12-05 202.179.25.66
Герман Япончуудаар зам тавиул. Бүх юман дээр гитдид хайр зарлаад баймааргүй байна.Асар их хардлага төрүүлж байна шүү.
сонгогч 2025-12-05 202.9.46.26
НЯМБААТАР САЙН АЖИЛЛАЖ БАЙна. Яг үнэндээ Нямбаатар шиг бүтээлч хотын дарга 35 жилд лав байгаагүй. Тэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг бариулж УБ хотын хөлдөхөөс хамгаалав. Үлгэр мэт яригддаг байсан дүүжин тээвэр, , метро, 5-р цахилгаан станц, Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн. 20 минтын хотын эхлэлийг тавьж , Нийтийн тэээврийг бүрэн шийдсэн. зам тавих, хотын тохижилт гээд тоочоод байвал нүдэнд үзэгдэж гарт баригдах олон ажлыг хийснийг бид харж байна. Хотод ийм л дарга хэрэгтэй.
Нэргүй 2025-12-05 66.181.161.128
Сансрын туннель дээр хана туурга, шалан дээр будаг шунх хийж шатыг нь чулуу болгоод 18 тэрбум. Энэ мөнгөөр туйлж галзуурч байгаа чинь арай л бна даа. Магадгүй энэ мөнгөнөөс ихэнхийг нь дээшээ 1р хүний дансанд хийгээд бна уу гэж сэжиглэж болмоор….
Нэргүй 2025-12-05 103.57.95.49
Туулын дагуу явган болон дугуйн зам тавьсан зөв байсан. Машинаас хол арай агаар гайгүй гээд хүмүүс тэрүүгээр салхинд гарч явцгаадаг Одоо зам тавиад бензины угаарт шууд хордох болж дээ Олноороо явган явж, дугуй унаж сурвал эрүүл мэнд болоод эдийн засагт маш хэрэгтэй байдаг Төр засаг өөр шийдвэр гаргах юм даа
zochin 2025-12-05 71.229.150.6
Caihan saihan medee sonsloo,Amjilt husei,Gatsaahgui heregjih boltugai
Данко 2025-12-05 96.233.202.15
800 тэрбум төгрөг Хятадаас 1 жилийн 3 хувийн хүүтэй зээлж Хятад компанийр бариулна гэдгээ бүрэн хэлээч, Нянгар минь. Тархины тураалтанууд сайн ойлгохгүй чамд алга ташаад байна. Нийтдээ 1 тэрбум долларын өрөнд орж байгаа ш дээ.
Соёлоо . 2025-12-05 202.55.188.117
Зөв
Нэргүй 2025-12-05 202.126.90.253
Энэ Хурдны Замааа Хотоос гадагшааа 21 аймгуудруу тавиачээ
Нэргүй 2025-12-05 103.57.94.84
Tonil muu teneg mal
Зочин 2025-12-05 150.228.177.106
Нямбаатар санаанаасаа өөрөө шийдээд байдаг юм шиг ойлгодог хүмүүс байх юм,
Зам хариуцсан яам, агентлаг, шинжилгээ, тооцоо судалгаа хийдэг мэргэжлийн олон инженер техникийн ажилтнууд байдаг,
Тэдний үндэслэлийн дагуу л хийгдэж байгаа даа
Нэргүй 2025-12-05 66.181.184.122
нүүрсэнд чинь хордож үхээд байна хурдны зам яахав
ЗОЧИН 2025-12-05 203.91.115.47
НААД ЗАМААР ЧИНЬ МАШИН ЯВАХГҮЙ ШҮҮ. ХЯТАДУУДАД МОНГОЛЫН МӨНГИЙГ ЗҮГЭЭР ӨГӨХӨӨ БОЛЬ.
Зочин 2025-12-05 202.179.25.186
Туулын эрэг дагуу замтай. Одоо хангалттай. Манайд ойрын жилүүдэд хурдны зам хэрэггүй. Нямбаатарын сэтгэцийг шалгуулаач ээ.
Нэргүй 2025-12-05 66.205.9.5
AMJILT