niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:34 UTC Эх: https://news.mn/r/2837733/ d11b80853fbdc366… ← niitlelch.mn руу буцах

"Оюутолгойн сонсголд гэрчээр оролцогчдын нэрсийг хасч, нэмэх боломжгүй"

"Оюутолгойн сонсголд гэрчээр оролцогчдын нэрсийг хасч, нэмэх боломжгүй"

"Оюутолгойн сонсголд гэрчээр оролцогчдын нэрсийг хасч, нэмэх боломжгүй"

УИХ-ын гишүүн П.Ганзориг Оюу толгойн сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Оюутолгойн хянан шалгах түр хороо энэ оны долдугаар сарын 02-нд байгуулагдсан. УИХ-ын хянан шалгах түр хороо хуульд заасны дагуу зургаан сарын дотор ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонсголынхоо товын талаар олон нийтэд мэдээлэх ёстой. Үүний дагуу товоо зарласан. Нийтдээ 20 орчим хянан шалгах шинжээч нар сүүлийн гурван сарын хугацаанд ажилласан. Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюутолгойн төсөлтэй холбоотой явагдсан процессын талаар мэдээллийг өгнө.

Тухайлбал, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-аас гарч байсан тогтоолуудад тусгасан гэрээний нөхцөлүүд, монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг бодит байдал дээр хэрэгжээгүй байдаг.

2018 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ахалж байсан ажлын хэсэг маш сайн ажиллаж Оюутолгойн гэрээтэй холбоотой долоон асуудлыг УИХ-ын тогтоолоор батлуулсан ч, үүнээс 100 хувь хэрэгжсэн заалт нэг ч байхгүй. Дөрвөн заалт нь огт хэрэгжээгүй. Үүнтэй холбоотой бодитой мэдээллийг олон нийт авах нь зөв гэж үзэж байгаа.

Нээлттэй сонсголд оролцох нийт 300 орчим гишүүн байгаа. Хянан шалгах түр хороо ямар нэгэн байдлаар хуульд тусгаагүй үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй. Анхнаасаа Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын тал 50 хувиас дээш өгөөж хүртэнэ гэдэг хүлээлттэй байсан. Гэтэл өнөөдөр бид баялгаа ашиглуулаад өндөр хүүтэй зээлийн өрөнд ороод явж байгаа. Үүнийг цаашид шийдэх хэрэгтэй. Уг нь энэ асуудал УИХ-ын тогтоолоор хэд хэдэн удаа хөндөгдөж байсан. Гэтэл шийдээгүй. Шийдээгүй, болохгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэдгийг олон нийт харах хэрэгтэй. Үр дүнд хүрээгүй бодит шалтгааныг олон нийт мэдэж, дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна.

Хянан шалгах хороонд гишүүд мөн мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа. Шинжээчид сүүлийн гурван сарын хугацаанд 65 мянган материал цуглуулсан. Мөн гэрчээр дуудагдсан гишүүдийг нэмж хасах боломжгүй. Мэргэжлийн шинжээчид хуулийнхаа дагуу хараат бусаар нэрсээ гаргасан гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-05 160.250.66.4

Хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэр ашиглалтад нэгэнт орсон Хүчин чадлын хувьд Эрдэнэт үйлдвэртэй бараг ижил шинэ үйлдвэр яагаад жил болгон өндөр хүүтэй зээл аваад байгааг, тэр зээл зориулалтын дагуу байна уу гэдгийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулан шалгаж үзмээр. хуучирсан тоног төхөөрөмжтэй Эрдэнэт үйлдвэрээс яагаад зардал нь хэдэн арав дахин их байгааг харьцуулж дүгнэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-05 103.57.94.30

Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаад өсөн нэмэгдэх АМНАТ-ыг ГОК-оос авдаг шиг авах хэрэгтэй. Дээр нь дэлхийд 4-т орох нөөцтэй ордоо ашиглуулж буй тул стратегийн ордын 34%-ийг үнэгүй эзэмшинэ гэдэг хуулиар үнэ төлбөргүй авах хэрэгтэй. Хэрэв хуулийг дагахгүй үгүй гэвэл манай улс ордоо ашиглуулахгүй гэх хэрэгтэй. Ордоо ухуулаад л байдаг гэтэл 2040, 50 он хүртэл ашиг хүртэхгүй зээлийн хүүгийн өрд орсоор сууж болохгүй ээ

Avatar

Нэргүй 2025-12-05 202.126.90.209

ОЛОН ДОЛООН ҮГГҮЙ фрийдланд , рио тинто+…гээчүүдийг ХӨӨХ ХЭРЭГТЭЙ !!! луйварчд бол луйварчид-"засрана"-гэж БҮҮ ГОРЬД!!! ОЙ ГУТААСАН НОВШНУУДЫГ ХӨӨХӨӨС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ!!! фрийдланд , рио тинто+ төрсөн нь үнэн , эрт орой үхэх нь , дампуурах нь үнэн бусад нь бүгд ХУДАЛ!!!…

Avatar

Нэргүй 2025-12-05 66.181.160.67

цаг алж худлаа попрч байна сэлтээрүүлж цаг хугацаа хожиж бна тэр хооронд оюутолгойг цөлмөөд дуусна

Avatar

Нэргүй 2025-12-05 59.153.113.31

Үхсэн а цаа сайжруулах вэ дээ та нар

Avatar

Нэргүй 2025-12-05 66.181.181.22

та нар сонсгол хийлээ гээд хэн тоох юм 🤣

Avatar

М.Амар настан. 2025-12-05 66.181.179.73

Бурхан биднийг мартжээ.Жасрай,Бямбасүрэн гуайгаас хойш зон олноо гэх ерөнхий сайд гарсангүй.Төрийн бүх институт хуйва.лдаж улсаа идэхээр Монгол улсын төр цаашид оршин тогтнох үндэслэл багасаж байна.Цагдаа,шүүх,гаа.ль, татвар гээд бүгд залилагч,хулгайч болжээ.

Avatar

Нэргүй 2025-12-05 188.162.254.51

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан даргаасаа асуугаад ядаргаатай зоригтой зохицуулчихна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж