Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав.
Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав.
Г.Занданшатар: Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байна.
Энэ оны арваннэгэн сарын байдлаар Гаалийн байгууллага төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болгов.
Нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.


3,607.57





















































иргэн 2025-12-05 203.169.50.8
Энэ гаалийн байцаагч гэдэг албан тушаал ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэнгүүд бий болсон хахуул өгөхгүй монгол иргэний бараа таваарыг хэлээр оруулахгүй мөн гаргахгүй байдаг юм билээ л гэж цуу ярианаас сонсож байлаа сайн шалгаарай ЕС даа.
Зочин 2025-12-05 59.153.113.55
Гаальд шудрага ёс зүйтэй хүмүүсийг сайн шалгаж ажилд авах хэрэгтэй
Ахмад настан 2025-12-05 59.153.115.142
Гаальд шударга шуналгүй ёс.зүйтэй хэдэн хүн ажилладаг бол цөөн тоо гарна
Нэргүй 2025-12-05 103.57.93.243
Зандка ч зальтай, сүржигнээд эхэлдэг овоо доо гэжээтэл бахь байдгаараа үлддэг. Дарамтанд ордог уу, хахуулиу бүү мэд. харьядаа
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-12-05 103.168.34.74
МОНГОЛЫН ГЭР БҮЛҮҮДИЙН УУГАН ХУРГАН МАФИЙГ КУТГААР КУСААД Ч ДИЙЛЭЭХГҮЙ ШӨӨ ТА НАРА……………
ИРГЭН 2025-12-05 66.181.167.254
ӨНӨӨДӨР Л СЭРЖ БАЙГАА ЮМ УУ ? ГААЛИЙН АВИЛГА ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ. 8 НАСТАЙ БАЛЧИРААС 80 НАСТАЙ ЧАНВАНЦХҮРТЭЛ МЭДНЭ.
GG 2025-12-05 202.9.40.90
Энэ гаалийн байцаагч нар хамгийн авлагад идагдсэн новшнууд даа. Цахим болгоод бүгдийг зайлуулах хэрэгтэй. Би хэдэн жилийн өмнө гадаадаас тусламжийн шугамаар нэгэж багаж сургуульдаа авах гэсэн гааль дээр ирээд гацсан. Энэ байцаагч нар өөрсдийн хувийн компаний бүрдүүлэлт хийгээд мань мэтийгээ үл тоомсорлосон их зантай харц нь мөнгө нэхсэн царайтай олон хоногоор бүрдүүлэхгүй гацааж хүнд чирэгдэл учруулдаг адгийн шаарууд шүү!!!! Дандаа улсийн их хурлын дарга нарын эхнэр, хамаатан садан, хүүхэд нөх
Нэргүй 2025-12-05 66.181.190.23
даргыг нь солиод дотор нь тагнуулч ажиллуулах л хэрэгтэй дээ
Нэргүй 2025-12-05 66.181.178.250
Гаальд авлига авдаггүй болон авч байгаагүй байцаагч гэж нэг ч бхгүй Үүний төлөө л гаальд ажилд ордог Саарал хувцастай гаалийн ажилтан харагдвал авлигийн амид бэлэг тэмдэг
Zochin 2025-12-05 76.140.45.16
Hudalaa poprohoo boliochee. Turiin umchiin kompanii zahiraliig soliod nemergui. Hulgai tasarahgui. Tur business hiihee l bolichiholdo. Turiin umchiig huvichilah hiih heregtei baina.
Нэргүй 2025-12-05 103.57.93.243
Өмнө нь гааль хатуу журамтай байсан. АН гарч ирээд гааль гааль биш болсон муу юм бүхнийг дэлгэрүүлсний нэг нь энэ
Нэргүй 2025-12-05 66.181.188.122
35 жилийн дотор тэр АН чинь ердөө хоёрхон удаа л засаг барьж байсан юм билээш дээ 35-8=27 жил . 27 жилд нь 8 жилийн алдааг засчихгүй яасан юм бол оо? Ер нь бол улс орныг маань МАН нам засаглаж ирсэн. Хэнийг ч хийсэн ажлынх нь харагдаж байгаа үр дүнгээр нь дүгнэнэ! Одоо улс оронгоо эргээд хар даа ! Гэтэл эргэн тойрныхоо улсуудыг 35 жилийн өмнөхтэй нь харьцуулаад хар даа Мэдэдгээр чинь Турк,Хятад,Казакстанаар тогтоё! Үнэн дээ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ДЭЭ БИД . Хөгжичмөөр хугацааг хэрэлдсээр алдлаа даа
Нэргүй 2025-12-05 103.212.116.215
Одоо л ойлгох нь дээ .Энэ олон авилагч, хулгайч нар чинь МАН ын гишүүд, дарга нарын цүнх баригч, суганы үснүүд шүү дээ.эд чинь намын хамгаалалтын дор хулгай хийдэг юм шүү дээ.Ёс үүнийгээ больцгоо
Нэргүй 2025-12-05 103.57.93.144
Цагдаа байсан нэгэн гаалийн дарга хийнэ гэдэг
Зочин 2025-12-05 103.57.94.231
энэ цагдаад байсан п***а гаалийг удирдаж чадахгүй ээ, муу мангар бацаан, бас нэг авилгач л биз. энэ гаалийн авлига, хахууль ер нь уламжлал, зан заншил, байцаагч нар нь өв тээгч юм биш үү.
ХАЙРЛАХ хэрэг алга 2025-12-05 59.153.115.120
НЭГ өрөөнд бөөнөөрөө суувал нэг нэгнээ хянаад сайн гэсэн чинь бүгд дарга цэрэггүй нэгдээд АВЛИГА авдаг төгс системтэй болсон гаалийн АВЛИГА авдаггүй ажилтанг олох боломжгүй. ӨМНӨ АВЛИГА авч баяжсан ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС гарсан авлигачдыг шалгаж хөрөнгийг нь хураах ёстой.
Нэргүй 2025-12-05 158.59.146.30
РОТАЦИД ОРУУЛААД Я ТЭД ЯАХАА МЭДНЭ ШДЭ
Нэргүй 2025-12-05 202.9.40.114
солих хэрэгтэй
Ди Ар Жэй ХХК-ийн гомдол 2025-12-05 202.126.89.87
Замын -Үүдийн Гаалийн байцаагч нарын татвар ногдуулсан дүнг үл зөвшөөрч шат шатанд нь гомдол гаргаад сүүлд нь Гаалийн ерөнхий газар нь хүртэл хандахад байцаагчдаа өмөөрсөн шийдвэр гаргаж байсан. Харьцуулах олон баримт бид цуглуулсан байгаа. АТГ-д гаргаж өгөх болно.
Гаалийнхан хуурамч дипломтой 2025-12-05 103.229.122.210
Замын-Үүдийн Гаалийнхан хятадуудад хамаагүй давуу байдал олгодог. Хятадуудаар гаалийн бүрдүүлэлт хийлгэвэл маш бага татвар төлдөг. Монголын аж ахуйн нэгжүүд бүрдүүлэлт хийвэл жишиг үнэ гэсэн жагсаалт гаргаж ирээд тэнгэрт тулсан үнэ татварт авдаг. Олон баримт АТГ-д гаргаж өгнө. Гаалийнхан гэж новшийн хулгайчууд болсон байгаа шүү.
зочин 2025-12-05 66.181.161.156
Худлаа попроод хуцаад байхиймаа. өмнө нь хаана байснаа марсан дүлий голил уу Нийлжэл гудраа байлгүй дээ
Мөнх 2025-12-05 103.212.119.168
Занданшатар дандаа л ийм үнэн юм шиг юм ярьдагч хэрэгжилтийг нь бодитой гаргаж мэдээлдэггүй. Тэрээр эсвэл ажлаа хэрхэн иж бүрэн хийхээ мэдэхгүй байна,, эсвэл чадахгүй бна. Андропов гэж хүн гарч ирээд ЗХУ ыг нэг хямгадаж билээ. Ийи л зүйл манайд дутагдаад бна даа.
Нэргүй 2025-12-05 202.70.43.34
Авгай нөхөрийн хэрүүл нэг талд гаргах хууль, гадаа хүйтэрвэл хүүхэд амраах, Баяр нийтийн амралтыг шилжүүлэх тэмдэглэх хууль, Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боох хууль, Хүүхэд нь вээп татвал тамхины хууль…гээл ГОЁ ГОЁ ХУУЛИУД ҮЙЛДВЭРЛЭЖ БНА ДААА МАНАЙ ТӨР ЗАСАГ Ч ЁСТОЙ
Нэргүй 2025-12-05 103.57.93.144
Үнээн, танилын бараа, тэр даргынх, тэрний дүүгийнх, энэ том комданийг ачаа, энэ ачаанаас их татвар авдаг, татвар өндөртэй бараанд давхар хяналт ч гэх шиг, бас тэр гаалийн лабраторийн дарга нь бараг ажлаа хийдгийг нь болиулмаар байна. Ганц шинжилгээний хариу авах гэж хэдэн 7 хоног хүлээлгэнэ тэр тэтгэвэрийн насны алба хаагчаа халаад явуул л даа