niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:35 UTC Эх: https://news.mn/r/2837694/ 3976bfd8391ad63d… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг сонгов

LiveУИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг сонгов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг сонгов
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 20
2025-12-5

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг сонгов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.05/ нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүдийн  50.8 хувь нь ирснээр эхэллээ.

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газар татан авч байгааг хуралдаан даргалагч мэдэгдсэн юм.

Үүний дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг нэр дэвшүүлснийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн, эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй аж. Тэрбээр 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2011-2015 онд "Билэгт говь" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа аж.  УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Эцэст нь дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Дээрх төсөлтэй холбогдуулж гишүүд зөвхөн баруун бүсэд импортлох гурил, будаа, малын тэжээлийн татварын хэмжээг бууруулж байгааг, татварын бодлого тогтворгүй байгааг шүүмжилж, үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд, газар тариаланчид бизнес төлөвлөлтөө хийж чадахгүй байгааг сануулав.

Баруун бүсийн хувьд гурилын үйлдвэр огт байхгүй, газар тариалан эрхлэх боломжгүй, алслагдмал зэргийг харгалзан дээрх зохицуулалтыг тусгаж байгааг М.Бадамсүрэн гишүүн тайлбарлаад цаашид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлоготой нийцүүлэх шаардлага бий гэдгийг хэлсэн. Зөвхөн баруун аймгууд гэлтгүй өвөлжилт хүндэрч байгаа говийн бүс, бусад аймгуудад хямд өртөгтэй малын тэжээлээр хангах, мал аж ахуйн салбараа эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байлгах нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ аваад ажиллах шаардлагатайг сануулсан.

2025 онд тариалангийн бүс нутгийн 90 хувь нь гантай байсны улмаас ургац алдсан болохыг ажлын хэсэг хэлээд “Дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд 120 мянган тонн улаан буудай шаардлагатай байдаг. Гурил үйлдвэрлэлд 270 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Дотоодын үйлдвэрлэлд дутагдаж байгаа болон нийт хэрэгцээг хангахад шаардлагатай 150 мянган тонн хүнсний улаан буудайг импортоор авахаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэр гарган, нэр бүхий 12 аж ахуйн нэгжид квот олгоод байна. Эдгээр аж ахуйн нэгж хүнсний улаан буудай импортолж байна. Баруун аймгууд энэ жилийн тухайд гантай байсан, өвлийг давахад малчдаа дэмжих үүднээс гишүүдээс гаргасан саналын дагуу малын тэжээлийн зэрэгцээ гурилыг импортлох асуудлыг төсөлд тусгасан. Энэ жилийн хувьд  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баруун аймгуудад ган болсны дараа зуд болох эрсдэлтэй байгаа учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгойлон анхаарсан” гэлээ. Энэ үеэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой зохицуулалтын талаарх нөхцөл байдал, үүнийг шийдвэрлэх саналыг гишүүд гаргаж байв. Парламент үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг хамгаалах үүднээс нэгдсэн бодлого баримтлах ёстойг хэлж, энэ талаарх өмнөх туршлагуудыг дурдан импортын татварын өөрчлөлт дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг талаар тоо баримтад тулгуурлан тайлбарлав. Улмаар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, холбогдох бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх талаар саналыг тодотгон хэлж байсан юм. 

Эцэст нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдааныг өндөрлүүлээд байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-05 103.229.123.231

Бадамсүрэн ЗАНДАНШАТАРЫГ ДЭМЖСЭН НЬ ЗӨВ БОЛЖ САЙД БОЛЛОО ГЭЖ АМ АЛДСАН. НАРАНБААТАР ТҮҮН ШИГ АМ АЛДАВ ДАА. МОНГОЛЧУУД ШООЧ ШҮҮ, ЭЛДЭВ НЭР ХОЧ ӨГНӨ

Avatar

Нэргүй 2025-12-05 66.181.187.230

Монгол төр нүүрсчдээр дүүрсэн, тэд ч ёстой хаданд гарч бнааа !!! МАН-ын төр, засаг бол нүүрсчдийн үүр уурхай, одоо тэднийг хэн ч шалгахгүй !!!
Энхбаяр сайдыг тохуурхцгаагаад л сууцгааж бна.!!!

Avatar

АТГ-д 2025-12-05 103.229.122.210

Жинхэнэ нүүрсчин хулгайч нөхөр. Өмнөговийн Цагаан хаданд хувийн хашаатай, тэндээ нүүрс хадгалуулж хоногийн тн тутмаас 3 ам.доллар саадаг зартай авлигач хулгайч. Наранбаатарыг Байнгын хорооны даргаар сонгож байгаа нь монголын төр бүрэн дампуурсний шинж. Амарбаясгалан, Данх нарыг хэзээ шалгах вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж