niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:00 UTC Source: https://news.mn/r/2837663/ b081a340ddbf6c32… ← back to niitlelch.mn

Гаалын тариф, гаалын татварын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авлаа

LiveГаалын тариф, гаалын татварын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авлаа

Гаалын тариф, гаалын татварын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авлаа
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 4. УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын өнөөдрийн /2025.12.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэнэ.


Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
11 : 51
2025-12-5

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.02/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Н.Учрал хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Гаалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гаалын тариф, гаалын татварын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу татан авч байгааг мэдэгдлээ. 

Бусад хэлэлцэх асуудлууд: 

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулна. 

-Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулна. 

-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна. 

-Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг явуулна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Дорж 2025-12-05 147.30.125.118

Гаалын биш, Гаалийн гэж бичиж сур, News.mn гуай!!!!

Avatar

гоё 2025-12-05 202.70.43.34

Авгай нөхөрийн хэрүүл нэг талд гаргах хууль, гадаа хүйтэрвэл хүүхэд амраах, Баяр нийтийн амралтыг шилжүүлэх тэмдэглэх хууль, Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боох хууль, Хүүхэд нь вээп татвал тамхины хууль, Хувийн хэвшилийн бараааны үнэ барих эсвэл тогтоох…гээл ГОЁ ГОЁ ХУУЛИУД ҮЙЛДВЭРЛЭЖ БНА ДААА МАНАЙ ТӨР ЗАСАГ Ч ЁСТОЙ

Avatar

Нэргүй 2025-12-05 192.82.65.88

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10.3.1 заалтыг гаалийн тэнэг байцаагч нар буруу хэрэглэж гүний хил дээр буюу Гаалийн хяналтын терминал дээр буусан ачааг хилээс наана цаана гэж салгаж ойлгоод холион бантан. Уг нь ачаа барааны хувьд гүний хил бас л улсын хил гэж тооцогдоно. Хуулийн 10.3.1.2 -д ачилт буулгалт, чингэлэг түрээсийг тооцно гэх боловч энэ заалт хэзээ ч мөрдөгдөхгүй. Гаалийнхан гаалийн татвар, НӨАТ-ыг байнга дутуу тооцож байна гэсэн үг.

Avatar

Нэргүй 2025-12-05 203.91.115.55

гаалын гэж шaaж байна. хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж