УИХ-ын намрын чуулганаар хууль хэлэлцэж, батлахаас илүүтэй улс төрийн томилгоо хийж, танилцууллаа гэж сөрөг хүчний зүгээс шүүмжилж буй. Үнэндээ ч УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлын дийлэнх хувийг томилгоо эзэлж байгаа гэж хэлэхэд буруудахгүй. УИХ-ын дарга Н.Учралаас эхлээд Тэргүүн Шадар сайд, Шадар сайд, байнгын хорооны дарга гээд албан тушаалын шагнал ар араасаа цуварч, эзнээ хүлээж байгаа нь олны шүүмжлэл дагуулж байгаа юм.
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ:

УИХ-ын нэгдсэн чуулганаар /2025.11.20/ УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, 82.5 хувийн саналаар МАН-ын дарга Н.Учралыг сонгосон юм. Үүнээс өмнө МАН-ынхан 31 дүгээр Их хурлаа хуралдуулж, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Учралыг намын даргаараа сонгосон.
МАН дотор тамганы зодоон ид хүчээ авч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр нүүргүй болтлоо үзэлцэж байх завсар карьераа ахиулах тохироог асуудалгүй хийж, МАН-ын дарга, цаашлаад УИХ-ын дарга болж чадсан.
Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тус, тус ажилласан. Харин Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж бaйв. МАН-ын дарга, УИХ-ын дарга болсноор Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөсөн.
УИХ-ЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ:

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаад удаагүй үед МАН дотор тамганы зодоон өрнөснөөр бүлгийн даргаасаа огцорч байв. Гэхдээ түүнийг бүлэг нь харж үзэн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан талаас УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснээр парламентын хоёрдугаар хүн болсон. Түүний хувьд УИХ-д 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн гурав дараалан сонгогдон ажиллаж буй. Зам тээврийн хөгжлийн сайдын алба хашсаны зэрэгцээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцынхнаас хамгийн их сандал суудал сэлгэж, хүссэн тоглолтоо хийж байгаа сайд бол Ж.Энхбаяр. МАН-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр сайд Ж.Энхбаяр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөгдөж, Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хаших болсон юм.
Түүний хувьд дөрвөн Засгийн газарт гурван яамны сайдаар томилогдон ажиллаж байна.
ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд /2025.11.13/ УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Шадар сайдаас огцруулсан асуудлыг Засгийн газрын тэргүүн танилцуулсан. Хуульд зааснаар Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй болсон.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн фракцын хүн гэдгээр нүд үзүүрлэгдэх болсон, дээр нь Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан зэрэг үйдлээсээ болж огцрох болзлоо хэдийнэ хангасан юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хувьд Г.Занданшатарын танхимыг үлдээх талд идэвхийлэн ажилласнаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаас Шадар сайдын албанд очиж, тушаал дэвшээд буй. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.БАТЖАРГАЛ:

УИХ дахь МАН-ын бүлэг /2025.10.15/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон. Нэг ёсны Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын эсрэг ажилласан гэж үзэн, огцруулж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаараа сонгосон юм. МАН-ын 68-ын бүлэг хоёр хуваагдан талцсан боломжийг ашиглаж, Г.Занданшатарын танхимыг хамгаалах талд ажилласнаар эдүгээ УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байна. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.НАРАНБААТАР:

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр /2025.12.04/ болж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн МАН-ын бүлгийн саналыг хэлэлцээд олонхи нь дэмжлээ. Авлигатай тэмцэх газраас зарласан нүүрсний 17 хулгайчийн нэгээр нэрээ зарлуулан, Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өмнөх УИХ-д оруулж ирэхэд том намын кнопын хүчээр үлдэж чадсан. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн асан Ажнай Д.Бат-Эрдэнэ "Говийн бүсээс сонгогдсон хоёр гишүүний бүрэн эрхийг хоёуланг нь түдгэлзүүлж болохгүй. Н.Наранбаатарыг ядаж авч үлдэх ёстой, говийн бүс УИХ-д төлөөлөлгүй үлдэж болохгүй" гэх яриа хөөрөөг хийсний хүчинд үлдсэн гэх нь бий. Гэвч өнөөдөр түүнтэй нэр холбогдсон нүүрсний хэрэг нь хуулийн шатанд дарагдаж замхарсан төдийгүй УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдах болж байна.
ХХААХҮ-ИЙН САЙД М.БАДАМСҮРЭН:

Г.Занданшатарын танхимыг үлдээхийн төлөө бүхий л чадлаараа ажилласан гишүүн бол М.Бадамсүрэн. Түүний хүчин зүтгэлийг нам нь үнэлж, Ж.Энхбаяр сайдын "голсон" Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын албанд томилоод байна. Ажил албаа авахаас өмнө "Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн асуудлыг судална" гэж мэдэгдсэн нь Л.Оюун-Эрдэнийн танхимын шийдвэрийн эсрэг дуугарсан анхны хүн болсон гэж хэлэхэд ч буруудахгүй. Аймгийн Засаг дарга олон жил хийсэн туршлагыг нь сөрөг хүчнийхэн нь ч үнэлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг Ж.Энхбаяраас илүү хийх үүрэг ч ногдуулаад байгаа. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад орж ирсэн гишүүн юм.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ С.НАРАНЦОГТ:

Удаах томилгоо Монголбанкны ерөнхийлөгч. Мөнгөний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх Төв банкны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилон ажиллуулахаар МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын бүлэгтээ танилцуулсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний Аудитын газрын үйл ажиллагаа, чиг үүрэг, харилцаа хамаарал нь Засгийн газраас ангид, УИХ-д ажлаа тайлагнах, УИХ-ын дарга удирдлагыг санал болгон томилох эрх үүрэгтэй явж ирсэн. Тэр дагуу УИХ-ын дарга Н.Учрал өөрийн фракцын хүнийг Төв банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа юм.
"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нь физикч матеамитикч мэргэжилтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 онд одоогийн албан тушаалд томилогдсон. Үндсэндээ дөрвөн жил орчим тус компанийг удирдаж байгаад Төв банкны удирдлагад нэр нь дэвшлээ.
"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ЗАХИРАЛД НЭР ДЭВШИГЧ:

УИХ-д хамаарахгүй ч Засгийн газарт холбогдох томилгоо сэм хөшигний ард өрнөж байгаагийн нэг нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлын томилгоо болох юм. Уул уурхайн 30 гаруй төрийн өмчит компанийг эгнээндээ нэгтгэсэн "Эрдэнэс Монгол" компанийн захиралд Б.Даваадалайг нэр дэвшүүлсэн бөгөөд эдийн засагч мэргэжилтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж байгаад УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших болсноор албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч сонгуульд ялагдсан. Улмаар Г.Занданшатар Ерөнхий сайд болсны дараа ахлах зөвлөх нь болсон юм.
"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Төв банкны ерөнхийлөгчид нэр дэвшсэнээр Ерөнхийлөгчийн хүн тус компанийг "манах" -аар болж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс хийх томилгоог хүлээж байна.
3,607.57






















































Би 2025-12-05 70.93.178.224
28 онд эдгээр зандан тэргүүтнийг гудамжинд гаргаарай тэртээ тэргүй зандан хэн бэ гэдгээ харуулаад хэд хэд ялагдчихсан увайгүй албан тушаалын шуналтан хүүкийн хамсаатан
Нэргүй 2025-12-05 66.181.160.9
Занданшатарын ЗГ бүхэл бүтнээрээ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭР бүрдлээ : ЗШ өөрөө Хадг . Банкны КАЗИНОч – ХУЛГАЙЧ , Б . Батцэцэг ГАЛ ХАМ нь , Ж .Энхбаяр – ЖДҮч – ХУЛГАЙЧ , Х . Ганхуяг – Хөгж . Банкны ХУЛГАЙЧ Дамдинням , Ж . Энхтүвшин нарын ГАЛ ХАМ , Дамдинням – бас эх орннос урвагчдын удамынх гэв үү , за тэгээд бусад нь бидний мэдэх НҮҮРСЧИД , ЗГ – ууд дамжиж ГАРШСАН ХУЛГАЙЧИД , Ерөнхийлөгч Хүрэлсүхийн МАН хэлснээр " ТАНАР БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЧИД " …
Нэргүй 2025-12-05 85.159.25.150
Хүрэлсүх өөрөө бас хулгайч, казиночин.
Нэргүй 2025-12-05 66.181.178.55
Нүүрсний их том хулгайч Наранбаатар яагаад яах ч үгүй бод унагсан боохой шиг тос даасан тарган царай гаргаад дэвшээд яваад байдаг нь МАН гэсэн мафижсан институцийн түрийвчэнд нүүрс хулгайлж өгч нөлөө бүхий удирдагчидтай нь нийлж хулгай хийдэгтэй л байгаа юм
Зочин 2025-12-05 59.153.114.153
Хуулийг 2007 онд баталсан боловч хууль батлахаас өмнө лиценз авсан ордуудыг хамруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль буцаж үйлчлээд тун ойлгомжгүй байдал үүссэн. Тухайлбал аль хэдийн ашиглаад дууссан алтны ордууд яах юм бэ . Аль хэдүйн зараад мөнгөө оффшор бүсэд байрлуулчихсан ордыг яах юм бэ. Гэтэл зарж үрээгүй сорчилж аваагүй хариуцлагатай уул уурхайн жишиг болж жил бүр татвар хураамжаа төлж үйлдвэрлэл явуулж ажлын байр бий болгож байгаа ном журмаараа явж явдаг тэмээн тоотой хэдэн үйлдвэ
Нэргүй 2025-12-05 66.181.186.34
хулгайчдаа томилж удахгүй онколдох Зандан бро . Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр мэтийн хулгайчдаа үайлуулаагүй цагт ард түмэн Занданд салаавч өгөх болно.
Нэргүй 2025-12-05 103.57.93.243
Хогийн хулгайчууд/АН/ Нэгд өөрийхөөрөө л сэтгэнэ, Хоёрт МАН руу дайрч оршин тогтдог, Гуравт шууд гүжирдэнэ, өөлнө.Чухам иймээс өнөөг хүртэл институтлэгдсэн улс төрийн хүчин болж чадаагүй, цаашид ч найдвар харагдахгүй байгаа юм. Дотроо шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг, гаднаа ардчилагчийн дүр эсгэж арслан барс шиг дайрна, үүнийгээ ардчилал гэж авгайлах нэг л бүтэхгүй нөхдүүд.Гэхдээ хэдхэн гайгүй залуучууд бий.
Нэргүй 2025-12-05 150.228.177.106
Занданшатарын ЗГ-ыг буюу Хятадын мсs гэх компаниас Ухаа худагийг төрд авахын эсрэг Хятадын талд ажиллсан хүмүүс шангаа ч нэг авч байх шиг байна, мөн нарангэрэл хамгаалаад зохих шангаа авсан байх
Нэргүй 2025-12-05 202.9.41.23
Бээжн-гс даалгвр гүйцэтггчд.
Нэргүй 2025-12-05 188.162.254.51
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!
зочин 2025-12-05 66.181.185.155
Ардчиллынхан л засгийн газрыг унагаж улс орныг самуун байдалд оруулсан, Төрийн албаны хоосорсон орон тоон дээр хэн нэг ,боломжтой хүмүүсийг томилж ажиллуулахаас өөр яах юм, Төр засгаа сэргээж ,улс орны ажлыг хэвийн явуулахаас өөр яах юм, Засгийн газрыг байнга унагаад л байвал улс орны ажил саатна иргэд л хохирно, Дэлхийн хөгжлөөс бид улам л хоцроно
Сөнө! 2025-12-05 202.9.47.62
Нүүрсний хулгайн нам засаг эгнэгт сөнөх нь дамжиггүй, гэхдээ дахин 25 жил амь бөхтэй оршино. Дунд насны хүмүүс тэр сайхан цагийг үзэхгүй!
зочин 2025-12-05 66.181.185.155
Ихэнх нь хоосон гүтгэлэг юм биш үү, Сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болгож байгаа юм биш үү