niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 23:01 UTC Эх: https://news.mn/r/2837510/ 3b71ff241f758a75… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын ТБХ-ны даргад Н.Наранбаатарыг дэвшүүлснийг дэмжив

УИХ-ын ТБХ-ны даргад Н.Наранбаатарыг дэвшүүлснийг дэмжив

УИХ-ын ТБХ-ны даргад Н.Наранбаатарыг дэвшүүлснийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.12.04/ болж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн МАН-ын бүлгийн саналыг хэлэлцээд олонхи нь дэмжлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.

1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга, 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал,  2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулгадаа онцолсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.231

Бадамсүрэн ЗАНДАНШАТАР ЕС-ЫГ ДЭМЖСЭН УЧИР САЙД БОЛЛОО ГЭЖ ҮГ АЛДСАН ШҮҮ. ЧИ ТҮҮН ШИГ ҮГ АЛДВАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж