niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:02 UTC Source: https://news.mn/r/2837424/ 2aebe33f8e61b207… ← back to niitlelch.mn

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагнав

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагнав

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагнав

Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор өнөөдөр /2025.12.04/ шагналаа. Монголын говьд анх 1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Говийн их дархан цаазат газар, хамгаалалтын захиргааг байгуулсан нь Монголдоо төдийгүй дэлхийд эхний арав дугаарт ордог том экосистемийг бүхэлд нь хамгаалалтад авч хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистемтэй амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд ач холбогдол бүхий онцгой газар нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал ач холбогдолтой юм. Говийн их дархан цаазат газар байгуулагдсан цагаас хойш ”Говийн их дархан газрыг хөгжүүлэх”,“Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өдгөө 350 гаруй тахь адуу, 52 мазаалай баавгай, 500 гаруй хавтгай тэмээ, 11000 орчим хулан адуу, 8000 орчим хар сүүлт зээр эсэн мэнд өсөн үржиж байгааг Монголын эрдэмтэн судлаачид болон ХБНГУ, АНУ, Франц, Недерланд, Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс, БНХАУ, Чех улсын судлаачид тогтоогоод байна. Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгаалахад тэдний оролцоог хангах, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа хийх, зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харуулж байгаа юм. Ийнхүү Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус захиргааг “Алтан гадас” одонгоор шагналаа.

May be an image of one or more people and trumpet

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-04 188.162.254.27

ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ???????

Avatar

Нэргүй 2025-12-04 202.9.41.23

х***а манж зулбасгууд манжлж шаагаад дансруун зуун зуун сая-р хулгай х***а манж мөнгө шаагаад мнгол хүн эх орны төлөө дуграад амьдрл нь муудаад ийм байж болхгүй монгол хүнтй дансруу мөнгө орох ёстой тэгж бж х***а манж лаларуудыг зайлуулнаа.

Avatar

МАН 2025-12-04 66.181.164.23

Нарансэвстэйг нээх лобби шаачлаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж