niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:02 UTC Source: https://news.mn/r/2837422/ 63cf1492cc2dd0e3… ← back to niitlelch.mn

Иргэдээ шатахуунаар таслах гэж байгаа бол эртхэн хэл сайд аа!

Иргэдээ шатахуунаар таслах гэж байгаа бол эртхэн хэл сайд аа!

Иргэдээ шатахуунаар таслах гэж байгаа бол эртхэн хэл сайд аа!
Төрийн ордон, Улаанбаатар. 2022 оны 8 дугаар сарын 22. Г.Дамдинням. УИХ-ын ээлжит бус чуулганыг 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлалаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Олон хэлбэл улиг гэдэг шиг шатахууны асуудлыг ярих хүнгүй боллоо. Учир нь өнгөрсөн аравдугаар сард шатахуун олдохгүй иргэд шатахуун түгээх станц дээр олон цагаар дугаарлаж, бухимдаж, гуйж гувшиж балга бензинтэй золгож байхад салбарын сайд нь "Аравдугаар сард шатахууны хомсдол үүсэхэд ОХУ-аас импортлох АИ-92 шатахууны хэмжээ гурав дахин өссөн. Өнөөдөр /2025.11.18/ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж өнөөдрийн нөхцөл байдлаа хэлж цаашид шатахууны нөөц нэмэгдэх хэрэгцээ үүсч байгаа гэдгийг хэлсэн. Тухайлбал, Монгол Улсын шатахууны нөөц жилд 20 хувиар нэмэгдэж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ярилцлаа. ОХУ-ын дотоодын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна. Тиймээс найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны хязгаарлалтад оруулахгүй.

Танай талаас хүсч байгаа шатахуун, түлшний өсөн нэмэгдэж байгаа хэмжээг бүрэн хангаж чадна. Энэ амлалтаа биелүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгдсэн"

гээд зогсож байсан. Угтаа, бодит байдал дээр иргэд өнөөдөр ч гэсэн шатахуун түгээх станцад дугаарласан хэвээр байна. Ер нь бол шатахууны асуудал үүсэхэд удаа дараа "иргэд л өөрсдөө хэрэглээгээ нэмээд байна  нөөц хангалттай байгаа" гэж мэдэгдэж байсан. Ингэж уг асуудалд огт  хайхрамжгүй хандаж айлчлалаас айлчлалын хооронд салбар хариуцсан сайд нь явж буй.

Нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг өнөөдрийн /2025.12.4/ чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэлэв. Тэрбээр, "зарим аймгуудад шөнөдөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Хөдөө дизель түлш олдохгүй малчид өвс тэжээлээ татаж чадахгүй байна. Гэтэл салбарын сайд нь хуралдаа суухгүй. Бензин тасалдахаар хадгалах сав байхгүй болохоор бензиний нөөц байхгүй байна гэж яриад байх юм. Бусад сайдын үед шатахууны нөөц савтай байсан юм уу. ОХУ, Украины дайны тухай яриад байна лээ. Наад дайн чинь дөрвөн жил үргэлжилж байна. Малчдаа түлш, шатахуунаар таслах гэж байгаа бол эртхэн хэл сайд аа. Ердийн хөсөгтөө бэлдье" гэв. Ерөнхийдөө нөхцөл байдал хүндэрсэн бол эртхэн үнэнээ хэлж өөр тусламж, арга хэмжээ авахгүй бол хөхөө өвлийн хүйтэнд хөл дүүжлэх унаагүй улсаараа явгарах нь САЙД АА!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

Avatar

Монгол улсын иргэн 2025-12-04 103.229.122.156

Оросын клонгийг монголд оруулж ирээд, энэ хэдэн монопол эрх, дарахтны бусармаг үйлийг зогсоо.Сайддаа биш юм бна.Нийллүүлэлт хэвийн олголтод "НО" бна.

Avatar

nergui 2025-12-04 66.181.178.85

OT TALAAR YARIHAAR IIM ZIUL BOLJ BNA BAS ZASAG NI OGTSORNO HARDAJ BNA

Avatar

Нэргүй 2025-12-04 103.242.47.254

Жаахан шатахуунтай бол энэ МАНгаруудыг зулын гол болгох юмсан, х****л идсэн шаарууд юмаа. орон нутагт их хэцүү байнаа. хаашаа ч хөдлөх арга алга. хоол хүнс өвс тэжээл бүх юм таг

Avatar

Нэргүй 2025-12-04 124.158.123.242

Сайд гуай "амралтын өдөр тохиолдоод …" колонкод хүргэх ажил хойшилсон гэж ярьсан. Таныг сайд болохоос өмнө бямба, ням гараг байж л байсан, шатахуун тасалдахгүй л байсан. Тэгэхээр та сайдын ажилд тэнцэхгүй хүн болж таарлаа

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.182.43

Хутга шaaгaaд aлчихмаар зэвүүн царайтай пиздa шүү

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.117.170

үхүүлэх ёстойг үхүүл гэж хууль байдаг. үхэх ёстой нь төрд шигдэж хамшаалуулж гударч байна.

Avatar

Нэргүй 2025-12-04 188.162.254.27

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.

Avatar

Зочин 2025-12-04 59.153.114.9

Фетиша гэдэг сайд нь бензин нийлүүлэлт зүгээр л бна гэж шаана л даа

Avatar

зочин 2025-12-04 103.229.120.145

Орос хэл байхгүй Сайд та яаж оросуудтай учраа олж биднийг хомсдолоос гаргана даа

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.184.131

Зүгээр Хятадаас авах дэд бүтэц, механизмээ бэлдээд оруулж эхэл. Зүүн 3 аймаг Дорнодоор, төвийн болон урд талын аймгууд Эрээн, Гашуунсухайтаар, баруун айсгийнхан Ховдоор оруулж ирцгээ

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.89.233

Дамдинням бол цүнх баригч Эздийнхээ даалгавраар л явж байгаа албан тушаалд дурлагч сагсалзуур Үүн шиг нүдний булай болж амьдраад яах вэ дээ

Avatar

Иргэн 2025-12-04 103.57.92.16

Савны хулгайч Дамдинням!! Хоёр их наядын сав барина гэж зохиоомол хомсдолын бий болгоод байгаа гол мафи бол Дамдинням!!! Эзэн хаан нь Хулих Хурандаа Хүрэлсүх

Avatar

Нэргүй 2025-12-04 59.153.115.124

Оросуудыг муулаад байдаг монголчууд аа, та нар Оросуудаас хараат гэдгээ санагтун!

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.189.246

Харин тийм учираас л муулдаг байхоо

Avatar

Нэргүй 2025-12-04 202.21.126.106

гажигтай нөхөр юм бишүү

Avatar

Нэргүй 2025-12-04 202.21.126.106

энэ нэг өвчтэй эргүү юм ажил хийж чадахгүй ээ

Avatar

Иргэн. 2025-12-04 43.228.129.139

Монголчуудын оюуны хомстол, тасарцын бол түгжрэл нь яагаад буурахгүй байгаан. Ямар тэнэг юм бичдийн бэ, тэгээд шатахуун булаацалдаад зодолд гээд байгаамуу. Өөрсдөө гарч очёрлоод байж, тасарцын бол түгжрэл нь яагаад буурахгүй байгаан,

Avatar

Ямбийням аа 2025-12-04 59.153.115.36

Энэ шулга нөхөрт огт падгүй, Италид архидаад явж байгаа

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.165.234

Муучгүй Канадад курс төгссөн эрийг яахнуу

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.117.170

юунд сурсан бэ. буга саахыг уу

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.92.186

yaaaraltai ogtsor

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.91.48

Жижиглан зарагчид шатахууны нөөц агуулах барих үүрэгтэй.Огт хийгээгүй.Иргэд 2 дахин илүү авахад л хомсдол үүсч байна.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.162.201

Путины түрэмгийлэл шүү дээ. Монгол улсын жилийн хэрэглээ бол тоглоом.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.119.152

Ажлаа хийж чаддаггүй засгийн газрыг огцруулах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.88.191

хотын иргэдийг тарааж явуул, аймгууд руу дэд бүтэц ажлын байрыг үе шаттай хий, энэ хотын дээд чадал нь 800 мянган хүн болохоос 1,6 сая хүнийг яагаад ч дийлэхгүй

Avatar

Нэргүй 2025-12-04 202.179.25.79

уул уурхайн ямар ч мэдлэггүй нөхөдүүдыг зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-04 59.153.114.18

ЭНЭ САЙД ЯДАЖ ТООНЫ НЭМЭХ ХАСАХ УЙЛДЭЛ МЭДДЭГ БОЛОВ УУ ЭСВЭЛ ХОШИН ШОГИЙН МЭРГЭЖЛИЙН ХУНИЙГ БУРУУ АЛБАНД ТОМИЛЖ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.186

harah tsarainii l***r

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.91.153

Сайд нь төрийн нарийн нь таарсан таар шуудайнууд хоёулаа маш Увсын өндөрхангай сумых гэсэн энэ бол ашиг сонирхлын шинжтэй үйлдэл

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.93.144

Энэ ямар юм аа мэддэг
юм. Хийж байгаа мэдэгдэл бүр нь бүгп зөрүүтэй. Өөрөө юун тухай ярьж байгаагаа ч мэддэгүй юм биш үү

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.188.240

Дайнаас шалтгаалан Оросын дотоодод шатахууны хангамж маш хүнд байхад оросоос шатахууны бараг бүрэн хамааралтай манаэхэйх "Шатахуун тасалдахгүй ээ" гээд худлаа амлаад сууж байгаа засгийн газар үнэхээр өрөвдөлтэй. Хэдийгээр сайн харилцаатай ч гэсэн өөрсдөд нь шатахуух хүрэлцахгүй болбол манайд нийлүүлэх боломжгүй болох нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Одооноос л шатахуунаа нөөдлөөд цахилгаан станц, нийтийн тээвэр, түргэн тусламж мэт заавал хангах шаардлагуудтай газуудын ойрын хэдэн сарын хэрэгцээг

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.188.240

тооцож нөөцөө авч үлдэн өөр бусад хангамжийн эх үү свэрээ бэлтгэх хэрэгтэй биз дээ. Энэ сайд нь худлаа попроод 5 жилийн дараа бий болох магадлалтай нөөцийн сав ярьж эргүүтээд байх юм.Яанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж