Жуулчдын ихэнх нь Монгол Улсад зун, намрын дулаан цагт ирдэг. Учир нь Монгол эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог орнуудын нэг. Энэ агуулгаараа дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг ч салбарынхан хэлж, ярьдаг. Гэтэл бодит байдал өнөөдрийг хүртэл ажил болж хэрэгжсэн зүйл үгүй. Хэдийгээр өвлийн улиралд “Хөх сувд”, “Мазаалай” фестиваль, "Мөнгөлөг шагшуурга", “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” гэх мэт өвлийн улиралд болдог аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээг зохион байгуулдаг ч энэ жилийн тухайд болох эсэх нь ч тодорхойгүй байна.
Эдгээр арга хэмжээг жуулчид цөөн тоогоор очиж, сонирхдог болсон ч дээд тал нь тав хоногийн хугацаанд үргэлжилдэг, алслагдмал бүсэд болдог зэрэг сул талтай.
Өвөлдөө жуулчид Ханх, Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирдэг. Тиймээс Алтанбулаг, Замын-Үүд, Чингис хаан буудал долоо хоногийн турш бүтэн ажилладаг аж. Нисэх онгоцоор ирсэн нэг жуулчин аялалдаа 1593-2500 ам.доллар зарцуулдаг бол хил орчмын жуулчид 600 ам.доллар зарцуулдаг гэх тоо ч бий. Тэр утгаараа эдгээр арга хэмжээг ихэвчлэн Монголд түр хугацаагаар ирсэн бизнес аялагчид болон богино хугацаагаар аялдаг хил дагуу жуулчид ихээр сонирхдог байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2024 онд 808,956 жуулчин хүлээж авсан юм. Үүнийг өнгөрсөн онуудтай харьцуулахад жуулчдын өсөлт 20 гаруй хувиар нэмэгдсэн бөгөөд 1,6 тэрбум ам.долларыг эдийн засагтаа төвлөрүүлж чадсан. Энэ эрчээрээ байж чадвал 2025 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилгоо биелүүлнэ гэж төлөвлөж байв.
Гэтэл аялал жуулчлалын салбарын тоон үзүүлэлт 2024 оны арванхоёрдугаар сард 19 хувийн өсөлттэй байсан бол энэ жилийн хувьд гуравхан хувийн өсөлттэй гарчээ.
Энэ талаар салбарын төлөөлөл ярихдаа "Аялал жуулчлалын салбарын олон улсын сурталчилгааны томоохон төслүүдээ зогсоож, төсөв танасны улмаас салбарын тоон үзүүлэлт буурахад нөлөөлж байна. Азаар Нэтфликсийн “Physical Asia" шоу гарч, оролцогчид эхнээсээ Монголыг зорин ирж байна.
Бид өнгөрсөн 2024 оны өсөлтөө хадгалж байсан бол өдийд нэг сая жуулчин хүлээж авах бүрэн боломжтой байлаа.
Хоёрт, энэ жилээс өвлийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх гэхээр цахилгааны үнэ жуулчны баазуудад дарамт болж байна. Эрчим хүчний суурь үнэ нь гурав дахин өссөн учраас ихэнх жуулчны бааз ажиллах боломжгүй байна. Харин ажиллаж байгаа цөөн жуулчны баазууд нь үйлчилгээний үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрч байна" гэдгийг хэлж байв.
Ирэх 2026 оны улсын төсвийг батлахдаа аялал жуулчлалын салбараас найман тэрбум төгрөг танасан. Он гараад энэ салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулан зургаан хувийн зургаан жилийн хугацаатай 280 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлнэ. Салбарын бизнес эрхлэгчид энэ зээлд итгэж найдаж байгаа ч ихэнх нь нийгмийн даатгал, татварын өртэй зэрэг шалтгаанаар арилжааны банкуудын шалгуурт бүдрэх вий гэж болгоомжилж сууна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, Аялал жуулчлалын салбарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Улсын хэмжээнд 5000 гаруй ортой. Тиймээс ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр зочдын тав тахтай байдлыг хангах орон байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг салбарынхан хэлж байгаа юм. Мөн дотоодын нислэгийн хүртээмж буюу агаарын тээврийн асуудалд анхаарах шаардлагатай. Үүнээс гадна, визний таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байгааг албаныхан онцолж байв.
3,607.57






















































Х. Түмэндэлгэр 2025-12-04 202.126.89.8
Яг үнэндээ энэ 800 к гэдэг тоонд tourist ангиллаар визээ бөглөж орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхлээд хөөгдөн гарч байгаа Хятад иргэд, дайнаас зугатсан Оросууд дийлэнх нь байгаа нь илэрхий байхад жуулчин гэж үзээд тэрбум долларын орлоготой салбар гэж хөөрөхөө болих хэрэгтэй шүү. Бид жуулчин бүртгэх аргачлалаа өөрчилж бодит үзүүлэлтээ гаргах нь чухал даа.
Нэргүй 2025-12-04 103.212.118.228
Өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явж чадахгүй бол битгий хуцацгаа. 100 % хувьд оччихоод ямар үхсэндээ улилдаад байгаа юмб. Дампуураад зайлцгаавал зайлаач дээ тэгээд.
Зочин 2025-12-04 103.212.119.251
манай оронд аялал жуулчлалыг дэмжсэн ч өөрчлөлт гардаггүй. Манайхан үйлчилгээ муутай мөртлөө үнээ хэт их нэмдэг. үүнээс болоод гадныхан ирэх дургүй байх.
Аялал жуулчлал 2025-12-04 66.181.182.253
аялал жуулчлалаар хөгжинө гэж солиорохоо больцгоо. цөөхөн хүн амтай улс орны бодлого биш.
Нэргүй 2025-12-04 202.55.188.120
үйлчилгээтэй байж л жуулчин авмаар хоол хүүхэн маш муутай улсад уриад ч ирэх тэнэг ховор бн
Нэргүй 2025-12-04 103.212.163.7
хийхгүй, чадахгүй, сэтгэлгүй хүнд шалтаг мундахгүй
Нэргүй 2025-12-04 202.126.91.191
Манайх 30 жил жуулчны салбарт ажиллаж байна аялал жуулчлал төсвөөр яадаг юм мэдэхгүй бид л тэр мөнгийг нь үнэртэж ч үзээгүй хэдэн хулгайчид төсөв идүүлж байхаар бүрэн зогсоох нь зөв шүү. Тэр мөнгө бидний татварын л мөнгө байлгүй
Нэргүй 2025-12-04 202.9.41.66
2024 онд 808,956 жуулчны чинь 30% нь Хятадаас, 26% нь Оросоос ирсэн. Номин сайд нь Английн BBC-д 500,000 доллар, хөл бөмбөгийн Фулхэм багт нь 1,360,000 паунд, CNN телевизийн сувагт 1,700,000 доллар, Эдэлмен агентлагт 1,500,000 доллар гээд 18 тэрбум төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулсан боловч Англиас ердөө 570 жуулчин л нэмж ирсэн (2019 онд Англиас 5,930 жуулчин ирж байсан бол 2024 онд 6,500 болж нэмэгдсэн). 570-хан жуулчин нэмж авч ирэхийн тулд 18 тэрбумыг зарцуулж болох уу?
Нэргүй 2025-12-04 103.212.118.228
Зүгээр л аялал жуулчлалын яам байгуулж тоглоод мөнгө идэх арга юм бишүү? Тэр нэг баян айлын эрх хар авгай гарынхаа салаагаар мөнгө урсгах гэж сайд хийсиймуу хайшаа юм ..
Нэргүй 2025-12-04 202.179.26.0
1 жуулчинд 31 сая зарцуулжээ. Гэвч бас тэр рекламыг үзээд ирсэн гэхэд хэцүү. Органик өсөлт ч юм бил үү