niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:03 UTC Source: https://news.mn/r/2837280/ 9caf74e197111353… ← back to niitlelch.mn

С.Бямбацогт: Төрийн 135 их наядын хөрөнгийг нэгдсэн системээр хянана

С.Бямбацогт: Төрийн 135 их наядын хөрөнгийг нэгдсэн системээр хянана

С.Бямбацогт: Төрийн 135 их наядын хөрөнгийг нэгдсэн системээр хянана
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 3. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт. Засгийн газрын ээлжит хуралдааны талаарх мэдээллийг танилцууллаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.03/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар дараах мэдээллийг өглөө.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ:

-Төрийн өмчит компаниудын засаглал бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард  УИХ-д өргөн мэдүүлсэн. Жил болох гэж байна, УИХ яаралтай баталж өгөх шаардлагатай. Мөн Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан, баталж өгөх шаардлагатай. Энэ хуулиудыг баталж, эрх зүйн орчин бүрдсэний дараа төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгох, менежментийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчин бүрэн утгаараа бүрдэх юм. Түүнийг хүлээхгүйгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байна.

“Эрдэнэт” үйлдвэрт гурван төрлийн хулгай байсан. Тендерийн хулгай, шахааны хулгай байсныг  хиймэл оюун ухаан ашиглаж бараа, ажил үйлчилгээг худалдан авдаг болсноор зогссон. Нэг ёсны бараа материал шахдаг, тендерээр дамжуулж хийдэг байсан шахаа байхгүй болсон. Зэсийн баяжмалын гэрээ хийхдээ агуулга багатай хийгээд өндөр агуулгатай зарж гэрээний хулгай хийдэг байсныг уул уурхайн биржээр дамжуулж зэсийн баяжмалыг борлуулдаг болсноор зогссон. Овоолгын хулгайг удахгүй шийднэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээрх бүх худалдан авалтын гэрээг ил болгосон. Үүнтэй адил сайн жишгүүдийг хоёр, гуравхан компани дээр бус төрийн оролцоотой бүх компани, орон нутгийн оролцоотой үйлдвэр, аж ахуй нэгж, төсөвт байгууллага гээд 7000 орчим нэгж байгууллагыг хамруулсан өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгох шийдвэрийг гаргалаа.  Тэнд бүх мэдэээллийг ил тод байршуулна.

Төсвийн хөрөнгөөр байгуулагдсан 7000 орчим байгууллага дээр 135 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Үүнээс 22 их наяд нь 21 аймаг болон нийслэлийн өмчит, 113 их наяд нь төрийн өмчид бүртгэлтэй.

Төрийн хөрөнгө нь бүртгэлтэй мөртлөө нээлттэй биш байдаг. Тухайлбал, бараа материалыг хэдээр худалдан авсан, ямар үнээр авсан, хэрхэн яаж зарцуулж байгаа, ашиглалтын байдал нь ямархуу байгаа вэ, актлаад яах вэ гэдэг нь нээлттэй биш учраас төрийн өмч эзэнгүйддэг, үгүй хийдэг, үрж шамшигдуулдаг, үнэгүй шахам бусдад  ашиглуулдаг байдал газар авсан. Бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болсноор төрд байгаа 134 их наядын хөрөнгийн мэдээлэл ил тод болно.

Түүнтэй адилхан төрийн өмчит байгууллага, компанийн санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа, байр саваа хэнд яаж түрээслүүлж байгаа, хүмүүсийн шаарддаг компанийн засаглал, үйл ажиллагаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт, Төлөөлөн удирдах зөвлөлд нь ямар хүмүүс байдаг, ямар шийдвэр гаргасан энэ бүхэн цахим системд ил тод тавигдана. Ингэснээр тухайн компанийн гүйцэтгэлийн үнэлгээнээс эхлээд ямар үр дүн гаргаж байгаа энэ бүх мэдээллийг ил тод авах боломж бүрдэнэ. Ингэх юм бол төрийн өмч дагасан хардлага сэрдлэг, хулгай зэлгийг таслан зогсоож, төрийн өмчид үрэлгэн ханддаг байдал цэгцэрнэ гэж үзэж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

ЧУХАЛЫН ДАРААЛАЛ 2025-12-03 202.70.43.34

Манай ТӨР засаг Хайр Сэтгэл, Эхнэр Нөхөрийн хэрүүл, Хүний Биологийн Процесс Төрөх, Хуримлах, Халамжлах Харж үзэх, Вээп татаад бгаа хүүхэддээ зориулсан тамхины хууль, Баяр Амралтын Өдрүүдийн Хуулиуд л гаргах юмдааа….Энэ улсад Эхнэр Нөхөрий хэрүүл зодооноос өөр чухал асуудал байхгүй бишүү дээ…..Эхнэр Нөхөр биесдээ Хайргүй болсон бол тэгээл сална л биздээ

Avatar

Шуналын хар тулам 2025-12-03 103.229.122.210

Хар энергитэй С.Бямбацогт Монголын төрөөс зайлаагүй цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Асар их шуналтай, хулгайч, ЖДҮ-чин, тендерчин, новшийн хар хог байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-12-03 66.181.187.230

Төрийн маш их хөрөнгийг нэгдсэн системээр тэгшивтэр хувааж идэхийм биз дээ ! Тэхгүй бол их бага идсэнээ дууд алцаад, бослого тэмцэл гарч МАНН чинь хагарах гээд бна уу, хө !!!

Avatar

Хууль тогтоогчид 2025-12-03 202.126.88.194

Манай Хууль Тогтоогчид Хайр Сэтгэл, Эхнэр Нөхөрийн хэрүүл, Хүүхэд нь татаад бгаа Вээп, Баяр Амралтын Өдрүүд, Хүний Биологийн процесс болох Хуримлах, Төрөх зэргийн Хуулиуд Батлахын чааваасдаа…….Эд нараас чухал асуудал энэ улсад баймаар юмаааа ……Эхнэр Нөхөр биендээ хайргүй бол сална л биздэээ тэгээд өөр яахын

Avatar

Нэргүй 2025-12-03 103.168.34.51

Олон жил болчихоод одоо битгий дүр эсгэ!

Avatar

Иргэн 2025-12-03 66.181.190.245

Ямар ч хууль гаргаад нэмэргүй! Төрийг төлөөлсөн хэн нэгэн этгээд томилогдоно, тэр нь аль нэг намын эсвэл том даргын эрх ашигт нийцүүлж ажиллана, авлига хулгай нь улам боловсронгуй болно. Зах зээлийн зарчмаар хөгжинө гэж байгаа л юм бол Төр бизнес хийхгүй! Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, булаахгүй! Хөрөнгийн бирж дээрх нээлттэй, хувьцаат компани болж байж л жинхэнэ хараа хяналт тогтоно!

Avatar

Нэргүй 2025-12-03 103.212.117.149

Манжин толгой хянаж чадах юм болов уу

Avatar

Нэргүй 2025-12-03 188.162.254.22

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2025-12-03 59.153.115.124

Хошногондоо баастай, смартфон хэрэглэдэг монголчууд болжээ.

Avatar

Нэргүй 2025-12-03 43.228.130.224

Хэзээнээс эхэлсэн хулгайчийн тухай юм бол??????? чи ч чадахгүйл дээ Ган зоригтой,Цагаан хар бодолтой удмаараа хулгайч болсон хүн дүрст амьтад эргэн тойронд чинь ах эгч дүү үеээл анд найз аварч ачиллаж байсан Ачит эх чинь байна гээд МАНАН будан татуулаал том том /200-300тн/ачааны машинтай зоос ачаад эрхээр нь бүлэх залигсан мэт таг болох байлгүй,Чойрийн богд

Avatar

хөх 2025-12-03 66.181.164.23

Хохь чинээ хэн та нарыг МАН аа дугуйл гэсийн….30 жил хар үүрээр гүйж очиж МАН аа дугуйлсан даг амьдрал чинь яаж байна хахаха

Avatar

Нэргүй 2025-12-03 188.162.254.22

хар машиндчихсан ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж