БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг жолооч нар өлсгөлөн зарлана гэх мэдээлэл цацагдах болсон. Иймд "Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй ярилцлаа.
-Нүүрс Монголын гол экспорт. Гэвч түүнийг дагасан хүмүүсийн амьдрал сүүдэрт үлдэж байна гэж та хэллээ. Яг ямар нөхцөл үүсээд байна вэ?
-Улс төрийн хүрээнд ч нүүрсний асуудал хамгийн өндөр төвшинд яригдаж, бүхэл бүтэн салбарын өнгө төрхийг тодорхойлдог үзэгдэл боллоо. Гэвч нүүрсийг дагасан баялаг, улс төрийн ашиг сонирхлын ард олон мянган хүний амьдрал сүүдэрт үлдсээр байгаа нь харамсалтай. Энэ асуудал таван жилийн турш тасралтгүй хөндөгдсөн ч бодит өөрчлөлт гараагүйтэй адил. 2019 онд НҮБ-аас Тавантолгойн бүлэг ордын талаарх судалгаанд хүний эрхийн 13 заалт зөрчигдөж байна гэж дүгнэсэн. Тухайн үед нүүрс тээвэрчдийн холбоо байгуулагдаж, салбарынхаа дуу хоолойг хүргэх гэж оролдсон ч түүнээс хойш бодит шийдэл гараагүй. Өнөөдөр бид хүний эрхийн тухай ярихаа ч больж, хамгийн энгийн асуудал буюу ажил хийсэн шиг хийж, хөдөлмөрийнхөө үр шимийг шударга хүртдэг орчин бүрдүүлэх тухай л асуудал ярих болсон байна.
Нүүрс бол баялаг, мөнгө, авлига, улс төртэй холбогдсон том сүлжээ гэдгийг хүн бүр мэддэг болжээ. 2024 онд гэхэд Монгол Улс 70 сая тонн нүүрс экспортод гаргасан бөгөөд түүний 8-9 хувийг төмөр замаар тээвэрлэсэн. Үлдсэн бүх ачааг автомашины тээвэрчид үүрч, таван хилийн боомтоор зөөсөн. Улсад 7.5 тэрбум ам.долларын орлого орсон гэх ч түүний өчүүхэн хэсэг нь ч тээвэрт үлддэггүй, жолоочийн амьдралд бодитоор хүрдэггүй. Тээвэрчдийн орлого нэрийн төдий, харин бодит амьдрал нь зээл, өр төлбөр, тогтворгүй ажлын байрандаа хавчигдсан хэвээр.
Суурь асуудлыг эргээд харвал нүүрсний экспортын гол бизнес нь анхнаасаа тээвэр байсан. Нүүрс худалдсанаар л бүх зүйл дуусдаг юм шиг харагдавч, бодит ашиг нь тээврийн шатанд эргэлддэг.
Энэ бол улс төр, бизнесийн томоохон сүлжээ бий болсон, өнөөдөр архагшиж, засахад бэрх болсон тогтолцоо юм. Хохирлыг нь хэн үүрч байна вэ? 400 гаруй аж ахуйн нэгж, 20 мянга гаруй жолооч, тэдний ард буй өрх гэрүүд.
Өнөөдөр тээвэрчид хамгийн хүнд, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа хэр нь нийгмийн бусад салбар шиг анхаарал хүлээдэггүй, “экспортын тээвэр” гэх тодорхой бүлэг хэлбэрээр хэзээ ч үнэлэгдээгүй явсаар ирсэн. Багш, эмч гээд нийгмийн тодорхой салбаруудын эрх ашиг байнга яригддаг бол нүүрсний тээвэрчид зөвхөн нүүрсний ард дарагдаж үлдсээр байна. Энэ бол гол алдаа.
Зээлээр авсан машин нь зогсох бүрт өрийн дарамт өдөр хоногоор нэмэгдэж, сар бүр 5-10 сая төгрөгийн төлөлт нь мөрөн дээр нь дардаг. Амьдралаа авч явах ганц гарц нь ажил хийх боловч ажил нь улам хумигдаж, боломж нь багассаар буй нь тэдний зовлон.
70 сая тонн нүүрс зөөсөн нь үнэн ч энэ бүх ажлын 50-60 хувийг худалдан авагч тал өөрийн компаниараа, хамгийн доод өртгөөр тээвэрлэдэг тогтолцоо бий болчихсон. Дотоодын компани, хувь жолооч нарт үлддэг жижигхэн 30 орчим хувьд нь л оролцох боломж олддог. Энэ бүхний гол шалтгаан нь оффтейк гэрээн дотор “худалдан авагч тээврээ өөрөө хариуцаж гүйцэтгэнэ” гэсэн ганц өгүүлбэр. Энэ нь худалдан авагчийг өөрийн компаниа сонгох, өөрийн машинаар тээвэрлэх эрхтэй болгосон заалт юм. Ингэснээр үндэсний аж ахуй нэгжүүд өрсөлдөх орон зайгүй болж, тээврийн бизнес бүхэлдээ гадаад худалдан авагчдын хяналтад орсон.
Өнөөдөр нүүрсний баялаг, улс төрийн ашиг сонирхлын дор хүн жирийн тээвэрчид, жолооч нар хамгийн их дарамтад амьдарч байна. Үндсэн асуудал нь тэдний эрх, тэгш боломж, амьдрах орчныг ор тас мартсан, буруу тогтолцоонд бий болчхоод байгаа юм.
-Тээвэрчдэд ашиг хүртээх боломж хаана “гацаад” байна вэ?
-Дараагийн нэг том дарамт бол худалдан авагч тал өөрсдөө ажил өгөхгүй болсон явдал. Тэгэхээр тээвэрчид төрийн өмчит компани болох "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийг л бараадахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Сүүлийн жилүүдэд "биржийн нүүрс" гэж ярьдаг болж, биржээр өндөр дүнтэй борлуулалт хийгдэж байгаа ч бодит байдал дээр түүнээс үүсэх тээврийн ажлын боломж тээвэрчдэд нээгддэггүй.
Сүүлийн тоон мэдээллээр 2.5 сая тонн нүүрс биржээр борлуулагдсан. Одоогийн парк ашиглалтын хэмжээгээр бол 400-500 машинтай хэдхэн компани энэ бүхнийг шажигнаад зөөгөөд дуусгачих хэмжээний ажил. Гэтэл тээвэрлэх боломж хүлээгээд маш олон компани эгнээд зогсож байна.

Уг нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-аас ачаа авбал ажилтай байх боломжтой. Гэтэл асуудлыг улам дордуулсан нэг зохицуулалт бий. Л.Оюун-Эрдэнэ сайдын үед БЭТ томилогдож, тогтоол гаргахдаа биржээр борлуулсан нүүрсний тээврийг Худалдан авах ажиллагааны тухай хуулиар доод үнээр өрсөлдүүлж зардаг болгосон. Ингэснээр бүх компани "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн сонгон шалгаруулалтад тэнцэж, ачаа гарч иртэл хэдэн сараар хүлээхээс өөр аргагүй болдог. Харин ачаа нь ирдэггүй, ирсэн ч оочирлон хүлээж буй олон компанийн аравны нэгэнд ч ногдохгүй.
Доод үнээр өрсөлдүүлэх шинэ журам төрд ашигтай боловч тээвэрчдийн бүлгийг хохироосон, тэнцвэргүй тогтолцоо юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас бидний хүсэж байгаа зүйл бол тээврээс олж буй ашгаа ил тод зарлах явдал. Жишээ нь, 130 сая ам.долларын борлуулалт хийсэн гэвэл хил давуулах тээврийн өртөг нь хэд вэ? Бодит байдал дээр төр ашигтай ажиллаж байгаа юм биш, тээврийн үнээр ялгаа гаргаж, тэр зөрүүг тээвэрчдээс л авч байгаа хэрэг.
Энэ байдлыг олон нийтэд нүүрснээс ашиг олж байгаа мэтээр ойлгуулдаг ч бодит байдал дээр тээвэрчдийн хөдөлмөрөөр бий болсон орлогыг төр өөртөө татаж, эргээд нийгэмдээ хангалттай зарцуулж байгаа эсэхэд иргэд эргэлзэж байна. “Энэ ашиг хүүхдийн мөнгө болж байна уу, улсын бодлогын хүрээнд бүтээн байгуулалт болж байна уу, эсвэл авлигын эх үүсвэр болж байна уу?” гэх асуулт тээвэрчдийн бухимдлыг улам өдөөж байгаа юм.
Үнэндээ асуудлын гол нь, тээвэр хийх боломжийг төр өөрөө булаан авч, ашиг олох схем болгосон явдал. Энэ байдлыг өөрчлөхгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ.
Процесс нь ч тодорхой. "Эрдэнэс Тавантолгой" ХХК 2.5 сая тонн нүүрсийг биржээр борлуулаад худалдан авагч тодорхой болсны дараа биржийн цонхоо нээнэ. Компаниуд үнэ өгнө, хамгийн бага үнээр санал өгсөн нь тээврийг авна. Доод үнийн санал хязгааргүй тул асар их чадамжтай, өөрийн машинаа оруулж ирээд бүх тээврийг авчихдаг. Хятадын компаниуд хамгийн бага үнэ санал болгоод л ажлыг авчихдаг. Монголын аж ахуй нэгжүүд үнээ тэдний хэмжээнд буулгавал шууд алдагдалд орно.
Ийм байдлаар явсаар байгаад нүүрсний тээвэр 100 хувь худалдан авагчдын хяналтад орж, монопол тогтолцоо бүрэлдсэн.
Covid-19 цар тахлаас хойших судалгаагаар буюу Монголбанкны мэдээллээр гэхэд 447 аж ахуй нэгж нийт 560 тэрбум төгрөгөөр хүнд даацын машин авсан. Гэтэл эдгээр компаниуд ажилгүй байгаа учраас зээлээ төлж чадахгүй, машин техникээ үнэгүйдүүлэн алдахад хүрч байна. Хувийн тээвэрчид ч ялгаагүй. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, гэр орноо зараад шаланз авсан тэдний нийт өр 1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бүхэл бүтэн армийн хөдөлмөр эрхлэх боломж хаагдсан гэсэн үг.
Монголын уул уурхайн баялгийг тээвэрлэх эрх үндсэндээ монголчуудад олдохоо больж, улс орны эдийн засагт наалдах бодит өгөөж багассан.
Хүмүүс “Та нар яагаад байнга зам хаах, өлсөх, тэмцэх гэж байдаг юм бэ?” гэж шүүмжилдэг. Харин үнэн байдлыг нь судлаад үзвэл боомтууд дээр ажиллаж байсан 20-40 насны ид хөдөлмөрийн насны залуусын амьдрал сүйрлийн ирмэгт ирсэн. Банк амраахгүй, гэрт нь хүртэл очиж дарамталдаг болсон.
120 сая төгрөгөөр авсан машин өнөөдөр 20 сая төгрөг хүрэхгүй. Ачаа байхгүй, сэлбэг авах мөнгө ч алга. Энэ бол хэдэн ажилгүй хүмүүсийн дуртайдаа бий болгосон асуудал биш, улсын экспортын гол хэсгийг нуруундаа үүрдэг бүлгийн амьдрал нурах хэмжээнд хүрсэн ноцтой асуудал юм.
Өнөөдөр олон салбарынхан жагсаж, дуу хоолойгоо хүргэж байна. Харин Монголын экспортын гол ачааг нуруундаа үүрдэг тээвэрчдийн зовлон хэзээ ч төрийн анхаарлын төвд ордоггүй. Тиймээс тэмцэхээс өөр аргагүйд хүрлээ. Тэмцэхдээ ч улс орны экспорт тасалдахгүй байхыг бодолцон хөдөлдөг энэ бол тэдний хариуцлага.
-Тээвэрчид яагаад тэмцэхээс өөр аргагүй болсон нохцөл байдлыг дэлгэрүүлбэл… Төрийн бодлого шийдвэр яг юун дээр гацав?
-Энэ онд л гэхэд зургаан удаа уйдсан уулзалт хийсэн. Гэхдээ уулзалт болгоны төгсгөл нэг л мухардалтай тулдаг. “Худалдан авах гэрээг бид өөрчилж чадахгүй, тээврийн харьцаанд Монголын талын оролцоог 40 хувь болгох боломжгүй. Учир нь худалдан авагчтай байгуулсан гэрээ баталгаажчихсан” гэдэг ганцхан тайлбар л хэлдэг.
Харин бид “ингэж цааш явж чадахгүй нь, нөхцөл байдлаа эргэж хараач” гэхээр “та нар худалдан авагчтайгаа учраа ол” гэдэг. Ийм байдлаар төр асуудлаас зүгээр л бултаж, үүрэх ёстой хариуцлагаасаа татгалзаж, ямар нэг шийдвэр гаргахгүй зайлсхийж ирлээ. Гэтэл энэ бол төрийн хийх л ёстой зохицуулалт, төрийн оролцоотой байж байж л зөв голдрилдоо ордог ажил шүү дээ. Үүнд манай залуучууд хамгийн их бухимдаж байгаа юм.
Бид өдөр шөнөгүй зүтгэж байна. Харин орлого маань жил ирэх тусам багасаад байна. Гурван жилийн өмнө литр нь 2000 төгрөг байсан шатахуун өнөөдөр 4000 хүрчихсэн. Гэтэл бид яг гурван жилийн өмнөхөө л адилхан ханшаар тээвэр хийж байна. Зүгээр “яв” гэж тулгадаг.
Гурилны үнэ нэмбэл талхны үнэ дагаад өсдөг. Байгалийн хууль шиг л зүйл. Харин шатахуун хоёр дахин өссөн байхад тээврийн үнэ хэзээ ч өсөхгүй. Яагаад гэвэл шатахуунаа өөрсдөө хийдэг, зах зээлээ бүрэн атгасан монопол бүтэц үүссэн учраас. Энэ бол хоосон гомдол биш, бодит үнэн.
Үнэндээ өнөөдрийн нөхцөл байдал бол тээвэрчдийн хөдөлмөр ил цагаан мөлжигдөж буй дүр зураг. Бидний хөдөлмөрийн үнэлэмж буурч, бидний зүтгэлээр эргэлддэг эдийн засгийн том эргэлтийн жинхэнэ өгөөж бусдын гарт төвлөрсөөр байна.

-Төрд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Дараагийн том асуудал бол боомтууд дээр уул уурхай идэвхжихтэй зэрэгцээд хөдөлмөрийн мөлжлөг бүр ил тод, бүр ч эрээ цээргүй болж эхэлсэн. Зарим уурхай ажилчдынхаа цалин хөлсийг өгөхөө больж, “нүүрсний төлбөр орж ирэхээр өгнө” гэсэн бүдгэрсэн амлалтаар хойшлуулдаг болсон. Харин нүүрс нь яг хэзээ орж ирэхийг хэн ч мэдэхгүй.
Манай үйлдвэрчний хороонд ирж буй гомдлууд уулын хормой шиг л зузаарсан. Цалингаа авч чадахгүй байгаа жолооч, ажилчдын өргөдөл дунджаар таван саяас эхлээд 20 сая төгрөг хүртэл тулчихсан байгаа. Өдөр шөнөгүй тээвэр хийгээд, халуун хүйтэнд хүйт даагаад явдаг хүн сардаа хоёр сая төгрөгийн зээл төлөх ёстой байтал гурван сар дараалан хоосон хоцорвол тэр хүний амьдрал тэр чигтээ нурж байгаа гэсэн үг.
Хамгийн инээдэмтэй нь биш, эмгэнэлтэй нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам руу хүртэл бид хандаж “олон жижиг уурхайнхаа эзнийг олж өгөөч” гэж гуйдаг болсон. Ажилчид хэнд ажилласнаа, хэн цалин өгөх ёстойгоо ч мэдэхгүй. Нүүрсийг нь хэн худалдаж аваад, тээврийн хөлсийг хэн төлөх ёстойг хөөгөөд очих гэхээр эзэн ч алга, хариуцах субъект ч алга. Ингээд мөнгө нь хий дэмий алга болж байгаа юм.
Энд жирийн жолооч хоёр саяын зээлээ төлж чадахгүй дампуурлын ирмэг дээр ирчихсэн байхад нөгөө талд ганц хүн 200 сая төгрөгийн тээврийн хөлс “идчихээд” тансаг амьдарч чаддаг шударга бус тогтолцоо бүрэн цэцэглэчихсэн. Энэ асар том ангал шиг ялгааг хэн арилгах юм бэ? Энэ завхралыг хэн засах юм бэ? Төр шүү дээ.
Одоогоор бид Зам, тээврийн сайдын асуудлыг гар бие оролцон шийднэ гэсэн хариултаас үр дүн гарах болов уу л гэж хүлээж байна. Төр худалдан авагч талууд монголын тээвэрчдэд ажил хийж амьдрах боломж олгохгүй бол тээвэрчид түр хойшлуулсан ажил хаялт тэг зогсолтыг арванхоёрдугаар сарын 8 ний өдрөөс бүх боомт дээр эхлүүлэхээр нэгдэж бэлтгэлээ хангасан байгаа.

3,607.57
















































АЮУЛ. АНХААР. !!!!!!!! 2025-12-03 202.179.25.14
МОНГОЛЧУУД ЯАГААД ЖИРИЙН 1 ХҮНИЙГ ХААН БОЛГОДОГГҮЙ ЗААВАЛ АЛТАН УРГИЙН ХҮНИЙГ ОЛЖ ТАВИДАГ БАЙВ. ГЭТЭЛ ТӨРИЙН ДЭЭД АЛБАН ТУШААЛД ЖИР ХҮН БАЙТУГАЙ ГЯТАД ЦУСТАН ЭРЛИЙЗҮҮД ХАЧИГ МЭТ ШИГЭЭД БАЙНА. !!!!!!!!!ТЭД ТА БИДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ ЭЭ. 35 ЖИЛ ХАРСАН ОДОО ИТГЭСЭН БОЛ ТЭМЦЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛСОН.ЭНЭ ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ДОТОР НЬ БАЙГАА ХУЛГАЙЧУУДТАЙ НЬ ӨӨРЧИЛЖ БАЙЖ БИД НАР ХӨГЖИХ САЙЖРАХ ТУХАЙ ЯРИНА.
ЧУХАЛЫН ДАРААЛАЛ 2025-12-03 202.70.43.34
Манай ТӨР засаг Хайр Сэтгэл, Эхнэр Нөхөрийн хэрүүл, Хүний Биологийн Процесс Төрөх, Хуримлах, Халамжлах Харж үзэх, Вээп татаад бгаа хүүхэддээ зориулсан тамхины хууль, Баяр Амралтын Өдрүүдийн Хуулиуд л гаргах юмдааа….Энэ улсад Эхнэр Нөхөрий хэрүүл зодооноос өөр чухал асуудал байхгүй юм бишүү дээ…..Эхнэр Нөхөр биесдээ Хайргүй болсон бол тэгээл сална л биздээ
gyyrenu xsgy 2025-12-03 50.147.160.114
– puabny; oynu zub.
Нэргүй 2025-12-03 66.181.176.171
МАН мэднэ.
Нэргүй 2025-12-03 66.181.182.86
АН бүүр сул тавина
Del 2025-12-03 202.55.188.117
hog
Нэргүй 2025-12-03 103.57.95.62
Нүүрсээ зогсоогооч
хөх 2025-12-03 66.181.164.23
хохь чинээ хэн та нарыг хар үүрээр гүйж очиж МАН аа дугуйл гэсийн…30 жил МАН аа дугуйллаа амьдрал чинь дээрдэв үү хахаха
Нэргүй 2025-12-03 202.126.89.117
Монгол улс, ядуу, гуйлгачин улс байна. ХЯТАДЫН эдийн засгийн КОЛОНИ олон жилийн болсон байна.
Нэргүй 2025-12-03 103.55.48.34
МАН БҮХ ЮМЫГ ХЯТАДТАЙ НИЙЛЖ ХУЛГАЙЛНА ЗАЛГИНА. ТЭР ДАГУУ Л БОЛСОН ҮЙЛ ЯВЦ. МАН-Г ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ЭНЭ МЭТ АСУУДАЛ ТАМТАГГҮЙ ОЛОН ГАРНА. ӨМНӨ НЬ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРТ ЯВДАГ КОМПАНИУДЫН ТАЛААС ИЛҮҮ НЬ МОНГОЛЫН КОМПАНИУД БАЙСАН. ОДОО ДИЙЛЭНХ НЬ ХЯТАДЫН КОМПАНИУД БОЛЖ ТЭЭВРИЙГ НЬ ХЯНАХ ЗАМААР БАЯЛГИЙГ НЬ ХЯНАХ ХЯТАДЫН БОДЛОГО Л ЯВЖ БАЙНА. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААС ХАРВАЛ ИНГЭЖ НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ МАН ХЯТАД МОНОПОЛД ӨГСӨН НЬ ГЭМТ ХЭРЭГ.
Нэргүй 2025-12-03 202.55.191.130
tsaana indones, AUS, RUS nuurschid bidniig hoorondoo hereldeed zodoldood unaasai geed huleej bgaa kkk
ТЭРС ҮЗЭЛТЭН. 2025-12-03 87.116.234.147
ҮХСЭН АЦНЫ ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС ВЭ!,? ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТУСГААР ТОГТНОСОН УЛС ГЭЖ ЯРИХАД Ч ХЭЦҮҮ НИЙГЭМД АМЬДРАХ ГЭЖ ХӨГӨӨ ЧИРЖ БАЙНА ДАА…..!
Тэрс үзэлтэн 2025-12-03 87.116.234.147
УГААСАА Л БҮХ САЛБАР НЭГЖДЭЭ ДАМПУУРСАН ЭНЭ ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ХОГИЙН БҮҮҮР ЛАЛРИЙН ТӨР, НИЙГЭМ УДИРДЛАГАТАЙ УЛС БОЛЛОО ШДЭЭ ПИЗДАА ЮУМАА…….. ЭЗЭНГҮЙ, ЭРХ МЭДЭЛГҮЙ, ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ, СЭТГЭЛГҮЙ, БОДЛОГОГҮЙ ҮНЭХЭЭР ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙ ТӨР ЗАСАГЛАЛТАЙ УЛСАД АМЬДАРЧ БАЙНА ДАА БИД…………! БҮХ ЗҮЙЛ НЬ УРД ХӨРШИЙНХӨӨ ХАРАА ХЯНАЛТАД ОРЦОН ПИЗДАА…. НӨГӨӨ ЛАЛРЫН ХУЖААНУУД НЬ ОДОО НӨГӨӨ БАЯЛГЫГ НЬ ЗӨӨГӨӨД ДУУСЛАА! ЭРГҮҮЛЭЭД ӨӨРСДӨӨ ӨЧНӨӨН ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВЧИЖ БАЙХ ШИГ……..
Нэргүй 2025-12-03 202.126.89.137
хар амиа боддог, нэгдэж нийлж сураагүй, арчаагүй, аймхай монголчууд, хохь нь
Нэргүй 2025-12-03 59.153.114.110
улс төрчид өөрсдөө л гай болдог
сонгогч 2025-12-03 202.9.46.160
ТОЛГОЙГҮЙ, ЭЗЭНГҮЙ МОНГОЛД ИЙМ ЗҮЙЛ БОЛДОГ ……….
Нэргүй 2025-12-03 103.57.93.144
Яг үнэнийг хэлэхэд Нүүрс худалдааа+ Зуучлал+ Тээвэрлэлтин эрх мэдэл шийдвэр гаргалтын түвшиг бүгд Хятад компаниудын талд орчихсон гэнэ. Ийм үйл явц болох шалтгааныг Монголчууд өөрсдөө хийгээд байгаа гэдгээ яагаад энд ярихгүй байгаа юм. Бүр шуудайд хийсэн үхрийн эвэр шг байвал энэ ярианаас арай дээр байх байлаа. Одоо шуудайд үхрийн толгой хийх шаардлаггүй болчихсон тархай бутархай болчихосон юм биш үү
Нэргүй 2025-12-03 59.153.114.18
Хятад улс нэг шийдэлтэй бух ажил нь засгийн газрын хяналтан дор явагддаг учир хятад улс уруу орж байгаа нуурсний худалдааны тээвэрт хуссэн хусээгуй хяналт тогтоонж таарна энэ асуудал нэг их суржигнээд байх асуудал биш зохицоод ажиллахаас оор гврц байхгуй
Иргэн 2025-12-03 103.212.117.81
Өөрсдийнхөө л төлөө тээвэрт явж байгаа биздээ чамгүй л цалин авч байгаа битгий муу амалаад бай чи
Иргэн 2025-12-03 66.181.190.39
Хятадууд манай дарга нарын машин л гарч байна . Ганц тэрэг 360 саяар бөөн өр зээл болж авсан ажил олж хийж чадахгүй банкны хүү өрөнд хураалгаад ч өрөө төлж чадахгүй хүнд байдалд орчихлоо.Ард түмнээ бододгүй Төр Засагтай туйлдах юм. Манайхаас өөр улс орон ард иргэдэд энэ хөрөнгө оруулалт төсөл хүртээмжтэй тустайг төрийн бодлогоор хардаг. Монгол Тээвэрчдийг өр зээл ул болгохыг Оюун- Эрдэнэ, Нямбаатар сайд байх үед хийсэн. Дээрээс нь Туваан, Дэлгэрсайхан 95$ р зарах нүүрсийг 50$ болгож 45$ бэлнээр
Нэргүй 2025-12-03 103.57.93.144
Дэлгэрсайхны л ачаанууд явж байгаа биз
Нэргүй 2025-12-03 66.181.186.208
МАН-д оролцохгүй бизнесийн салбар гэж байхгүй шүү дээ. Төрийн зохицуулалт гэдэг гоё халхавчаар бүх салбарыг авилгалынхаа үржил шимт хөрс болгодог. Урагш нь хил давуулж зарахдаа цавчина. Буцааж хил давуулж оруулж ирэхдээ цавчина. Тонныг нь 1.1 саяаар импортлоод, 200к-аар иргэдэд зарахдаа 900к-г нь ЭТТ-гоор гаргуулаад, иргэдэд очих ёстой 1072 хувьцааны ноогдол ашгийг цавчиж байхгүй болгоно. Тэр 900к хэнд очих уу ? Хятадын компанид. Гэхдээ хэдэн хувь нь ?
зочин 2025-12-03 66.181.185.155
Ямар нэг ажил саатаж зогсолт гарч хохирол үүсэхээр хамаг бурууг төр рүү чихнэ,, Ийм атлаа төр оролцохгүй бизнесийн салбар байхгүй боллоо гэж гонгиноно,Бидний ажил ийм л байна Ийм учраас урагшлахгүй байна
Нэргүй 2025-12-03 124.158.107.154
М Си Эс алв эрт нүүрсний төмөр замаа барьчихсан бол гэхээс гол харладаг гэж ТТ-ынхан ярьдаг. Жонхуу – ОЭ – АБ нарын балаг монголыг дуусаж байнаа.
Нэргүй 2025-12-03 66.181.190.20
Төмөр замаар тээх ёстой сайн дураараа тээвэр хийгээд дараа нь олон юм яриад Жэнкогоо хараа
Нэргүй 2025-12-03 66.181.178.112
Нүүрсийг ачааны машинаар тээвэрлэдэг бид нар шиг тэнэг хүмүүс хорвоо дээр байхгүй л дээ. Анхнаасаа л хэдхэн олигархууд нүүрсний бизнесийг буруу замаар явуулсан. Амны үнэ ч гэх шиг солиорч нүүрсгний үнэ унахаг, тээвэр нэртэй нүүрснийхээ үнэтээс давсан ашиг хийдэг бизнесийг тэд нар л гаргаж ирсэн. Төмөр замыг зогсоон байж х***а нартай нийлж улсаа луйвардсан гэж хэлж болно.
Иргэн 2025-12-03 66.181.190.39
Тэр ТЗ одоо ч холбогдоогүй. Хчтадууд манай бүдүүн дарга нарын машин л өр зээлтэй энгийн иргэдээ хохироож байна