Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оноос 8.2 хувиар өсжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеэс энэ оны 11-р сарын байдлаар 8.2 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар өссөн аж. Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар өссөн нь хамгийн их байна. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Сүхбаатар аймагт 5.5 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 10.1 хувиар өссөн нь хамгийн их байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.