Зам, тээврийн салбарын шуурхай хуралдаан боллоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.12.11) болж, хуралдаанаар 2025 оны “Бүсчилсэн хөгжлийн дэмжих бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэх, тайлан мэдээллээ нэгтгэж, Засгийн газарт танилцуулах тухай асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцлээ. Мөн төсөв хүндэрч байгаа энэ цаг үед төрийн байгууллагуудын төсвийг үр ашигтай зарцуулах, хэмнэлтийн горимыг мөрдөн ажиллах тухай Засгийн газрын үүрэг даалгаврыг танилцууллаа. Тэр дундаа салбарын хүрээнд гадаад томилолтыг цуцлах, байгууллагын дотоод журмаар олгодог тэтгэмж, урамшууллыг түр зогсоохыг харьяа байгууллагын дарга удирдлагуудад үүрэг болголоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.