“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээр эрх баригч нам дотор хэний фракц тус компанийг удирдах вэ гэдэг марафон өрнөж эхэллээ.
Тодруулбал, тус албан тушаалд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалайн нэр сонстож буй.
Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон. Уг сонгон шалгаруулалтад нийт 18 хүн нэрээ дэвшүүлснээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тунаж үлджээ. Хэн, хэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц гэж тодорхойлж болно.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж эхлэв үү гэж ойлгож болохоор байгаа юм.
Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.12.01/ хуралдах ёстой байсан ч чадсангүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж байгаа” гэх тайлбар хэлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “Хэлэлцэх асуудал байхгүй, дууссан” гэж мэдэгдсэн. Гэвч дээрх талбаруудад итгэх хүн ховор байна.
Харин сүүлийн өдрүүдэд хийсэн томилгоотой холбоотойгоор 68-ын бүлэг дотроо бужигнаж эхэлсэн мэдээлэл бий. Үүнийг ч батлах мэт мэдээллүүд хөвөрч эхэлсэн. Тухайлбал, УИХ-аар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргыг томилсны дараа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн албан бусаар хуралджээ. Энэ үеэр “Ардчилсан намынхан эвгүй улс төр хийж байна, энэ янзаар 2027 оны сонгуулиар бид арчуулах нь” гэж ярьсан бол хэт нэг талыг барьсан томилгоо чинь таалагдахгүй байна гэдэг асуудал ч хөндөгджээ.
Төрийн өмчит компаниуд дээр томилгоо хийхээ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ил тод зарласан. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хуулийн хүрээнд ажиллаагүй төрийн өмчит компанийн захирлуудыг өөрчилнө гэж зарласан.
Энэ нь ч угаасаа хоёр хуваагдан хэрүүлтэй байгаа бүлгийн зарим гишүүний хилэнг хөдөлгөсөн болж таарч буй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Аливаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдээс төрийн өмчит компаниудаа салгацгаая. Төрийн өмчит компанийг бүлэглэл, фракцын халаасанд явдаг биш иргэдэд өгөөжөө өгдөг байхыг зарчим болгоё. “МИАТ”, “Эрдэнэс Монгол”-оос эхлээд сонгон шалгаруулалт зарлаж хэлсэндээ хүрч авлигаас ангид байх зарчим дээрээ зогсоё. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэндээ хүрч, ард түмнийхээ итгэлийг алдалгүй мэргэжлийн сонгон шалгаруулалтаа хийцгээе” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Харин түүний энэхүү мэдэгдлийг ажил хэрэг болгох эсэхийг харах л үлдэж байна.
“Эрдэнэс Монгол” компани нь уул уурхайн төрийн өмчит компанийг нэгдсэн удирдлагаар хангадаг толгой компани нь гэж тодорхойлж болно. Их ч мөнгө эргэлддэг том компани тул МАН доторх бүлэглэл, фракц хэзээнээс дээрх албан тушаалд анхаарч С.Наранцогтыг хөдөлгөхийг хичээсэн ч чадаагүй. Жилийн өмнөөс л түүнийг өөрчлөх санаархал гаргаж, гадаад улс руу Элчин сайд болгох асуудал ч хөндөгдсөн. Ард нь нэгдүгээр хүн байхад түүнийг хөдөлгөх нь том эрх ашгаараа хохирч мэдэх эрсдэлтэй тул явуулж чадаагүй гэж хэлж болно. Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд С.Наранцогтыг тус газар луу санал болгосноор орны хүнийг томилох шаардлага үүсээд байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиралд нэр нь дэвшээд байгаа Б.Даваадалайгийн хувьд эдийн засагч мэргэжилтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж байгаад УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших болсноор албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч сонгуульд ялагдсан. Улмаар Г.Занданшатар Ерөнхий сайд болсны дараа ахлах зөвлөх нь болсон юм.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр нь тунаж үлдсэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тэднийг захирлаар томилох магадлал өндөр байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Нэргүй 2025-12-01 122.201.31.28
Дэлгэрнаран болвол зүгээр л дуусна
Ч.Сарантуяа 2025-12-01 66.181.184.9
Дэлгэрнаран дарга удирдлагын менежмент сайтай хүн. Хүмүүсийг удирдаж ажил хийлгэж чаддаг хүн шүү.
Нэргүй 2025-12-01 202.55.188.109
Хуы Ухна шиг байнга л Дарга Захиралмболж байдаг Хулгайчууд😭😭😭😭😭
Адилхан Луйварчид
Нэргүй 2025-12-01 66.181.179.71
ХОЁУЛА ХОГ н**ш ДЭЛГЭРМӨРӨН БҮР ХЭРЭГГҮИ ХҮРЭЛСҮХЫН УЛААН ХАМГАЛАГЧ
Нэргүй 2025-12-01 66.181.176.180
Аливаа юмны агуулга нь хэлбэрээ тодорхойлдог ёсоор хүний гадаад төрх, ялангуяа нүдний харц г.м. нь уг хүн хэр зэрэг ухаантай (тэнэг) хүн бэ гэдэг нь харагддаг!!!
Нэргүй 2025-12-01 66.181.189.179
ИЙМ ХОГ НОВШНУУДААС ЯМАР АХИЦ ДЭВШИЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЮМ БОЛ. ХҮСҮХ НОВШОО ОДОО ЧИ МЯНГАН ЖИЛ ИДЭХ ХӨЕӨГӨӨ ЦУГЛУУЛЧИХСАН.ОДОО АРД ТҮМНЭЭ ИРЭЭДҮЙН АЧ ҮРСЭЭ САЙХАН МОНГОЛ ОРОНД АМЬДРУУЛАХАД БАГАЧ БОЛОВ ТУС ХҮРГЭЖ ЭНЭ ТОМИЛГООГОО ШУДАРГА БОЛГООЧ
ДЭЛГЭРНАРАН=АМАРБАЯСГАЛАН 2025-12-01 202.179.8.4
ДЭЛГЭРНАРАН=АМАРБАЯСГАЛАН таг нэг талын хүмүүс дээ
Зочин 2025-12-01 202.126.90.240
Малнуудын аль нэг нь л удирдах байлгүй дээ
yamare barzaisan zawaan sartgar tsaraitai 2 negr we 2025-12-01 66.181.178.234
zerleguudiin urtsnii urukl hainuud baih n
Зочин 2025-12-01 162.229.191.188
Хэн байхав дээ. Нэг албан тушаалд сонирхолтой цавчаа хийдэг намын харьяалалтай нөхөр л болно биз.
30-60 жил хүлээээ 2025-12-01 202.126.88.139
Одоо ер нь Монголд хичнээн удаа Дарга нарыг халж солиод үр дүн гарахгүйдээ зүгээр л ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 100% СОЛИГДОХООС НААШ ЯМАР Ч ҮР ДҮН ГАРАХГҮЙ. Дахиад дор хаяж ихдээ 60 жил жил хүлээх хэрэгтэй
Нэргүй 2025-12-01 103.57.94.55
Хүрэлсүхийн Долдой байна
иргэн 2025-12-01 103.9.89.103
л******д хоолондоо орж бялуугаа хуваах нь дээ… эвтэй найртай хуваагаарай даа тэгэхгүй бол данхар толгойт болон амарбаясгалан шиг юм болно шүү
Нэргүй 2025-12-01 103.57.94.166
Данх Дамараа хоёр яасан тэвчээртэй хараад суугаад байнаа. Тэгж хэт нэг талыг барьсан томилгоо хийж байж бужигнах магадлалтай
Нэргүй 2025-12-01 66.181.176.41
За даа бас л нэг ээлжит хул гай нь толгойд нь гарах байлгүй дээ
Иргэн 2025-12-01 66.181.180.157
МАН дэндэж байна цөөхөн хэдэн нөхөд ээлжлэн тэн тэнд очиж хамаг удирдах ажил хийдэг болж. ЭНЭ маягаар бол 2027,2028 оны сонгуульд ээлж дараалан яалагдаж, тэр хэмжээгээр монгол улс мөхөх зам уруугаа эргэлт буалтгүй орох болно
shd-2025 2025-12-01 103.10.20.198
Энэ одоо намаржингаа албан тушаалын дайн, томилгоо боллоо. Одоо болиоч та нар. Арай дэндүү байна. Ард түмэн босоод тэмцэх цаг боллоо шүү. Ямар их шунал тачаал, албан тушаалын дон бэ? УИХ сайн дураараа тарцгаа. Одоо байгаа эрх баригч намын дотоод хагарал, зөрчил дуусахгүйн байна. Цаашид үргэлжлэнээ. Зүйгээр л тараад шинэ зохион байгуулалтад ороод чаддаг хүмүүс нь эх оронч сэтгэлгээгээр төрөө аваад явсан дээр болсон байна. Засаг явахгүй болж. Энийг ойлгооч шуналын дэвнүүдээ. Ард түмнээ бодооч та н
Иргэн 2025-12-01 66.181.190.245
Эрдэнэс Монгол дээр эхлээд бүтцийн хувьд маш том өөрчлөлт хэрэгтэй! Тэгээд дараа нь мэргэжлийн зөв менежмент яригдах ёстой! Тэрнээс биш энэ мэтчилэн нэг даргын асуудал яриад байвал бүтэхгүй шүү, энэ байдлаараа явж болохгүй гэдэг нь нотлогдсон! Эхлээд энэ нүсэр Төрийн өмчийн авлига+хулгай үүрлэсэн бүтцээ задал!!!
Иргэн 2025-12-01 202.9.40.144
Дэлгэрнаран нь дээр дээ
ДЭЛГЭРНАРАН=АМАРБАЯСГАЛАН 2025-12-01 202.179.8.4
ДЭЛГЭРНАРАН=АМАРБАЯСГАЛАН
Зочин 2025-12-01 103.229.123.231
Төрийн өмчийн хуульдаа, эсвэл ТӨҮГ-ын удирдлагыг сонгон шалгаруулж, томилох тухай тусдаа хууль гаргавал ононо доо. Ингээд л хэн даргын карманы хүнийг томилоод байвал нөгөө авилгатай тэмцэх энэ тэр яриа чинь хоосон чалчаа яриа болж хувирна. Уул нь хэдэн жилийн өмнө ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ДАРГЫН АСУУДАЛ ЯРИГДАХ ҮЕД СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛОХ талаар яригдаж байсан нь талаар болж л дээ..