niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:32 UTC Source: https://news.mn/r/2836801/ e1b119b35b9960f2… ← back to niitlelch.mn

"Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд хүргэнэ"

"Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд хүргэнэ"

"Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд хүргэнэ"
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарласан. Энэ хүрээнд 2027 он гэхэд ДБН-ний 5 хувьд хүргэнэ гэж УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан мэдээлэв

-УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

-2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны үр дүн бодитоор гарч эхэллээ. Миний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бодитой нэмэгдүүлэх шаардлагыг хатуу тавьж, Монгол Улсын хөгжлийн 2026–2030 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд, 2028 оноос ДНБ-ний 6 хувьд хүргэхээр зарчмын зөрүүтэй санал гаргаж уг санал УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа. Хэдий хатуу шаардлага хэдий ч эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал алхам болсон. 2026 оны байдлаар салбарын санхүүжилт ДНБ-ий дөнгөж 2.6 хувь байгаа нь цалингийн бодит нэмэгдлийг хангах боломжгүй юм. Он гараад эмч, сувилагч, ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75 хувиар нэмэх зорилт тавьсан. Гэвч одоогоор зөвхөн 15 хувийн нэмэгдлийг ЭМД-ын санд тусгагдсан. Үлдсэн 60 хувийн нэмэгдлийг мөн ЭМД-ын сангаас гаргах тохиолдолд даатгалын сангийн тогтвортой байдал эрсдэлд орох бөгөөд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж буурах өндөр эрсдэлтэй. Дээрх санал хэрэгжсэнээр Засгийн газрын эрүүл мэндийн салбарынханд амласан цалингийн бодит нэмэгдлийг бүрэн хангах боломжийг нээж байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, эмч сувилагчдынхаа нийгмийн баталгааг бодитой сайжруулахын төлөө эрт төлөвлөж, тууштай ажиллана гэлээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

yag l unendee 2025-12-01 66.181.180.103

Энэ шуналын дэв бузар энэ дүнг хараад араа шүдээ хурцлаад Чинбүрэнг элдэвлэж муучилж унаггахаар трото ажиллуулж байна. Яг үгнг дээ бөл энэ новшийг сайд байхдаа хийсэг бузар үйлдэл нь өнөөдөр ЭМ салбарт гамшиг болоод байгааг засаж янзлэх санаатай зүтгээд яваан хүн бол Чинбүрэн мөн л Энэ муу н**ш их санаатай 28 онд сонгуультай мэдээж энүүнийг дахиж сонгохгүй тул буух газраа ЭМ -ийн сайдын суудалд очно гэж одооноос бэлдэж байгаа бололтой. ЭМ салбараас чи нэг мөсөн тонилоорой. Махны ченжээ хийд я

Avatar

Нэргүй 2025-12-01 124.158.123.242

Сайд байхдаа халдваргүй өвчин хүрсэн хүнээс татвар авна гэсэн тухай сонинд мэдээ явж байсан. Үнэ юм болов уу??

Avatar

эмч 2025-12-01 202.126.88.69

эмсалбарт мэдлэггүй нэг ангийн сууснаар дампууруулж сайд бусад нь байнга солигдож ажилаа явуулж чадахгүй бгаас урагшаа биш ухарч явдаг харин нямбаатар даргад баяр хүргэё эмг гэж дампуурсан татвар төлөгчидын мөнгийг баахан хэрэгтэй хэрэггүй ажилтангуудад өгсөн өчнөөн олон өрөөг түрээслэж суусан хэдэн авгай нар хувийн хэвшлийн амиа аргацааж яваа аанэгж дарамтаас салдаг өдөр бас байгаад баярлаж бна ямарч алдаа дутагдал гаргаагүй 20 жил ажиллаж бгаа гүүдэн эмнэлгийг 1 жил дарамтаож байж сунгадаг

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.180.103

Мөнхсайхаан чиний энэ мөнгөн дүнг дуулангуту шунал чинь хөдлөөд оргиод сууж чадахгүй бүр Чинбүрэнг ажлыг нь хийлгахгүй элдэв шалдав юмаар харлуулах гээд л б**с нь өтчихсэн мэт тогтож сууж чадахгүй байгаа юм байна л даа. Чамд шудрага хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэх бүх эмч нар бүгд дургүйг чи мэдэх үү? ккк

Avatar

бодит баримт 2025-12-01 66.181.180.103

Мөнхсайхан н**ш оо чи мэдээд нэмэгдүүлсэн мэн попдохоо боль. Ерөнхий сайд хэлчихсэн үг. Чи энэ мөнгөн дүнгдуулчихаад бүр шунал чинь хөдлөөд байж сууж чадахнүй Чинбүрэнг ажлыг нь хийлгэхгүй өдөр бүр хараар будаад байгаа юм байна л даа.Яамаар дүүрэгсэн мэдлэг чадварнүйчүүд нь ажил хийе ээ ч гасан мэдэхгүй чадахгүй юм чинь тэднээрээ Чинбүрэнгийн гишигсэн мөрийг шиншлүүлнх, хэлсэн үгнийх нь өө сэвийг олох , өөртөө мээдэлж байх даалгавар өгчихөөд хэрхэн мушгиж харлуулахаа бодоод сууж байна уу?ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж