niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:32 UTC Source: https://news.mn/r/2836771/ 6340a8ee45c1b61f… ← back to niitlelch.mn

Ж.Энхбаяр бие амарч, М.Бадамсүрэнгийн зовлон эхлэв

Ж.Энхбаяр бие амарч, М.Бадамсүрэнгийн зовлон эхлэв

Ж.Энхбаяр бие амарч, М.Бадамсүрэнгийн зовлон эхлэв

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн тул шинэ сайд М.Бадамсүрэн өнгөрсөн Баасан гариг/2025.11.28/-т хуучин яам нь байрлаж байсан байрны нэг давхарт хурал хийжээ. Тус яамны 70 хувь Дархан-Уул аймаг руу нүүсэн бол 30 хувь нь Улаанбаатар хотод буюу хуучин байрандаа байршиж буй. Иймд олон хүн багталцахаар нь хуучнаар Мал эмнэлгийн ерөнхий газрын байранд яамны харьяа агентлаг, газруудын дарга нарыг оролцуулан хуралджээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хувийн бизнес рүүгээ ойртуулсан гэх шүүмжлэлийн бай болоод буй Ж.Энхбаяр гишүүний хувьд Эдийн засаг, хөгжлийн сайд болсноор бие амарч эхэлж байна гэж хэлж болно. Нэг ёсны явдал суудал багатай ажиллах боломжтой болж буй. Учир нь өмнө нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байхдаа долоо хоног бүр Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот хоёрын дунд явдаг байв. Энэ талаараа сайд Ж.Энхбаяр “Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар явахад 1.30-2.00 цагийг л зарцуулдаг бол Улаанбаатар хот руугаа ороход их цаг зарцуулж байгаа” гэж ярьж байсан удаатай.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор яам, агентлагуудыг нийслэлээс гаргах Засгийн газрын бодлого нэг талдаа зөв ч нөгөө талдаа олон бизнес эрхлэгчдийн ажил, цагийг үрж байна гэх шүүмжлэл ч дагуулдаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын албыг аваад удаагүй байгаа М.Бадамсүрэн Улаанбаатар хотоос яамыг нүүлгэсэн асуудлыг судалж, буцаан авч ирэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Ер нь бол цаашдаа яам Дархан-Уул аймагт хэвээр байна гэвэл салбар хариуцсан сайд бүр нь ихэнх цагаа явдал дунд л өнгөрөөх болж буй.

 

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-01 103.229.120.128

Дураараа шаасан л даа. Гаднаас харахад МАН дотроос ямар ч шүүмж, эсэргүүцэл байгаагүй нь гайхалтай. Интернет гэж зүйлийг машид үгүйсгэсэн, хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчсөн, Улаанбаатарт төвлөрөх нь угаасаа л ойлгомжтой байсан биздээ. МАНы буруу байхгүй юу

Avatar

Зочин 2025-12-01 202.9.47.52

энхбаяр шимэгчийн хувь ажил, бизинес нь СЭ, ДА ийн нутагаар баыгаа юм чинь тэгнэ ш дээ

Avatar

У. Ням 2025-12-01 202.131.233.11

УБ хотодоо байсан дээрээ хайран бензин тос зугаатай юм дээр нь эд нарт замын хөдөлгөөний дүрэм яагаад хамгаагүй байдаг юм 80 км цагийн хурд дээ рнь эмээлт орж ирээд бөөн түгжрэл ,бензин шатаа, цаг алдаа том толгойтоос өөрөөс нь гаргуул

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.176.154

УИХ гишүүг биш сайд сонгоод Дарханд нь амьдруул

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-12-01 103.229.123.231

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛИЙН СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, АЖ АХУЙН НЭГЖ гэсэн ГУРВАЛСАН ажил төрлийн амьд холбоо бүхий бүтэц бий болгоно гээд яам нь бодлого гаргаад дэмжээд явбал ёстой бүх субьектүүд нь байр байрандаа чиг үүргээ хэрэгжүүлээд явбал заавал үр дүн гарна даа.

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: 2025-12-01 103.229.123.231

ХААИС-ийн агроном, бэлчээр тэжээл, механик инженерийн сургуулийг Дарханд нүүлгэсэн бол нүдээ олсон ажил болно.Нэлээн тооны оюутан хотоос гарна. Оюутнууд дадлага хийх бааздаа ойртоно. Намрын ажилд аж ахуйнуудад тусалдаг болно. Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдээр багшлуулна.Тариаланчдын хүүхдийг элсүүлж үе залгамжилсан тариаланч бэлдэнэ. Тэдэнд тавигдах ЭЕШ-ийн босго оноог арай бага тогтоож болно. Бодлогын яамаа улсынхаа хойморт нүүлгэх нь ач холбогдол бага.

Avatar

Нэргүй 2025-12-01 150.228.177.10

сүм тойрсон нохой сүсэглэсэндээ биш өлөндөө гэж үг байдаг яам тойрсон энэ Энхбаяр уу

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.190.46

төрийн төлөө оготно… гэж энэ одоо юунаас ичээд байгаан!! Бадамсүрэнг боловсролгүй гэж "ямар чөтгө нь шивнээв"!

Avatar

Зочин 2025-12-01 202.9.46.7

Яанаа.Бадамсүрэн мэтээр сайд хийлгээд яана даа бид. Ичмээр. боловсрол ч байхгүй.ядуухан гишүүд их бна даа.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.187.230

Галчаас ЕС болж болдог байхад Бензин колонкийн түгээг ч Сайд болж яагаад болохгүй гэж…?!

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.8

х***а манжууд мнголыг эзоцн х***а манжууд-р х***а эзлэл удирдлгада авцн эзлж толгйд шааж дайнаа-р бол эзлцн. аймр дотр нь орж эзлцн х***а манж атгаг арга хэрглж.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.8

Мнголд манж х***а систм ажллж бдгиймаа.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.8

35жил х***а манж хулгай хийсн х***а манж бөөгнрл цуглууоын газр. х***а манж хулгайчуудын үүр зсаг дрга гэсн ихэнх нь манж хужаагууд ч аймг сум итх дрга төллөгч гэсн бөөн ихэнх нь манж хужаагууд.

Avatar

ИРГЭН 2025-12-01 66.181.183.210

Цэргийн техникийг эцэг нь Хятадруу зарж баяжисан гэр бүл!!

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.187.230

Хөөрхий зайлуул, баахан танк махалсан л гэдгийн, тэрнээ сээ болж зүрх нь хаагдсан юм биш үү ?!

Avatar

И 2025-12-01 103.212.117.21

Төрийн яамаар тоглодгоо болимоор юм. Хүүк наад ямбий Энхбаяраа давруулахаа боль. Чадваргүй, шал2 гэж дэмий чалчсан….

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.8

х***а манж хулгайч арга хэргсл.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.8

Мнголд яам гэж байх хэрггүй бөөн манж х***а хулгайч.

Avatar

ЮУ НҮҮЛГЭХЭЭ Ч МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС 2025-12-01 103.229.122.157

ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОТООС ГАРГАХ ГАЗРУУД
БАРС ЗАХ . НАРАН ТУУЛ, ДҮНЖИНГАРАВ, ХАРХОРИН, ЦАЙЗ, ӨГӨӨМӨР ЭНЭ БҮХ ХОГИЙН ГАЗРУУДАА ЗАЙЛУУЛААЧЭЭ !
НАРАНТУУЛ ДҮНЖИНГАРАВ 2 АМАРДАГ ӨДӨР ХАДӨЛГӨӨН ХАМААГҮЙ СЭЛҮҮХЭН БОЛДОГ ГЭДГИЙГ ЖОЛООЧ БОЛГОН МЭДНЭ ШҮҮ !

Avatar

Зочин 2025-12-01 45.117.34.67

Энхбаяр ер нь яахаараа дандаа сайд болох ёстой юм, Батлан хамгаалахын сайд л байж болох хамгийн өндөр боломжтой суудал гэтэл тэгэхгүй чаддаггүй юм руугаа дандаа сарваганаж байна юм.

Avatar

Урин 2025-12-01 45.117.34.67

НЭг сайдын шийдвэрээр нүүлгээд нөгөөгийнх нь саналаар буцаагаад байдаг юун тоглоомтой юм бэ? Тэр хөдөөний хөгжлийн яам Дархандаа байж л байна биз. Хотод юугаа хийх гээд байгаан. Хотод нэгж ажлын алба байхад л хангалттай биз дээ.

Avatar

ХҮРЛЭЭ 2025-12-01 202.21.126.106

ЭНЭ ЭНХБАЯР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ХҮНДЭЭ ЯАМЫГ ХҮҮЛГЭЖ БААХАН ЗАРДЛ ГАРГАСАН

Avatar

Зочин 2025-12-01 66.181.186.146

нэг сайд нь нүүлгээд нөгөө нь буцаана гэдэг. Татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгөөр туйлах юм бн л даа

Avatar

Нэргүй 2025-12-01 103.229.123.231

Ж.Энхбаярыг ХХААХҮ-ийн сайдаас болиулсан нь маш зөв шийдвэр. ХАРИН ТҮҮНИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР ТОМИЛСОН НЬ МАШ МУУ ШИЙДВЭР. ЗААВАЛ ТҮҮНИЙГ САЙД ХИЙЛГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ Батлан хамгаалахын сайдаар ажиллахгүй юу.

Avatar

иргэн 2025-12-01 202.126.88.140

ажил руугаа очих гэж өдөр бүр УБ-Дархан-УБ маршрутаар том жийп хөлөглөөд, бензинээ татвар төлөгчдийн мөнгөөр аваад явдаг уу??

Avatar

nergui 2025-12-01 184.185.222.13

Enhbayariin huviin company n Darhand shuu dee, baahan gazar tarialan, uhriin aj ahui n baigaa. terniihee hajuud ajlaa nuulgej avaachsan uhaantai yum. ternees HAA gesen utgaar n nuulgesen zuil ogt baihgui, zugeer baahan humuusiin ajil amidralaar togloj orhison, baahan zaluu ajiltnuud yamnaas garsan, orond n chadvargui nohduud duursen.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.189

Удахгүй эд нарыг Ан-аас акц зохион байгуулж огцруулах нь гарцаагүй. нэг их удахгүй болов уу даа

Avatar

Сараа 2025-12-01 202.126.90.90

Яам удирдахад өргөн хүрээний мэдлэг,ажлын цар хүрээ,, гадаад,дотолд бодлого,хол,ойрын хараа гээд зангараг дутагдах юм байна да г

Avatar

Нэргүй 2025-12-01 202.179.26.249

яамдаа хотоос нүүлгэ нүүлгэ

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.94.166

хулгайч Жүдэмбээ хэзээ нэгэн цагт ял асуулганаа

Avatar

Иргэн 2025-12-01 202.70.44.46

Төсвийн мөнгө уйлдаггүй гэж энэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж