niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:33 UTC Source: https://news.mn/r/2836709/ a0c4fa7326a2e9cc… ← back to niitlelch.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали улсад хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали улсад хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны арванхоёрдугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ.

“Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.

Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.

Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/.

623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.

Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Ухна 2025-12-01 43.242.243.181

ухна

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.93.243

Ерөнхийлөгч Хүрэлсүх гадаад харилцааг шинэ төвшинд гаргасан ганц Ерөнхийлөгч. Нэг айлчлал нь гарсан зардлыг нь олон зуу дахин нөхдөг тооцоо байдаг. Тэр мөн анх удаөа үндэсний урлагийн хэсэг, бизнесменүүд авч явдаг нь өндөр үр дүн үзүүлдэг байна

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.113.206

Малын юм ярих юм.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.248

Сонгуудиар ялж зөөлөн суудал эрх мэдлийн оргилд гархад нь гол түшиг тулгуур, гишгүүр болж өгсөн ахмадууд нь тэтгвэр нэмээд өгөөч гээд ордных нь гадна хөлдөж үхэх гээд сууж байхад огтоос тоохгүй зугаалаад л яваад байдаг их муухай хүйтэн цэвдэг хүн бана энэ Хүүк

Avatar

Нэргүй 2025-12-01 103.168.34.92

Ulsiin mongooro pzda chin zugaalaad bhin hulgaich pzdaa ter ih tengertee hulgaigaa bodood hevtej baildaa ajilgui g**** mine

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.113.105

ОГЦОРХООСОО ӨМНӨ ДЭЛХИЙН БҮХ УЛСЫГ ТОЙРЖ ДАГУУЛУУДТАЙГАА БИДНИЙ МӨНГӨӨР ТУЙЛЖ БАЙНА АА

Avatar

hurlee 2025-12-01 203.91.115.251

chi uuhsen atsnii tatwar toldog yum g

Avatar

Зочин 2025-12-01 203.98.76.9

Бүх улсыг гүйцээх байхаа

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.119.199

Чаддаг юм бол Итали Монголын хооронд Визгүй болгочих 3 сараар… Гэхдээ карманы хулгайч нарыг явуулж болохгүй…

Avatar

Нэргүй 2025-12-01 202.126.89.200

Италийн хүмүүст Монгол ядуу, гуйлгачин улс сонирхолгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж