УИХ өнгөрсөн Баасан гариг /2025.11.28/-т УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилсон нь олон хардлага араасаа дагуулж эхэллээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан тэрбээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар эргэн ирсэн нь 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших тохироотойгоор ирлээ гэх дуулианыг дэгдээгээд байна.
Нөгөө талдаа түүний энэ үйлдлийг Цэцийн гишүүн нь улс төрийн захиалга гүйцэтгэснийхээ шагналыг авлаа гэж тайлбарласан гишүүн ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцье гэхэд боломж олгосонгүй. Шөнө оройгоор албан тушаалын луйвар хийнэ, хулгай хийдэг, худлаа ярьдаг чинь хэтэрлээ. 49 хөн гишүүний саналаар томилогдож байгаа Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ -ын дэгийн зөвлөх хийж чадах юм уу. Зарчимтай яриа хэлцэл хийлээ гэж ойлгосон. Гэтэл та нар 49 хүнээрээ дэмжээд томиллоо. Түүгээрээ намдаа зөвлөхөө хийлгээрэй. УИХ-д бол боломжгүй. Парламентад соёл байх ёстой. Олонхи, цөөнхийн энэ хуралдааныг яаж явуулах тухай хуулийн зөвлөгөө өгөх гэж байгаа дэгийн зөвлөх. Та хэдийн байгаа царайгаар юу гэж харагдаж байна вэ гэхээр та хэд Үндсэн хуулийн Цэцээр тоглосон юм байна. Улс төрийн захиа даалгавраа түүгээр хийлгэсэн юм байна, хариуд нь шагналаа өгч байгаа юм байна. 2028 оны сонгуулиар танай намаас нэр дэвшинэ. Ийм л дүр зураг харагдаж байна. УИХ-ын дарга болоод энэ индэр дээр суугаад төвийг сахина гэж хэлчихээд цөөнх нь бид хуралдаад дотроо яриадхая гэхээр хуралдах боломж өгөхгүй өнөөдөржин чуулганаа хийгээд ар хударгаар хийж байгаа юм чинь энэ ш дээ. Албан тушаалаа ямар хурдан шийддэг юм бэ , бялуу шагналаа ямар хурдан түгээдэг юм бэ. Арай хэтэрлээ ш дээ.
Ардчилсан нам мөргөж сөгдөж гуйх юм уу, бүлгээрээ нэг хэлэлцээдхэе л гэсэн. УИХ-ын бүтцийн нэг байгууллага чинь шүү дээ” гэж шүүмжилсэн юм.
Харин УИХ-ын дарга Н.Учрал "Надад хүн сургаж, туршлагажуулах цаг алга. Хуулийн ноён оргил болсон албан тушаалаасаа татгалзаад ирж байгаад нь хүндэтгэлтэй хандаарай" гэж мэдэгдсэн. Гэвч УИХ-ын бүтцийн байгууллага нь чуулганаар хэлэлцэх асуудлаар завсарлага авах эрхгүй шахам байгаа нь цаашдаа парламентад хортой жишиг тогтоож буйг дурдахгүй өнгөрч болохгүй.
Хуульчдын хувьд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох нь карьерынх нь дээд оргил гэж үздэг ч УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы хувьд өөр болж таарч байна. Тэрбээр УИХ-ын 2028 оны сонгуульд МАН-аас нэр дэвшвэл гайхах зүйлгүй нь.
Мөн УИХ-ын хувьд намрын чуулган эхэлсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд хэлэлцсэн асуудлынх нь дийлэнхийг томилгоо эзэлж байна гэж хэлэхэд буруудахгүй. УИХ-ын дарга, дэд дарга нарыг шинээр томилсноос гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын томилгоог хэлэлцсэн. УИХ-аар томилгоо хэлэлцэн батлангуут чуулганыг өндөрлүүлдэг жишиг ч тогтоод байна.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Иргэн 2025-12-01 202.55.188.33
Худлаа инээсэн хортой авгайдаа. Шүүхэд байхын л тийм бсан. Хэргээ шийдэж чадахгүй, тэгээд Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарыг Зандкад матаад тэрнийхээ шанд ингэж яваа гэсэн.
Нэргүй 2025-12-01 66.181.185.147
ичих нүүргүй эргүү авгай. Шийдвэрлэсэн хэргийнхээ албан тушаалд өөрөө ирээд суучихдаг ийм увайгүй тэнэглэл Монголд л гарах юм
irgen 2025-12-01 66.181.177.239
Цэц улс төржсөн байгууллага гэдэг нь ийнхүү батлагдлаа.
Нэргүй 2025-12-01 124.158.123.242
Хүсэхэд хясах гэдэг үг байдаг даа
МАН гишүүн байна 2025-12-01 103.229.120.108
Ямар юмны сайн багш байх вэ. УБИС-д багш байхдаа оюутан залуутай явалдаад ихэр хүүхэд гаргасан. түүнээсээ салаад улс төрчидтэй холбогдсон, хөгшин улс төрчдийн доодохыг д,,,,,,лж дээшээ явдаг авгай л даа хөөрхий
их хурлын тамгын газрынхан бүгд мэддэг кк
Нэргүй 2025-12-01 103.57.93.243
Тэмүүжин их хааны нэрийг бузарласан н**ш. Томилдог чөлөөлдөг субъект нь томилгоо хийжээ, Муугаа мэдэхгүй байнга гуцах юм.Заавал энэ эрүүд тохирсон томилгоо хийх ёстой юм уу
Нэргүй 2025-12-01 202.21.107.32
Нэг том дарга солигдохоор нижгээд нөхөд албан тушаалд очидог ш дээ
Нэргүй 2025-12-01 59.153.113.105
ЦЭЦИЙН ТАВИУЛУУД ЭХНЭЭСЭЭ ШАНАЛАА АВААД ЭХЭЛЛЭЭ
Нэргүй 2025-12-01 66.181.176.180
УИХ-ын гишүүн бүрт 15,000,000,000 (арван таван тэрбум) төгрөг өгөөд байхаар чинь баасан дээр шавсан ногоон батгана шиг хүмүүс зүтгэнэ шүү дээ!!! Ийм улайм цайм дээрэм хийдэг төр засаг өөр хаана ч байхгүй дээ???
Зочин 2025-12-01 103.229.123.231
тэмүүжингийн УИХ-ын даргыг намын гишүүнээс түдгэлзүүлэх санал дэмжигдээгүй тул одоо Учралыг буруутгах гэж Өлзийсайханы томилгоог будлиантуулах гээд барсангүй.Миний УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх санал зөв байсан байгаа биз гэж нотлох гэж баына л даа.
Бэхээ 2025-12-01 202.126.90.87
Тэмүүжингийн хариуд Учирлын хэлсэн хариуг яагаад бичилгүй нэг талыг дэмжсэн мэдээлэл оруулж байна вэ .Нөгөө сэтгүүлчийн ёс зүй хаачив.Хорол оо.Ер нь арчилсан намынхан согтуугаар их хурал дээр чалчдаг уламжлал өвлөгджээ .Хэдэн жидийн өмнө ЗЭнхболдыг их хурлын дарга байхад фортуна Батбаяр согтуу үг хэлээд Энхболдоор загнуулж байсан.Тэмүүжин дээрхи үгийг хэлэхдээ согтуу байсан.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗАВСАРДСАН ХУГАЦААН ЦАЛИНГ ХУУЧИН, ШИНЭ БАЙГУУЛЛАГЫН АЛЬ НЬ ЧӨГӨХ БОЛОМЖГҮЙ 2025-12-01 103.229.123.231
Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлсөн бол залгаад л тэр чөлөөлсөн өдрөө УИХ-ын ТГ-ын ЕНБД-аар томилно. Хэрэв Тэмүүжингийн хүсэлтээр АН-д олон хоногийн завсарлага өгвөл дараа долоо хоногийн дөрөвдэх өдрийн чуулганы хуралдаан хүртэл наанадаж 4 хоног Өлзийсайхан цалингүй болж хохирно. Намайг наана чинь ажиллаж байхад байнга л ийм ойлголтой, ингэж энэ асуудлыг шийддэг байсан. Одоо больсон юм уу??
Нэргүй 2025-12-01 103.212.116.141
Төрийн өндөр дээд албан тушаалуудаар дэнгийн эрвээхэй мэт нисээд нисээд явжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар, Шүүх, Үндсэн хуулийн Цэц гээд… Сайн багш байж магадгүй, харин Цэцэд мэдээлэл уншиж байхыг нь үзэхэд ТВ эсхүл радиогийн нэвтрүүлэгч шиг санагдсан. 28 оны сонгуульд нэр дэвших юм бол шударга иргэд хүлээж авахгүй л болов уу. Харин намын жагсаалтад эмэгтэйчүүдийн квотоор шууд орж ирвэл МАН сонгогчдоос хувь тэнцүүлсэн саналаа нэлээд алдах нь гарцаагүй байх
1234 2025-12-01 202.5.202.32
Ямар юмны сайн багш байх вэ. УБИС-д багш байхдаа оюутан залуутай явалдаад ихэр хүүхэд гаргасан. түүнээсээ салаад улс төрчидтэй холбогдсон бололтой.
Нэргүй 2025-12-01 103.212.117.136
Естой муухай МАН-ынхан
ман гомдогч 2025-12-01 202.70.34.115
энэ хүүхний эхний даалгавар нь: АН:42, МАН-ны гомдогч 31+бусад гсн эсэргүүцлийн кнопыг яаж гацаах үүргээ хэрхэн биелүүлэхээс эхлэх бх даа кккккккккккккккккккккккк
Нэргүй 2025-12-01 188.162.254.35
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!