niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:33 UTC Source: https://news.mn/r/2836636/ 736bee9a76fb1e2d… ← back to niitlelch.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.

Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж, аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум зохионо.

Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.

Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

улнаас 2025-11-30 202.70.34.115

улирсан баларсан урлаг дууриас өөр гялтайх юмгүй дээ, хайран мөнгө……….. ингэж тэнэхийн оронд ОТолгойн гэрээ /Онтрэ/ хамт/-г ашигтай болгох улмаар цуцлах, Энержи ресуурсийг шүүхэд өгч нөхөн төлбөр гаргуулах, Дорнод бас Зүүнбаянгийн газрын тосны гэрээг сайжруулах-цуцлах, Баянхонгорын Багабанди-Энержи ресурсын стратегийн алтны ордыг Эрдэнэс монголд авах, МАК-с Цагаан суваргаа авах гд л…. ажил их бна, даанч амаа таглуулсан юм шиг хөндлөн гөлрөөд бхым …Уул нь ч чөмөгтэй л эр дээ хө

Avatar

италид ажил хайж яваа эх орондоо цалин бага учир монгол 2025-11-30 202.70.34.115

итали улс эдийн засгийн болоод хөгжлийн хувьд зогсонги байдалд орсон, цагаач ихтэй нийгэм нь тогтворгүй иргэдийн бухимдал ихэссэн ………манайд авах хамтрах юм бараг бхгүй дээ ……………

Avatar

Нэргүй 2025-11-30 59.153.113.105

УУЛ УУРХАЙН УГААДАС ДОЛООСОН АВИЛГАЧ ПОПЧИН ЗАЙЛХААСАА ӨМНӨ ТАТВАР ТӨЛӨГЧ БИДНИЙ МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ ЗУГААЛЖ ӨГЧ БАЙНА АА… ИЙМ ДУРААРАА БАЙЖ БОЛОХ УУ

Avatar

Зочин 2025-11-30 66.181.180.86

СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮС МИНЬ БҮҮ ТЭНЭГТЭЭЧ ЭЭ. эНЭ АЙЛЧЛАЛ хҮРЭЛСҮХИЙН ЮМ БИШ,мОНГОЛ уЛСЫН АСУУДАЛ ЮМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-11-30 66.181.179.132

тэр царайлаг ЕС-ийн бөгсийг нэг илээд ирээрэй

Avatar

Нэргүй 2025-11-30 79.127.139.235

Hurelsuh chi pdzdaa chi ajliin Shagnaliin albanii ajiltand eldev daramt, shahaltaa Mungunzezegt uzuulehe bolichihl doo, muu l****n yaltan shorongiin ireeduin hadaas

Avatar

Зочин 2025-11-30 59.153.113.232

Манийг тоох ч үгүй их зантай л улс шүү дээ, уламжлалаараа бол манай баруун Европ дахь гол түшиц газар бол яалт ч үгүй герман ш дээ, үеийн үед Германаар л дамжиж баруунтай харилцаж ирсэн

Avatar

Нэргүй 2025-11-30 59.153.113.206

тэнэхээс өөр ажил хийж чадахгүй.

Avatar

Нэргүй 2025-11-30 103.212.118.136

Ямар ч шаардлага бхгүй. ЗГ-ынхан явж ажил хийх ёстойгоос өөр хүн явах хэрэггүй. Нэг сайхан төсвийн мөнгөөр туйлсан тэнүүлчин гараад байгаа юм бна. Ххх

Avatar

Нэргүй 2025-11-30 103.57.93.144

Зөв зөв, Монгол Улс өөрийгөө сурталчиж л байх хэрэгтэй. Еөрөнхийлөгч ажлаа л хийж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж