Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Сонсгол явуулах сэдэв:
- “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал;
- “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;
- “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл).
Бүртгэл:
Сонсголын бүртгэл 2025 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.
Цахим шуудангийн хаяг: [email protected]
Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаар бүхий хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө (2025 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн дотор) бичгээр ирүүлж болох бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.
3,607.57






















































BBC 2025-11-30 103.57.95.12
Худлаа олон тоо ярихаа болиод яг хэдийг олсон юм худал зардал ярихаасаа өмнө тэгээд монголчууд яг хэдэн хувийг нь аваад байгааг үзүүл
Нэргүй 2025-11-30 202.9.41.69
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger
Нэргүй 2025-11-30 103.212.118.136
Газар доорхи хонгилын урт 250км-ээс давсан гэсэн. Магадгүй Хятад руу шууд холбохыг үгүйсгэхгүй…
инженер 2025-11-30 103.212.118.136
1, МОнгол банкаар бүх гүйлгээг хийдэг болох.
2, Хил дээр уут болгоноос дээж авч шалгадаг нейтрал лаборатори байгуулах
3,2009 оноос хойшхи бүх гүйлгээг орлого зарлагыг хөндлөнгийн шүүгч дахин шалгах
4, Бүх ханган нийлүүлэлтийг шалгах/ Дэлхийн болон дотоодын зах зээлийн үнэтэй харьцуулалт хийх/
5, Усны тооцоог хийх , үр ашгийн коеффициентийг гаргах.
6. Нууцын гэрээнүүдийг ил болгох
7. Хэнд хэдэн дойлуурын хахуул бонус дэмжлэг өгснөө ил болгох
8. Газар доорхи ХОНГИЛЫН схемийг ЗГ, яаманд өгч шалгу