niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:34 UTC Source: https://news.mn/r/2836535/ ca53585f3e0f8441… ← back to niitlelch.mn

Ж.Амарсанаа: Өрхийн анагаах ухааныг Турк улстай хамтран хөгжүүлэх боломж нээгдлээ

Ж.Амарсанаа: Өрхийн анагаах ухааныг Турк улстай хамтран хөгжүүлэх боломж нээгдлээ

Ж.Амарсанаа: Өрхийн анагаах ухааныг Турк улстай хамтран хөгжүүлэх боломж нээгдлээ

МӨАУМХ-ны ерөнхийлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.


– Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоог төлөөлж Турк улсад зохион байгуулагдсан арваннэгдүгээр конгресст оролцоод иржээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны арваннэгдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд БНТУ-д ажлын айлчлал хийж, Анкара хотод зохион байгуулагдсан Туркийн анагаах ухааны арваннэгдүгээр конгресст Монголын төлөөлөгчдийг ахлан оролцлоо. Манай холбоо өрхийн анагаах ухааны хөгжил, олон улсын туршлага, тэр дундаа Турк улсын амжилттай загварыг судлах бодлогын шаардлага бий гэж үзэн, Эрүүл мэндийн яаманд тус айлчлалын бүрэлдэхүүнд орох албан хүсэлтээ илгээсэн. Энэхүү саналыг ЭМЯ, Ж.Чинбүрэн сайд маш шуурхай хүлээн авч, Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай холбоог багтаасан нь өрхийн анагаах ухааны салбарт манай мэргэжилтнүүдийн оролцоо, дуу хоолойг бодитоор тусгасан чухал шийдвэр байлаа. Энэ боломжийг олгосонд Эрүүл мэндийн яам болон Ж.Чинбүрэн сайддаа Монголын өрхийн эмч нарын өмнөөс талархсанаа илэрхийлье.

– Конгрессын үеэр Монголын тал ямар байр суурь илэрхийлсэн бэ?

Сайд Ж.Чинбүрэн Монгол, Турк хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэсэн нь эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж гэдгийг онцолсон. Мөн “Стратегийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг гүнзгийрүүлэн, тогтвортой, тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог хамтран бүтээхэд Монгол Улс бүрэн бэлэн” гэдгийг илэрхийлсэн нь олон улсын индэр дээр Монголын байр суурийг тодорхой харуулсан чухал мэдэгдэл байлаа.

– Та энэ айлчлалд ямар үүрэгтэй оролцов?

Айлчлалын явцад Турк улсын Эрүүл мэндийн яам, гэр бүлийн анагаах ухааны үндэсний холбоодын удирдлагуудтай уулзаж, өрхийн эмчийн сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, анхан шатны тусламжийн зохион байгуулалт, менежментийн туршлага, гэр бүлд чиглэсэн тусламжийн чанарын шинэчлэл зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хоёр тал хэлэлцлээ. Туркийн талаас санамж бичгийн зүйл заалтууд дээр саналаа бичгээр удахгүй ирүүлэхээ мэдэгдсэн.

– Турк улсын туршлагаас Монголд нутагшуулж болох ямар давуу талуудыг харсан бэ?

Турк улс анхан шатны тусламжийг тогтвортой, хүртээмжтэй болгох загвараараа дэлхийд өндөр үнэлэгддэг. Тухайлбал өрхийн эмчийн шаталсан сургалт, тогтолцоо, үйлчилгээний чанарын стандартчилал, мэдээллийн нэгдсэн систем, гэр бүлийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн уян хатан загвар, урьдчилан сэргийлэх тусламжийн тогтолцоо, зэрэг нь Монголд нэн шаардлагатай шинэчлэлийн чиглэлүүдтэй нийцэж байгаа. Бид энэ бүхнийг Монголын нөхцөлд хэрхэн тохируулан хэрэгжүүлэх талаар тодорхой түвшний ойлголцолд хүрсэн. Монгол улс өрхийн эмнэлгүүдээ үнэлж дүгнэдэг бол Турк улсад өрхийн эмч бүрээ үнэлгээжүүлдэг. Хэт их эм, антибиотик, өвчин намдаагч бичвэл эмчийн үнэлгээ буурдаг бол иргэдээ олон давтамжтай үздэг, хянадаг, вакцин, урьдчилан сэргийлэх үзлэгт сайн хамруулдаг, эрүүл урт наслуулдаг эмчийн үнэлгээ өсдөг тогтолцоотой. Энэ тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.

– Айлчлалын төгсгөлд хоёр тал ямар байр сууринд хүрч чадсан бэ?

Уулзалтуудын үр дүнд хоёр тал өрхийн анагаах ухааны хөгжлийг стратегийн түвшинд дэмжих, эмч, сувилагчийн сургалт болон чадавхыг үе шаттай нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, солилцоог тогтмол явуулах талаар тохиролцож, ойрын ирээдүйд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон нь Монгол, Турк 2 улс цаашид өрхийн анагаах ухааныг бэхжүүлэх, тогтолцоог чанаржуулах, мэргэжлийн сургалт, судалгааг гүнзгийрүүлэх томоохон замын зураглал эндээс эхэлж байна гэж хэлж болно.

– Таны хувьд энэ айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?

Энэ бол зөвхөн олон улсын арга хэмжээнд оролцсон төдий биш, харин Монголын анхан шатны тусламжийн бодлогыг шинэ шатанд гаргах түүхэн боломжийг нээсэн айлчлал байлаа. Анкара хотноо зохион байгуулагдсан Туркийн анагаах ухааны арваннэгдүгээр конгресс нь Монгол, Турк хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, өрхийн анагаах ухааны хөгжлийн хамтын ажиллагаанд бодит ахиц авчирсан түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-11-29 203.98.77.101

Улсын зардалаар өөрсдийн эрх ашиг тендер хайж яваад л ирээ биз
Сайдын суудлыг ял гэж орилоод байсан Чинбүрэн зөвлөхтэйгээ одоо чөлөөлөгдөх хэрэгтэй
Хариуцлагаа хүлээж байна огцоруулаад чөлөөлөөд өгөөч гэж уучлал хүсээд гарсан дээр харагдаад байна даа

Avatar

Нэргүй 2025-11-29 66.181.185.157

өрхийн эмнэлэг чанартай болчихвол 2 дахь 3 дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна шдэ. тэнд байгаа эмч нарыг л сайн сургамаар бгам

Avatar

Нэргүй 2025-11-29 202.55.188.103

Мундаг эмч шүү ажилд нь амжилт хүсье

Avatar

Зочин 2025-11-29 66.181.181.27

өрхийн эмч нараа чадавхжуулах сайжруулах их үйлс хамцуй шамлан оролцож байгаа эрхэм дүү эмчдээ талархлаа илэрхийлье. хийж байгаа үйлс бүхэн нь дэвжин дээшлэх болтугай.

Avatar

Зочин 2025-11-29 66.181.181.27

Амжилт хүсье эмчээ. хийсэн ажилдаа тууштай, шудрага хүн олон ажил хийж гүйцэтгэнэ. баяр хүргэе.

Avatar

зочин 2025-11-29 202.9.41.81

Өрхийн эмнэлгийн эмч нарыг гадаад дотооддоо сайн л сургамаар бга юм

Avatar

эмч 2025-11-29 103.26.192.43

kkkk ….Наадах АУ-ны сургуулиудаа хаавал дээр юм шиг ээ….. Турктэй, Со*той, Америктай, Японтой хамтрана гэсэн юм ярьсан гарууд харагдах юм. Хаашдаа л эндээ сургасангууд нь хийх ажлаа мэддэггүй байсаар байгаа юм бол эхнээс нь тэр хамтрах гээд байгаа улс орнуудддаа эмч нараа сургавал ононо.

Avatar

Зочин 2025-11-29 66.181.160.30

Өрх, сумын эмнэлгийн ямар ч туршлага, ухагдахуунгүй хүн яаж сайжруулдаг вм бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж