niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:34 UTC Source: https://news.mn/r/2836521/ 694b3323b72ca497… ← back to niitlelch.mn

"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас  арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна. Үхрийн мах 14000 төгрөг, адууны мах 10500 төгрөг, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман ААН оролцож буй. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар иргэд малчид, хоршоологчдоос ямар нэг дундын зуучлагчгүйгээр гар дээрээс мах, цагаан идээгээ авах боломжийг олгож байгаа юм. 21 аймгаас 10 аймаг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаас 38 малчин, хоршоологч оролцохоор бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймгаас 15 малчин, хоршоологч өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Тус арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газарт хүсэлтээ ирүүлээрэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

вв 2025-11-29 66.181.185.131

Өвөлжилт хүндрээд суурь сууриараа үхэж байхад хүртэл үнэтэй хэвээр нь байлгаж л байдагшд. малчид зэвүүн өлөн

Avatar

Зочин 2025-11-29 59.153.114.31

ямар амьтад хүүхдүүдийг тагнуулд ажилд авна гэж худлаа хошгоруулаад байдийн

Avatar

Нэргүй 2025-11-29 66.181.186.208

Дундын зуучлагчгүй гэхээрээ сайн гэсэн үг биш. Малчин хүн хоттой малаа орхиод, олон хоног хотод лангуу сахиад суух боломж тэр бүр байхгүй. Хотын хүн мах авах гээд хөдөөгийн айлуудаар тойроод яваад байх боломж бас тэр бүр байхгүй. Улирлын жамаараа махны үнэ өсөхөд хэн нэгэн буруутан хэрэгтэй учраас муугаар нь ченжүүд рүү засаг буруугаа тохдог.

Avatar

Нэргүй 2025-11-29 103.229.120.24

идэшний цаг болсон бхад үнэ огт буудаггүй… Хөдөө хонийг 150-300гаар зарж бгаа. Үхэрч ялгаагүй 800-1000 000.0₮. Хотод нугалсан үнэтэй бна.

Avatar

Зочин 2025-11-29 202.126.91.250

Дэлгүүрээр дүүрэн мах байхад эндээс очиж бөөн мах авах ямар хэрэг байна ? ..

Avatar

Зочин 2025-11-29 103.168.34.112

Саяхан очиж үзлээ. Олигтой мах даан ч алга. Сонголт байхгүй

Avatar

Иргэн 2025-11-29 66.181.177.17

Заавалбүтэн гулуузаар нь зарах нь ядууст зэвүүн хүнд байна. Бүр жижиглэдэггүй юм гэхэд мөч мөчөөр нь заруулаач!

Avatar

Нэргүй 2025-11-29 103.212.162.168

Үнээ буулгахгүй бол битгий авцгаа, Хүлээх хэрэгтэй. Ядаж үнэр 9000-9500, хонь 6500-7500 болох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж