niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:35 UTC Source: https://news.mn/r/2836517/ d519259d81885e31… ← back to niitlelch.mn

УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томилсон.Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгсөн.

Тэрбээр, өмнө нь Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдаж байсан, парламентын гал тогооны ажил, онцлогийг сайн мэддэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульчид ажлаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гээд ажлын амжилт хүсчээ.

Тэгвэл шинээр томилогдсон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

Хууль зүйн ухааны доктор, професор Л.Өлзийсайхан 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан. Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хуульч юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-11-29 202.9.40.13

Хмм. Цаг үе өөр болсоныг мэдэрсэнгүй юу, амташсан хэрээ 13 дахина.. гээч нь болов уу? Харж л байя. УИХ ч парламент биш боллоо. Тамгын газар нь ч төрийн алба биш боллоо. УИХ ойгүй их төсөвтэй. Төсвөө батлах, зарцуулах нь хяналтгүй.. Өндөр цалинтай намчин,, шахааны албатууд битүү. Тамгын дарга нь Төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой атал улстөрийн албан хаагч гэшш..Өөртөө захиалж бэлдсэн суудалдаа эргэн ирэлт хийж байгаам биш үү?? Мэргэшсэн,, сэтгэл зүтгэлтэй, ТАХ-гчдын эрин үе дуусчээ.ккк. Эмг

Avatar

Монгол ард 2025-11-29 66.181.177.17

Уран бэрийн ухаан гаргах байлгүй дээ. Монгол эмэгтэйчүүд уул нь "зэвүүн" л байх ёстой доо…

Avatar

Нэргүй 2025-11-29 103.212.117.136

МАНгасууд

Avatar

Нэргүй 2025-11-29 59.153.113.206

МАНы цүнх баригч орк.

Avatar

зочин 2025-11-29 66.181.181.191

Ямарч гадаад хэлгүй, залиар явдаг хүн шүү дээ. Ингэж их магтаад байх хэмжээний хүн биш л юм шүү.

Avatar

Нэргүй 2025-11-29 202.9.47.56

харваас зальжин авгай нар энд тэндгүй бдаг ш дээ, тэдний нэг юм бна. ичдэггүй лалаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж