niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 23:35 UTC Source: https://news.mn/r/2836483/ 13785515478801b9… ← back to niitlelch.mn

М.Бадамсүрэн: Хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

М.Бадамсүрэн: Хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

М.Бадамсүрэн: Хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр /2025.11.28/ яамны болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай  өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдааны эхэнд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар танилцуулга сонсож, цаг үеийн асуудлыг хэлэлцэв.

Танилцуулгатай холбогдуулан холбогдох албан хаагчдад  үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажил тасралтгүй үргэлжлэх ёстойг тодотгоод өвс тэжээлийн нөөц, аймаг, орон нутагт хүргэх төлөвлөлт, хүргэлтийн зардлын талаар  нарийвчилсан судалгаа гаргаж, малын өвчлөл, өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

М.Бадамсүрэн сайд  "Салбарын сайдын хувьд нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж,  хүнсний эрүүл аюулгүй байдалд анхаарч, өрхийн зардалд хамгийн их хувь эзэлдэг хүнсний үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байхад хяналт тавьж ажиллана” гэдгээ онцлоод цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, малын эм тариа, вакцины хэрэглээ, хариуцлагын тогтолцоог чангатгах чиглэлээр хуулийн төсөл боловсруулахыг даалгалаа.

Цаашид нөхөн сэргээгддэггүй баялаг буюу байгалийн баялгийн олборлолт, ашиглалтын орлогоос нөхөн сэргээддэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийдэг механизм бүрдүүлэхийг зорин ажиллахаа илэрхийлээд салбарын хяналтын асуудал дээр онцгой өөрчлөлт гарган ажиллах ёстой гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-11-28 202.126.89.133

Худлаа шаагаад бгаарай.

Avatar

иргэн 2025-11-28 202.9.46.208

Хятадын махны үйлдвэрүүд, цайны газар, ресторануудыг бүгдийг хааж, монголчуудын эрүүл мэнд, эрх ашгаа хамгаал …тэд хоолондоо хоолны шавхруу, хог, шүлс, тэр ч бүү хэл шээсээ хийдэг бичлэгүүд сошиалиар дүүрэн байна Монголчууд аа… Үхмээр байгаа бол тэнд хоол ид…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-28 202.9.40.240

х***а манжууд талх хэн иддгийнв гэсн чин талхн нэвтрүүлг олж цацж гяяяхх гяяяхх.

Avatar

Зочин 2025-11-28 202.55.188.105

Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглох хэрэгтэй. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн авах бол Оросоос л ав. Орос нь Хятадтай харьцуулахад хүйтэн сэрүүн уур амьсгалтай учир хятадуудтай адил элдэв химийн хорт бодис , пестицид хэрэглэх нь бага. Кубанийн цагаан будаа бол хамгийн сайн. 3-хан сая хүнтэй байж заавал шороон түмэн хужаагаас авдаг нь ямар учир байна !!

Avatar

Зочин 2025-11-28 59.153.87.54

Орос чинь ч хулхи. Үнээний зурагтай маслонд үнээний юу ч байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж