niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 00:00 UTC Source: https://news.mn/r/2901233/ 9a64e266a33b888d… ← back to niitlelch.mn

Явган хүний зам дээр машинаа байршуулбал жолоодох эрхийг хасдаг болох уу?

Явган хүний зам дээр машинаа байршуулбал жолоодох эрхийг хасдаг болох уу?

Явган хүний зам дээр машинаа байршуулбал жолоодох эрхийг хасдаг болох уу?

Явган хүний зам дээр машинаа байршуулах тохиолдол нэмэгдэж, явган зорчигчид алхахад хүндрэлтэй байгааг иргэд хэлж байна. Тухайлбал, оршин суугч ихтэй хотхон, хорооллын явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулснаас үүдэж иргэд тэр дундаа хүүхдүүд явган хүний замаар зорчих боломжгүй болж улмаар авто машины зорчих хэсгээр алхаж, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх эрсдэл үүсэж байгаа аж. Ингэж явган зорчигдын эрх зөрчигдөж байгаа учраас Баянзүрх дүүргийн иргэн Д.Уранцэцэг явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан тохиолдолд жолоодох эрхийг нь нэг жилээр хасдаг болох цахим өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тэрбээр, “өглөө, орой хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авах үед жолооч нар тээврийн хэрэгслээ явган хүний зам дээр байршуулснаас үүдэж алхах боломж хомс байна. Иргэд явган зорчих боломжоо эдэлж чадахгүй байна, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан,  хүүхэд, үүнээс болж маш их эрсдэлд орж байна. Тиймээс явган зорчигчид явган хүний зам дээр аюулгүй зорчдог байгаасай гэдэг үүднээс энэхүү өргөдлийг санаачилсан" гэжээ.

Өргөдөлд: Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний дүрэм нь зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 35.2 дээр -явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж орсон байдаг нь хэтэрхий хөнгөн шийтгэл бөгөөд тухайн жолооч машинаа ахин явган хүний зам дээр тавихгүй гэх баталгаа болж өгөхгүй байгааг өөрчилж торгуулийн хэмжээг 1 удаад 1 жилээр жолоодох эрхийг хасах, 2 дахь удаа давтан үйлдсэн бол 2 жилээр хасах, 3 дахь удаагаа давтан үйлдэл хийвэл 3 жилээр жолоодох эрхийг хасах болгон өөрчлөх саналыг гаргаж байна" гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар өргөдөлд 2100 орчим хүн гарын үсэг зуржээ. Иргэд тус цахим өргөдөлд арванхоёрдугаар сарын 21 хүртэл энд дарж гарын үсгээ зурах боломжтой.

Иргэний санаачилсан өргөдлийг 33,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулна. Харин өргөдлийг 70,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд хяналт шалгалт явуулна гэж заасан бол өргөдлийг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-аас хуулийн төсөл санаачлах саналыг авч хэлэлцэх ёстой.

Зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр авто машин байршуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар  зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу 20 нэгжээр буюу 20 мянган торгох хуулийн зохицуулалттай. Гэсэн ч энэ төрлийн зөрчил буурахгүй ялангуяа өвлийн улиралд илүү нэмэгдэж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж