Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд “Хүннү” хотын бүтээн байгуулалт анхаарал татаж байна. Тус хотын дэд бүтцийн ажлууд эхэлсэн ч төслийн нийт гүйцэтгэл 32 хувьтай байгаа бөгөөд 2040 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. “Хүннү” хотын бүтээн байгуулалтад 2022-2026 онд нийт 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан.
Харин 2027-2030 онд 382 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Тус төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд анх 14.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаж байжээ.
Төслийн хүрээнд “Хүннү” дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86 хувьтай, хотын 127.4 километр авто замын зураг төсөл болон бүтээн байгуулалт 35 хувийн гүйцэтгэлтэй байна. “Хүннү” хотыг 31 мянга орчим га талбайд байгуулж, 150 мянган хүн амтай байхаар тооцжээ. Нийт талбайн 50 гаруй хувийг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөсөн байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилготой мега төсөл олон жилийн өмнөөс яригдаж, хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн. Гэвч төслийн үе шат, санхүүжилтийн бодит гүйцэтгэл, цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэр нь анхаарал татаж буй асуудал юм.
3,607.57


















































Холбоотой мэдээ