niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 00:00 UTC Source: https://news.mn/r/2836424/ 89fe0a6644d83cbe… ← back to niitlelch.mn

Эмгэнэл: Хугжаагийн Туяа

Эмгэнэл: Хугжаагийн Туяа

Эмгэнэл: Хугжаагийн Туяа

Хугжаагийн Туяа

(1968-2025)

“NEWS” агентлагийн ахмад ажилтан Хугжаа овогтой Туяа нь 2025 оны арваннэгдүгээр сарын 26-нд зуурдаар таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Х.Туяа нь 1968 онд Увс аймгийн Хяргас суманд Хугжаагийн бага охин болон мэндэлсэн. 1976 онд Увс аймгийн Хяргас сумын ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн суралцаж, 1984 онд наймдугаар ангиа төгсч, 1984-1987 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцан агрономич мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1987-2007 он хүртэл Увс аймгийн Баруун турууны Сангийн аж ахуйд 20 жилийн турш тасралтгүй агротехникчээр ажилласан шилдэг ажилтны нэг байв.

Баруун таван аймгийг гурил, тэжээлээр хангах үүрэгтэй Баруун турууны Сангийн аж ахуйд агротехникчээр ажиллах хугацаандаа хөрс судлагч, цаг уурч, ургамал зүйчийн ажлыг олон жилийн туршлагадаа үндэслэн давхар гүйцэтгэн, сайн сортын өндөр ургац авахын төлөө өөрийн мэдэх, чадах зүйлүүдээ залуучууддаа чин сэтгэлээсээ зааж, сургахын зэрэгцээ үлгэрлэн ажилласан агротехникч юм . Тухайн үедээ агротехникч нь усалгаанаас гадна хөрсөө сайн судлагч мөн цаг агаарын байдлыг тандан судлагч, тариа будаагаа шавьжинд идүүлэхгүй байхаас эхлээд сайн сортын үр тариаг ургуулж, хураан авах үүрэг хүлээж, ажиллажээ.

Х.Туяа нь 2008 онд Улаанбаатар хотод шилжин ирж, 2011-2018 онд “Улаанбаатар хэвлэл” ХХК-д үйлчлэгч, 2019 оноос  эхлэн “News” агентлагт үйлчлэгчээр ажиллаж байсан юм. “News” агентлагийнхний хувьд Х.Туяа Өндөр ээж нь байлаа. Хүлээсэн ажил үүргийг чин сэтгэлээсээ нягт нямбай, хичээнгүй гүйцэтгэж, хамт олныхоо зорилго чиг үүргийг хэрэгжүүлэхэд зүтгэх хүч нь байж, ёс зүй манлайллыг үлгэрлэн ажилласан хүндтэй ажилтан маань байв.

Түүний үйл хэрэг хөдөлмөр зүтгэлийг төр засаг, байгууллага хамт олон нь үнэлж Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн алтан медаль, Алдарт эхийн II зэргийн одон, байгууллагын аварга ажилтан, Увс аймгийн 100 жилийн ойн цол тэмдгээр шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй зүтгэл, цэвэрч нямбай, хамт олондоо түшиг тулгууртай, эгэл, элгэмсэг, энэрэнгүй сэтгэл, гэгээн дүр төрхийг бид үүрд санан дурсах болно.

 

  NEWS агентлаг

    2025.11.28

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж