“Гэм зэм” постдрам 2025 оны арваннэгдүгээр сарын 20-30-ны хооронд дахин тоглож, үзэгчдийн хүртээл болж байна. Дөрвөн жилийн өмнө “Орфей” театр дэлхийн хэмжээний сонгодог, Ф.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэн ижил нэрт жүжгийг постдрам хэлбэрээр тавьсан. Энэ үйл явдал тухайн цаг үед урлаг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж, Улаанбаатар хот “Гэм зэм”-ээр амьсгалж байлаа. Харин дөрвөн жилийн дараа, яагаад дахин тоглож байна вэ? ОХУ-ын Театр, урлагийн академыг төгсөж ирсэн найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарын хамтрал “Орфей” театрыг таван жилийн өмнө байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийг олны хүртээл болгосон. Монголын театр урлагийн салбарт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн гэдгийг судлаачид, үзэгчид онцолдог билээ.
Харин одоо “Орфей” театр хийсэн бүтээснээ дүгнэх гэж байна. 2025 он бол “Орфей” үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой.
Энэ талаар найруулагч М.Батболд хэлэхдээ “Бид ийнхүү шинэ циклд хөл тавих гэж байна. 2026 онд цоо шинэ уур амьсгал, сэдэв, агуулга руу орно. Харин үүнээс өмнө “Гэм зэм”-ийг аравхан удаа дахин тоглоно. Ингээд дахиж хэзээ ч тоглохгүй. Видео бичлэг болгон хадгалах юм. Дөрвөн жилийн хугацаанд “Гэм зэм”-ийн тухайд бодож, санаж явсан бүгдээ амилуулахыг хичээлээ, тодорхой өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ бол “Гэм зэм”-ийг театрын тайзнаа үзэх сүүлчийн арван өдөр юм” гэж ярилаа.
“Гэм зэм”-ийг өмнө нь үзээгүй үзэгчдийн хувьд энэ томоохон боломж юм. Үзсэн үзэгчдийн хувьд ч дөрвөн жилийн өмнөх тэрхүү мэдрэмжийг дахин сүүлчийн удаа амталж үзэх бололцоо билээ.
ШҮҮЛТИЙН ӨДӨР
Өөрийгөө шүүх өдөр
ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ
ХЭЗЭЭ: 2025.11.20-11.30
ХААНА: Тусгаар тогтнолын ордон
Тасалбарыг https://ticket.mn/event/2764/
Урлагийг дэмжигч: Numur , Ayanga Store, Mazda Mongolia
Н.Цолмонбаатар
3,607.57






















































Нэргүй 2025-11-28 103.57.92.118
Модерн жүжиг зүгээр. Орост тоож үзэхээ больсон жүжиг дээ.
Нэргүй 2025-11-28 202.9.40.240
Зайл зайл х***а манж тогтлцоо х***а манж хэдн арав зуун тэрбумын манж х***а хулгай шаасн х***а манжууд бүх насаар хь хорьж яллж шорнд ш**.
Нэргүй 2025-11-28 202.9.40.240
Нам төрд өдр хонг барсн х***а манжууд. Ихнх нь х***а манжууд худлаа шааж өдр хонг хороосоор.