Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж ирсний цаад шалтгаан нь хулгайчаар “манаач” тавьсны гор гэх нь бий, тиймээс Засгийн газар “их цэвэрлэгээ” хийхээс аргагүйд хүрэв бололтой.
Засгийн газрын өнөөдрийн /2025.11.28/ хуралдаанаар нэр бүхий төрийн өмчит компанийн захирлуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн нь анхаарал татаад байна.
Хэд хоногийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулж байгаа захирлуудыг толгой дараалан чөлөөлнө. Алдагдалтай ажиллаж байхад цалин, үр дүнгийн урамшуулал авдаг байдлыг таслан зогсооно” гэж мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өнгөрсөн Баасан гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Төрийн өмчит компанийг алдагдалтай ажиллуулж хулгай хийж байна” гэж шүүмжилсэн.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Б.Мөнхбат нарт хариуцлага тооцон халах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлд нь чиглэл болгоод байна.
“МИАТ” компанийн хувьд ашигтай ажиллаж байсан үе бий. Гэвч энэ оны хувьд гэнэт алдагдал нь өсч эхэлснийг цалин нэмэгдүүлсэнтэй холбож буй. Тус компани нь энэ оны эхний есөн сарын байдлаар алдагдал нь 6 тэрбумыг давсан бөгөөд оны эцэст арван тэрбумд хүрч болзошгүй болсон.
Харин “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”-ын хувьд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдсанаас ашиглалтгүй болсон гэх шалгалтын дүн гарчээ.
Мөн тус станц зуух 2, зуух 4-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлсэн байна. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90% (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ. Тодруулж хэлбэл, үр ашиггүй худалдан авалт хийж их хэмжээний хөрөнгө үнэгүйдүүлсэн байна.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ. Иймээс компанийн өмчид эзний ёсоор хандаж чадаагүй үндэслэлээр захирлуудад хариуцлага тооцох шийдвэр гаргасан юм байна.
Үүнээс өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой”, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компанид шалгалт хийгээд өндөр үнээр техник, технологи шахаж “шахаа”-ны үйлдвэр байгуулсан зөрчлийг илрүүлсэн. Мөн уурхайгаасаа 13 км зайтай 1 их наяд төгрөгийн өртгөөр нүүрс баяжуулах үйлдвэр байгуулсан зэрэг нь холбогдох шийдвэрүүдийг зөрчсөн болохыг тогтоож, энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм. Энэ мөрөөр Авлигатай тэмцэх газар ажиллаж “Админерал” компанийн нэр бүхий удирдлагыг “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр шалган, саатуулаад байгаа билээ.
Харин “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” ТӨХК-ийн захирлыг нь халах чиглэлийг “Эрдэнэс Монгол” компанид өгсөн болохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдээд байгаа.
Цаашид ч төрийн өмчит компаниудад энэ мэтчлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж, хууль зөрчин худалдан авалт хийсэн, компанийг алдагдалд оруулсан, өмчид нь эзэн болоогүй, өндөр үнээр техник технологи, бусад зүйл худалдан авсан нь илэрвэл халах, цаашлаад хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах ажиллагаа үргэлжлэх нь.
Төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн тоо өнөөдөр 80 хол давсан бол орон нутгийн өмчит компанийн тоо тоймоо алдсан гэж УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа мэдэгдсэн удаатай. Хамгийн гачлантай нь, энэ олон төрийн өмчит компани, үйлдвэрийн газраас ердөө тав нь ашигтай ажилласан санхүүгийн тайлан өнгөрсөн 2024 онд гарч байв.
Гэсэн ч Л.Оюун-Эрдэнийн танхим ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниасаа нэгийг нь ч хувьчлаагүй, нэгтгэх, татан буулгах арга хэмжээ аваад л аргалж өнгөрөөсөн.
Харин Г.Занданшатарын танхим эхний удаад шалгалт хийж, гарсан зөрчил бүр дээр нь хариуцлага тооцон захирлуудыг нь халах арга хэмжээг эхлүүлж байна. Цаашдаа Засгийн газар төрийн өмчит компаниудынхаа тоог цөөрүүлж, хувьчлахыг нь хувьчилж, олон нийтийн хараа хяналтад оруулахгүй бол их цэвэрлэгээ хийж, захирлуудыг нь халлаа ч дараагийнх нь удирдлага өмнөх алдааг давтахгүй гэх баталгаагүй л байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Нэргүй 2025-11-28 103.57.93.243
МИАТ-ын захирал Мөнхтамирыг халсан нь жинхэнэ хулгайчдын хийсэн ажил. Тэр санаачилгатай сайн ажилласан.
Нэргүй 2025-11-28 160.250.66.4
Энэ олон төрийн өмчит, орон нутгийн өмчит компануудыг аудит оруулж, эхнээс нь яаралтай хувьчлах ажлыг эхлүүлбэл төрийн ачаа маш их хөнгөрч, эдийн засаг өснө дөө. Энэ ажлыг аваад явах зоригтой аавын хүү байна уу, МАН-ыхаан.
Нэргүй 2025-11-28 103.57.93.249
Чаддаг юм бол эрдэнэтийг шалга
дараагийн ээлжид хоолонд орохоор хүлээгчид 2025-11-28 202.70.34.115
хамгийн гол түшиц газар болох ЭТТ др мэргэжлийн удирдлага томилохоор манай эрх баригчид чөмөгөө дундартал ажиллаж бгаа шүү
Зориг 2025-11-28 66.181.189.105
Анандбузар амандаа хүрч байгаа нь энэ дээ. Маргаашнаас Сод монголоос …
Зочин 2025-11-28 66.181.189.105
Өөрийнхөө хүнийг хоолонд оруулах гэж байгаа нь тэр дээ нам чинь мэргэжилгүй баагий нар
Нэргүй 2025-11-28 103.212.119.181
ЭТТ,ХӨТӨЛ одоо нөгөө л хувьчлалаа яриад эхлэнэ .. зовлонтой газарууд юмдаа
Баярсайхан 2025-11-28 103.212.119.181
далимдуулаад хувьчлахаа яриад эхлэнэдээ …
Нэргүй 2025-11-28 103.57.93.211
Таван толгойг Ховдынхоноор дүүргэсэн хүн шударга ажиллах уу. Мань хэдийгээ л хуурч байгаа биз дээ
зочин 2025-11-28 66.181.184.122
энэ балин хамарт яам, агентлагийг ховдынхноор дүүргэсэн дээ, одоо төрийн өмчит үйлдвэрийн газрынхныг бүүр нэгмөсөн дүүргэх нь, ханаж цаддаггүй хулгайч юм аа
Нэргүй 2025-11-28 66.181.190.145
MIAT iin ene zaluug yaj baigaambee. Estoi neg duurchihsen yumaa. Ajlaa mash sain hiij baisan
Нэргүй 2025-11-28 66.181.190.245
Төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хараа хяналтанд оруул гэсэн болохоос нэг даргыг нөгөөгөөр солиод ямар ч нэмэргүй! Хулгай хийдэг газар хэвээрээ л бна!
Нэргүй 2025-11-28 124.36.34.162
МИАТ-ын дарга Мөнхтамирыг үлдээгээчээ. Ганц шударга, боловсролтой, гялалзуулж бсан залуу хүнийг халдаг ямар тэнэг бодлого вэ😡😡😡
Зочин 2025-11-28 66.181.189.105
Анандбузар хэлсэн үгээ гүйцээж байгаа нь энэ шүү дээ.
новшнууд 2025-11-28 59.153.114.45
эрчим хүчний салбарын нэр хүндийг унагааж дууслаа….
Зочин 2025-11-28 195.211.194.174
МИАТ н Захирал залуу уг нь тун сайн ажиллаж байсан Гол хамтрагч нь шөнө онгоцны үйлчлэгч охид хүүхнүүдээ баар зугаа цэнгээний газар дууддаг бас 1 том толгойтой Захирал АТГ дээр байцаагдаад байсан тэрнээсээ л болоод нэр хүндээ алдаж хариуцлага хүлээх боллоо доо Тэд баг болоод идэж уусан бол тоймоо алдсан шалгах л хэрэгтэй дээ….
Нэргүй 2025-11-28 59.153.115.236
ямар юмны цэвэрлэгээ байх вэ, нөгөө данх амарбаясгалангийн тавьсхн хүмүүсийг өөрсдийн хүмүүсээр сольж идье л гнж бгаа ойлгомжтой
Нэргүй 2025-11-28 193.239.87.50
Мөнхтамир п**а цалин 20сая шахуу бусад захирлууд нь 15сая шөхуу цалинтай гэжцуга даварсан ыөгснүүдийг цэвжрлэх цаг болсон муу пээдгэр бацан
Нэргүй 2025-11-28 66.181.161.74
АЖЛААС НЬ ХАЛААД ШОРОНД ХИЙГЭЭЧЭЭ. ИДСЭН МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭЭЧЭЭ
Нэргүй 2025-11-28 81.155.244.177
ЭХ-ний талаар А байхгүй би л гэхэд тэр ТЭЦ4-ийн нөхөр гэж нэг дампуу намчин этгээд сонсогдоод байдаг юм. Гэх мэт олон намчин, Жэнко, ОЭ, АБ нарын хүмүүс байдаг гэж ойлгосон. Тэднийгээ халж байгаа бололтой. Зөв зөв. Гэхдээ, халаад л болоо юу? Учруулсан хохирол, идсэн, нуусныг нь нуугаад өнгөрөх юм уу? Жинхэнэ авилгачид чинь эд нар шүү дээ. Нөгөө том дарга сайд нь нар нь тэдний хийсэн бульхайг мэдээд шок болж байхыг харсан. Гэхдээ тэд тэр хулгайч нарыг томилсонБи өөрөө ТӨК-д ажиллаж байсан хүн.
Нэргүй 2025-11-28 66.181.180.30
нээлттэй компани болгож олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй, тэгэхгүй бол 2-р ээлж хоолонд орж байна л гэсэн үг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын тендертэй холбоотой баримттай, буух эзэнтэй Бүдрагчаа сэтгүүлчийн бичсэн нийтлэл гарсан даа, яагаад хариуцлага тооцдоггүй юм бол, дархлагдсан хүн биш бол ийм зүйл дээр хариуцлага тооцохгүй бол утгагүй болно,
Нэргүй 2025-11-28 66.181.179.164
Зөвхөн захирлыгш нь чөлөөлөөд л ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ юү??? Хэрвээ үнэн бичсэн бол Занданшатарын засгийн газар ч ёстой ГУРИЛДДАГ юм байна гэж л ойлгохоос
Нэргүй 2025-11-28 192.82.64.214
Ерөнхий сайд солигдох болгонд авлигтаай тэмцэнэ гээд дарга, захирлыг солидог боловч одоо Занданшатар, Бямбацогтын нөхдүүд хоолонд орно дараагийн ерөнхий сайд солигдоход дахиад л энэ идэж уудаг давтагддаг хэзээ дуусах вэ
Нэргүй 2025-11-28 66.181.187.164
Хятадын МСS гэх компаний УИХ,Засгийн газар, Цэц, шүүх, прокурор, одоо бүр АН, МАН намууд нь хүртэл хятадын энэ компанийх болжээ, Ухаа худгийг төрд авч ард иргэдэд хишиг хүртээх гэсэн бүхнийг юу ч биш болгож байхшив,
Оюун- Эрдэнэ, Амарбаясгалан, Булгантуяа нтрийг нидэрчихшив дээ
ИРГЭН 2025-11-28 66.181.185.111
Монгол улсыг 30- жил самарч цөлмаж байгаа төрийн өмчийн компаниудыг МАН -АН мафиууд хэзээ ч өөрчлөхгүй яаагаад гэвэл тэд төрийн өмчийн компанигүйгээр оршин тогтнох ямар ч чадамжгүй дээрэмчидийн бүлэглэл учираас!! Төрийн өмчийн компани байхгүй болвол Монгол улс шууд авилга хулгайгаас ангижрах учираас МАН их айж байгаа!!
Нэргүй 2025-11-28 122.201.31.155
Намуудаас томилогдсон менежерүүд гэж хамгийн өндөр цалин авдаг тусдаа өрөө тасалгаа тавилгатай бүгд тусдаа машин гаргуулж ундаг тэгсэн мөртлөө ажилдаа ирдэггүй. манайд ажиллаж байгаа менежерүүдийн цалин 8.5 сая төгрөг гэдгийг нүдээрээ харсан. Тэгэхээр ийм ямарч нэмэргүй нөхдүүдийг эргүүлэн татаж компанийн үргүй зардлыг болиулаад өгөөч. Менежер үүд нь ажилдаа ирэхгүй мөртлөө машин унаад алга болно. тэгхэд мэргэжлийн инженерүүд нь хөдөө явж ажиллахдаа нийтийн унаагаар явдаг. арай л бна уу
Нэргүй 2025-11-28 203.91.115.49
Цэвэрлээд байх ч юу байхав. Хулгайч нь л өөрчлөгдсөн. Өөр хулгайчууд шинээр томилогдсон.
И 2025-11-28 66.181.176.163
Дараагийн ээлжийг хоолонд оруулах ажил л эхэлж бгаа нь энэ. ТӨКомпаниуд томчуудын хамаатан садан, найз нөхөд цүнх баригч нарын хоолны газар учраас ийм олноороо, ашиггүй ажилласаар байө л байдаг.МИАТ гэхэд хэдхэн онгоцтой байж гадаадын ижил төстэй компаниас 3-4 дахин олон хүн ажиллуөлдаг. Билет нь яагаад дэлхиыд хамгийн үнэтэй байдгийн ч учир энд л байдаг. Хэн ч, хэзээ энэ байдлыг засах гэдэггүй. …
Нэргүй 2025-11-28 124.158.126.132
Зөвхөн ажлаас нь халах биш хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй
Зочин 2025-11-28 103.57.92.98
МИАТ цалин нэмсэнээс болсон гэж бүү ш** муу менежмент шүү олон жил болоод архагшин юу ч хийгээгүй хүн л дарамталсан бх одоо зайлуулах болсон
ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-28 202.70.43.34
ХАХАХА ТӨР ӨӨРӨӨӨ ОЛОН ӨМЧТЭЙ БАЙГАА ЦАГТ ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙЭЭЭЭ
Нэргүй 2025-11-28 103.57.93.144
Чөлөөлөх биш халах+Хуулийн хариуцлага тооцож чадах уу
Нэргүй 2025-11-28 103.57.93.144
Харваас доль цохичихсон царайнууд бна өө. Одоо гадуур хураасан юмнуудаараа сайхан амьдарчихна.
Нэргүй 2025-11-28 66.181.190.225
төлүүлэх ёстой
Зочин 2025-11-28 66.181.182.127
Биоүйлдвэрийг шалгаачээ. Тэр дарга нь доод тушаалтангууд нь бүгд авилгалын сүлжээнд ороод өндийхөөргүй болтол идэж бнаа
Уншигч 2025-11-28 66.181.182.127
Биокомбинат гэжмөнгөнд ханаж цадахаа больсон нутаг нугаараа хамаатан саднаараа, нууц амрагуудаа гээд идэж ханахгүй хүмүүсийг шалгавал мөн ч их юм гарна даа
zochin 2025-11-28 103.157.184.146
инүт төххк д бас цэвэрлэгээ хийгээч хэтэрхий их олон шаардлагагүй албан тушаалтан дарга нартай
иргэн 2025-11-28 66.181.171.252
Хаа сайгүй л илүүдэл орон тоон дээр суусан хэрэггүй албан тушаалтнууд….