Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болох юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.
Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж, аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум зохионо.
Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.
Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
3,607.57






















































Нэргүй 2025-11-28 202.9.40.81
Итали улс Монголыг үнэлж тоож байна л гэсэн үг юм. Айлчлалд амжилт хүсье. Бусад оронтой найрсаг харилцаатай байх нь Монгол улсын оршин тогтноход нэн чухал ач холбогдолтой юм. дэлхийн бусад орон биднийг тоохгүй бол хоёр хөрш минь яаж ч гоочилж мэднэ.
Нэргүй 2025-11-28 59.153.113.206
өрөвдмөөр боловсролгүй идэмхий орк бидний мөнгийг цуслаж бн даа.
Нэргүй 2025-11-28 79.127.139.230
Hurelsuh chi pdzdaa Shagnaliin albanii ajiltand eldev daramt, shahaltaa Mungunzezegt uzuulehe bolichihl doo, muu l****n yaltan shorongiin ireeduin hadaas
Нэргүй 2025-11-28 103.145.234.29
кофи анандтай уулзах байх даа
Зочин 2025-11-28 66.181.191.171
Итали зардал мөнгийг нь даах юм бол ч яахаа зугаалж л байг л дээ. Энд ямар хийх ажил байх биш тааз ширтэж сууж байхаараа.
Зочин 2025-11-28 59.153.113.232
Иймэрхүү айлчлалууд улстөрийн ч, э/з-ийн ч ямар ч ач холбогдолгүй л дээ, итал Хүкийг тоох ч үгүй, хуучин харилцаа, уламжлал гээд байх юм бараг байхгүй, зүгээр л Хүкийн ээлжит зугаалга
Нэргүй 2025-11-28 103.57.93.144
Манай хүн мөрөөдлөө биелүүлээд буух нь дээ