niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 00:01 UTC Source: https://news.mn/r/2836291/ bb1993eb7c62c29c… ← back to niitlelch.mn

Сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгов

Сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгов

Сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгов

МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн асуудлыг хэлэлцээд хүчингүй болгожээ. Тодруулбал, дээрх асуудлыг анх хэлэлцэхдээ МАН-ын нэр хүндийг гутаасан үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг МАН-ын дүрэмд заасны дагуу хянан шалгаж тогтоогоогүй, Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчилд дүгнэлт, зөвлөмж гаргаагүй, маргагч тал болох Б.Энхбаяр гишүүнийг тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгөөгүй гэж үзсэн байна.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь өнгөрсөн аравдугаар сарын 1-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  намын гишүүдээ гүтгэн гүжирдсэн үйлдлийг удаа дараа гаргаж, намын нэр хүндэд халдсан үндэслэлээр намаас хөөсөн юм. Үүнийг сайд Б.Энхбаяр эсэргүүцэж гомдол гаргасныг шинээр байгуулагдсан МАН-ын Хяналтын хороо нь хэлэлцээд өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон нь энэ аж.

МАН арваннэгдүгээр сарын 15-18-нд Их хурал, Бага хурлаа хуралдуулахад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцож чадаагүй. Тус хуралдаанд оролцоогүйг эсрэг талынхан нь ашиглаж "Б.Энхбаярт гишүүдийнхээ нүүрийг харах эрх байхгүй болохоор Их хуралд оролцсонгүй" гэх "бор шувууг" нисгэж байсан ч намаасаа хөөгдсөн тул очих аргагүй байсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

м 2025-11-28 202.126.88.124

нүүрсний хулгай гэж мөрдөн байцаагчын ажил хийгээд байсан дуусгахгүй юм байхдаа

Avatar

зочин 2025-11-28 202.21.101.114

нөгөө дарваан хар одоо яах бол доо хэ хэ

Avatar

Зочин 2025-11-28 59.153.113.232

Нэгэнт шударга бусаар намаас хөөгдсөн нь тодорхой болж байгаа юм бол, шударга бус шийдвэр гаргасан улсад нь яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ, өмнөх хяналтын хорооныхны хийсэн ажил биз дээ

Avatar

Зочин 2025-11-28 202.179.18.225

Д.Амарбаясгалангийн Ерөнхий сайд болох гэсэн санаархал балран унасан ч түүний до
лдой Баярбаатар олон шударга хүнийг Ман-аас үндэслэгүй хөөж байсан нь нэгэнт тодорхой боллоо.

Avatar

Зочин 2025-11-28 66.181.185.144

Нөгөө МАНы нүүрсний хулгайн хэрэг юу болсон бэ? Эвлэрэлдээд замхарцгаасан уу? Ийм байдлаар манай улс хэзээ ч хөгжихгүй. Хулгай нүүрлэсэн, авлигадаа идэгдсэн улс хөгжсөн түүх байхгүй. Хайран 35 жил.

Avatar

зочин 2025-11-28 202.126.93.18

хөгийн хонзогногч, сайдын суудалд дурлагч, бие тоосон энэ Энхбаяр мэтийн сагсалзах хугацаа зулын өмнөх гэрэлтэлт шиг л богинохон. Журмын нөхдөө гүтгэх, төрийн нэгдүгээр хүний үүрэг биелүүлэгч , шагналын эзэн Энхбаяр бол монголын төрд удаан байх гавьяатан, ссайнаар дурсагдах албан тушаалдтан биш

Avatar

Нэргүй 2025-11-28 66.181.179.164

Хүрэлсүхээр толгойлуулсан бүлэглэл мөн их хүчтэй байнаа??? 2027 оноос эхлээд та нарын уруудах зам эхлэх болно. Та нарыг төрийн рхээс зайлуулсны дараа Ухаа худгаа ард түмэн эргүүлж авна

Avatar

Нэргүй 2025-11-28 203.91.115.49

Бүр л их шившигт унана даа.

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-28 202.70.43.34

Нийгэм Бүхэлдээ ШУДАРГА хүний эрэлд хатна. Гэвч Завсрын Үеийихэн бол Цөмөөрөө ӨНгөрсөн Нийгмийн үлдэгдэл хог шаарууд . Хэнд ч найдалтгүйээ Үе Солигдохыг хүлээхээс өөр замгүй.

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-28 202.70.43.34

Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй – тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд тэд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж