niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:03 UTC Эх: https://news.mn/r/2836052/ da9465817deebdbb… ← niitlelch.mn руу буцах

У.Хүрэлсүхийн фракц хүчээ зузаатгаж байна

У.Хүрэлсүхийн фракц хүчээ зузаатгаж байна

У.Хүрэлсүхийн фракц хүчээ зузаатгаж байна

М.Энхболдыг МАН-ын дарга байхад хотын фракц хамгийн хүчтэй нь байсан бол өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүүний хүчний фракц хамгийн нөлөөтэй нь болов.  Хотоос бусад бүх газарт түүний фракц “засаглаж” эхэллээ.

УИХ-ын дарга нь, УИХ дахь МАН-ын бүлгийн 37 гишүүнтэйгээ У.Хүрэлсүхийн, Засгийн газрын тэргүүн нь танхимын 10 орчим гишүүнтэйгээ У.Хүрэлсүхийн фракциас бүрдэж байна.

Хүчтэй болохоо  ч үзүүлж, өнгөрсөн Мягмар /2025.11.25/ гаригт хоёр ч сайдын томилгоог бярдаж хийв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо.  Нэг фракциас хоёр ч сайдыг томилоход МАН-ын 30-ын бүлэг дотроос “Болиорой” гэж эсэргүүцэх нэг ч гишүүн гарсангүй.  Цаашдаа энэхүү томилгоо Үндсэн хуулийн Цэц, Монголбанк, төрийн өмчит компанийн захирлаар үргэлжлэх нь тодорхой болж байна. УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчид  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг санал болгосон.  Иймээс төв банкийг тус фракцийн хүн удирдах болж буй. Харин эзгүйрсэн суудалд хэн очих нь тодорхой, дээрх фракц хүнээ томилно.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүнийг 2019 онд УИХ-аас Цэцийн гишүүнээр томилж байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилсон ч жил  болголгүй Цэц рүү илгээж байв. Бүрэн эрхийн зургаан жилийн хугацаагаа дуустал Г.Баясгалан гишүүн Цэцэд ажиллахдаа томилсон эзэндээ хэчнээн их тус хүргэснийг улс төрийн хүрээнийхэн бол андахгүй.  Хуульд зааснаар Цэцийн гишүүн нь хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой ч Монголд энэхүү зохицуулалт хэлбэр төдий хэрэгжиж ирснийг гаргасан шийдвэрүүд нь гэрчилнэ. Цэц “Lexys-570”-д авлигадуулснаас эхлээд асуудал их бий. Гэвч үе, үеийн эрх баригчид “захиалга биелүүлсэн” гэсэн шиг тэдний үйлдэлд хариуцлага тооцсон удаагүй, харин ч  дипломат албанд томилж, бөөцийлсөөр ирсэн билээ.

Үндсэндээ ойрын үед хийх томилгоонуудаас Цэцийн гишүүнээр хэнийг санал болгох нь улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татах асуудал болж байна.

Уг нь Цэцийн гишүүн Г.Баясгалангийн бүрэн эрх өнгөрсөн зургадугаар сард дууссан,  УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан түүний оронд хүнээ санал болгох ёстой байсан ч хойшлуулсаар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн гишүүнд хүнээ нэр дэвшүүлнэ.

Араас нь Засгийн газар Элчин сайд нарын томилгоог УИХ-д санал болгоно.  Энэ онд 23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс урьтаж энэ асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад буй.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Төрийн өмчит компани, үйлдвэрийг алдагдалтай ажиллуулж байгаа захирлыг толгой дараалан чөлөөлнө” гэж мэдэгдсэн.

Иймээс МИАТ компани, Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрийн өмчит компанийн захирлуудыг чөлөөлөх асуудал яригдаж эхэлж байна.

Г.Занданшатарын танхим байгуулагдангуутаа Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрийн өмчит компанид шинэ захирал томилсон ч асуудлыг шийдэж чадаагүй тул сольсон. Хоёр дахь захирлыг томилсон ч мөн л тус үйлдвэр дээшээ гарсангүй, улам алдагдалтай ажилласан, мэргэжлийн бус шийдвэр гаргадаг зэрэг олон асуудлыг араасаа дагуулсан юм.  Тиймээс тус үйлдвэрийн захирлыг огцруулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д өгөөд байна. Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрийн өмчит компанийн захирлаар УИХ-ын гишүүн, Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд С.Ундрамын бие төлөөлөгчийг томилсон нь мэргэжлийн бус хүн гэдэг шүүмжлэл өрнөсөн. 800 гаруй ажилтантай том үйлдвэрийн захирлаар, хэн нэг гишүүний бие төлөөлөгч томилно гэдэг бол харалган шийдвэр.

Төрийн өмчит компаниудын дийлэнх нь өнөөдөр алдагдалтай ажиллах болсны цаад шалтгаан нь улс төрийн томилгоотой шууд холбогддог.

Иймээс фракц дагуулан хийж байгаа томилгоонд цензуртэй хандаж, мэргэжлийн, чадварлаг, мэдлэгтэй хүнийг томилоход анхаарахгүй бол төрийн ачаанаас үүрэлцэх бус өрөнд оруулдаг гашуун туршлага бийг мартаж болохгүй. Жишээ татвал, Хөтөлийн цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газар нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 450 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тус компанийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг барагдуулах зорилгоор хувьцааг нь барьцаалуулах хувилбар гаргасан.  Гэсэн ч энэ арга амжилт олж, Хөгжлийн банкны чанаргүй активын хэмжээг бууруулж чадах уу гэдэг эргэлзээ дагуулсаар байгаа юм.

Ер нь өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани, үйлдвэр, яам, агентлагуудад мэргэжлийн бус хүмүүсийг томилсны үр уршгаар төрд үүссэн 1.4 их наядын өрийг хэрхэн барагдуулах вэ гэдэг том асуудалтай нүүр тулаад байна.

Нөгөөтэйгүүр, төрийн өмчит компанийг алдагдалтай ажиллуулж хулгай хийдэг үзэгдэл газар авсныг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хөндсөн.

Хэрэв энэ асуудлыг Г.Занданшатарын танхим засахгүй бол төрийн өмчит компанид нүүрлээд байгаа хулгай, луйвар тасрахгүй. Л.Оюун-Эрдэнийг засаглах үед хүчээ авсан нүүрсний хулгай арга хэлбэрээ өөрчлөн үргэлжилнэ гэсэн үг. Иймээс  төрийн хариуцлагатай албанд томилогдож очсон У.Хүрэлсүхийн фракцынхан хулгай луйвартай тэмцэхэд анхаарах шаардлага тулгарч байна. Хэрвээ өмнөх Засгийн газар шигээ “идэх ёстой” гэх ганц зарчмаар ажиллавал хууль дуудах цаг ирнэ.

Нөгөө талаараа МАН дотор зүүний хүчний холбоо мөн хүчээ зузаатгасан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд бүрэн эрхээ дуусгасныхаа дараа 2028 оны УИХ-ын сонгуулиар эргэн ирэх бэлтгэл нь гэж ч үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Zochin 2025-11-27 202.55.191.130

MIAT ашигтай ажилладаг байгаа шүү

Avatar

gadni CJNOC XUUX; 2025-11-27 50.147.160.114

###

Avatar

bny 2025-11-27 50.147.160.114

#;

Avatar

dmjnc ; 2025-11-27 50.147.160.114

indxNZBr, Barsyk, drx

Avatar

t 2025-11-27 50.147.160.114

nzmy ycmibz ?

Avatar

ylcuin xamgaalal,saitaar zasaglyylj, bolinoi -cxtmj? keni 2025-11-27 50.147.160.114

– gap myxardyylj bny ? gadni byrees XUUX. bayraar indexgyi baix, gadnui Ungut Nydet byrgedei,tdxgyigeen ###
(undx abchirch yyrgalj; ychryylcan xoxirol xe, zoblond ?) Saitaar zasaglyylj ardp medee buchij, y/a buzneseer demjigcheen.

Avatar

Зочин 2025-11-27 162.229.191.188

Амар юм болж байх шив дээ. Эрх мэдэл нь хэтэрхий их хуваагдчихсан. Монголын төрд албан тушаал хашдаг дээрээсээ эхлээд доод шатандаа хүртэл хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй. Ажлын алдаа гаргасан их хурлын гишүүн, eрөнхийлөгч сайд нарт арга хэмжээ авч авч хариуцлага хүлээлгэж байсан тохиолдол сонсож байсан уу. Өмнөх түүхийг харахад маш алдаа завхрал гарсан байдаг.

Avatar

hil haagaagui bgaa deer amjij durveereidee 2025-11-27 66.181.178.234

yadaj evropt ochood saihan nam taivan agaar n hurtel hool shig amttai gazar shu ene mongoogiin tsuliin nuursnii salhi shig bish end yahaw heden nohopinuud n uldeed udq buryadiin zahiin duureg boloh biz. tuvanuu orj ireed buleed duusgachina amarhan harin amjij l zailaaraidaa holoos heden nohoig ajaad tyavlaad suuj bhd nas chin ch urtasna

Avatar

Odoo tsag n boloogui baihaa , Kommunistuud yu hiij l Bujignuulah l baihaa ! 2025-11-27 202.9.40.106

MAN – namiin Kommunist uud Mundag l baina ! ! !

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.182.43

дургүй хүрмээр амьтад л даа. гэхдээ жонхуучдаас дээр байлгүй яахав. одоо жонхуу- херо( хэрээ)чид. ураанчид. хярвасчин попууд дуусаа

Avatar

Нэргүй 2025-11-27 59.153.112.147

Ер нь энэ дээр байгаа нохдууд үнэн ажил амьдралын туршлага, дадлага, боловсрол, суурь хүмүүжил бхгүй гарууд гарууд гараад бгаа учир томилгоо нь ч сул үлбэгэр ү****ц, чадамжгүй болоод бна. 28 онд хар машингүй шудрага сонгууль хийж энэ МАНАН тахлаас салахгүй бол МУ сүйрлээ. 1 Сүхбаатар гарч ирж энэ гамингийн үлдэгдлүүдийг хөөн зайлуулах буйзаа…

Avatar

СӨНӨ 2025-11-27 202.9.46.151

Үхээрийн бузар шингээсэй!

Avatar

сонгогч 2025-11-27 202.9.46.220

2027 онд Зандагшатар ерөнхийлөгчид нэр дэьшиж, хүрэлсүх ЕС болно.. Монгол улс 1 хүний дарангуiлалд брэн орлоо………..!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-27 202.126.88.90

Тун удахгүй байдал өөрчлөгдөх байх

Avatar

njuyt 2025-11-27 202.70.34.115

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2025-11-27 103.212.116.141

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЬЯАБААТАР АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНАА.
III-IV ХОРООЛЛЫН ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ДАХИН ТҮЦ БАЙРШУУЛЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.
ХОТЫН ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛАХ НЭГ АЛХАМ БОЛ ТҮЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ БАЙСАН БХ. ГЭВЧ ЭНЭ АРГА ХЭМЖЭЭ
НУРЖ БАЙХ ШИГ БАЙНА. ОДОО ТҮЦНҮҮД БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ОЛШРОХ БИЗ.
АРЧААГҮЙ БАЙНА ШҮҮ СУМЬЯАБААТАР ДАРГАА.

Avatar

Нэргүй 2025-11-27 202.70.34.98

Нүүрсний гэрээ байгуулах, тендер будилуулах, хүчээр шийдүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашигггүй зарцуулах ажлыг УИХ-ын гишүүд, яам тамгынхан л хийлгэдэг шүү дээ

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-27 202.70.43.34

Шилжилтийн Үе ДУУСАХАД ДАХИАД 35 ЖИЛ ХЭРЭГТЭЙ…..УТАА, АВИЛГАЛ, ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ХУЛХИ ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД дахиад 35 жил ….Цаг дэндүү хайран ……

Avatar

бөб 2025-11-27 59.153.114.205

Дандаа дүү нар нь дарга байх юм уу өмнөх 2 нь бас дүү байсан?

Avatar

Нэргүй 2025-11-27 103.57.93.144

Нэг бодлын зөв.

Avatar

Нэргүй 2025-11-27 202.9.40.82

АН-ын УИХ-ын гишүүн Лодойсамбуу болон Ж.Баярмаа нар Хүрэлсүхийн талд дэмжлэг үзүүлж Оюун-Эрдэний засгийн газрыг огцруулахад гол нөлөө үзүүлсэн. Тийм учраас Хүрэлсүхийн франк нь эдгээр гишүүнд баярлаж явах учиртай.

Avatar

Нэргүй 2025-11-27 59.153.115.124

Энэ сайт дандаа улстөрчдийн тухай бичих юм. Монголын баячуудын ба АНУ-д байгаа 50000 монголын тухай нийтлээч ээ!

Avatar

Зочин 2025-11-27 122.201.23.226

2027.2028 оны сонгуульд АН илт давуу ялалт байгуулах зүй ёсны шаардлага тулгарч байна. Иймд АН бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.187.230

Путин, Медведев хоёр шиг л юм биз дээ, кх кх кх….
Хүүк бол боловсролгүй нэгэн учир Монголын хөгжлийн ЧӨДӨР болж бнаа !!!

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.176.180

Та нар өөрсдөө хяналтгүй идэхийн тулд л төрийн өмчтит компаниудыг энхрийлээд байлгаад байгаа шүү дээ!!! ТӨК-ыг нэн даруй хувьчлахгүй бол улсын өмчийг цуслаад дууслаа!!! 1990-ээд оныг бодвол эдүгээ зөв хувьчилдаг аргыг мэддэг болсон!!!

Avatar

Нэргүй 2025-11-27 188.162.254.73

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!

Avatar

Нэргүй 2025-11-27 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.176.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.176.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-27 103.57.95.187

баясгалан бол сайн хуульч хүн л дээ

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.187.230

Хүүхдээ хар тамхичин болгосон л том дарга даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж