niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 00:04 UTC Source: https://news.mn/r/2835974/ da9e4e5767ce7942… ← back to niitlelch.mn

"6 сарын шатахууны нөөцийн савтай болоход 3 их наяд хэрэгтэй"

Live"6 сарын шатахууны нөөцийн савтай болоход 3 их наяд хэрэгтэй"

"6 сарын шатахууны нөөцийн савтай болоход 3 их наяд хэрэгтэй"

УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн /2025.11.27/ хуралдаан эхэллээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 48
2025-11-27

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

Үргэлжлүүлэн нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уншиж танилцууллаа. Түүнчлэн хуулийн төсөлтэй холбоотой Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн уншиж, танилцуулав. 

Үргэлжлүүлэн хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлал болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Гэхдээ тодруулах шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, гурван сар болон зургаан сарын хэрэгцээг хангахуйц шатахууны нөөцлүүрийн савыг барих техник, технологийн үе шат, шаардагдах хугацаа, өртгийн тооцооллыг тодорхой болгох шаардлагатай байна. 

Хоёрдугаарт, Байнгын хорооны санал дүгнэлтэд хувийн хэвшилд боломж олгох, дэд бүтэц, зээлийн нөхцөлийг сайжруулах талаарх заалтууд бий. Тэгвэл нөөцлүүрийн савны хүчин чадлын ямар хувийг төрийн өмчийн компани, ямар хувийг хувийн хэвшлийн компаниуд гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа вэ? Энэ харьцаа бодлогын түвшинд тодорхой байх ёстой. 

Гуравдугаарт, банкны дотоодын зээлээс гадна “гадаадын эх үүсвэр” гэж заасан байна. Үүнд ямар төрлийн санхүүжилт, ямар нөхцөл, баталгаанууд хамрагдах төлөвтэй байгаа вэ? Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 2020 он гэхэд шатахууны хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангана гэсэн зорилт туссан. Энэ зорилго биелээгүй өнөө үед гал унтраасан шиг бус, тодорхой хугацааны нөөц бүрдүүлж, эдийн засгийн савлагаа болон иргэдийн бухимдлыг бууруулах, улмаар эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах үүднээс энэ хууль өргөн баригдсан гэж харж байна. Гэхдээ анх тавьсан стратегийн зорилтын хэрэгжилт юу болж байгаа талаар тодорхой тайлбар шаардлагатай байна. 

Ерөнхий сайд болон Г.Дамдинням сайд Энэтхэг улсад баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай танилцахдаа төслийн гүйцэтгэл 50 хувьтай байгаа гэж мэдээлсэн. Тэгвэл энэ төсөл хэзээ 100 хувь дуусч, хэзээнээс шатахуун үйлдвэрлэж эхлэх бөгөөд нийгэм, эдийн засагт үр өгөөжөө хэзээ өгөх вэ?

Бид аливаа бодлогын асуудлыг, тэр дундаа үндэсний аюулгүй байдал болон өрсөлдөх чадвартай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ том зургаар нь үйл явцын чиг хандлага, одоо хэрхэн явж байгаа, одоогийн нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжууд гэх мэт макро болон микро түвшинд иргэд болон хууль тогтоогчдод тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай.

Мөн Ерөнхий сайдын саяхны ОХУ-д хийсэн айлчлал энэ асуудлаар тодорхой ойлголцолд хүрсэн тул хуулийн төсөл яаралтай горимоор өргөн баригдсан гэж ойлгож байгаа.

УИХ-аас шийдвэр гарлаа гэж үзвэл нөөцлүүрийн сав болон шаардлагатай байгууламжуудыг барьж байгуулахад хэдий хугацаа шаардлагатай вэ? хэдэн сар уу, эсвэл хэдэн жил үү? Энэ тооцоолол ил тод, нээлттэй байх нь зүйтэй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр бид 3-6 сарын шатахууны хэрэглээгээ бид бүрэн хангаж, хадгалдаг болно гэж тусгасан байгаа. Одоогийн байдлаар бидний савны хүчин чадал нөөцийн хэмжээ дийлэхгүй. 

Зургаан сарын хэрэглээгээ хангадаг хэмжээнд хүргэнэ гэвэл үндсэндээ 3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Зөвхөн савандаа. Нэг сарын хэрэглээний нөөцөө хадгалж чаддаг савтай болно гэдэг нь 200 орчим тонн нөөц хадгалдаг болно гэсэн үг. Үүний тулд 500 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Үүнийг ААН-үүд 1.5-2 жилийн хугацаанд барина. 

Хоёрдугаарт манай улсад төрийн эзэмшлийн нөөцийн сав гэдэг ойлголт онцгой байдлаас бусад салбарт байхгүй. Тиймээс хувийн хэвшил үүнийг нуруун дээрээ үүрч ирсэн. 

Манай уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгооор бид жилдээ 20 хувийн өсөлттэй хэрэглээтэй болчхоод байгаа юм. Тэгэхээр бид савныхаа хэрэгцээг нэмэгдүүлэх ААН-үүдэд зээл гаргаж, улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж байна гэж ойлгож болно. 

Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зорилго дээр байдаг "шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болно" гэсэн зорилгын урт хугацааны ажил маань Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр юм. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрсэн явж байгаа. Бид 2027 оны эхний хагас жилд багтааж дуусгана. Ингэснээр бид зарим бүтээгдэхүүнийхээ 50 хувийг, зарим бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэж чаддаг болох юм. Одоо бид түүхий эдийг бүрдүүлэх ажлыг судалж байна. 

Үргэлжлүүлэн санал хураалт явуулж гишүүдийн 53.8 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал дэмжигдлээ: Улмаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр Пүрэв гаригийн нэгдсэн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

14 : 34
2025-11-27

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ сайд нар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас ирүүлсэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 22.1.3-т УИХ-ын дарга энэ хуулийн 22.1.1 болон 22.1.2-заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн нам эвслийн бүлэгтэй зөвшилцөж, байнгын хорооны бүрэлдэхүүний саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах гэж заасны дагуу Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Н.Учрал уншиж танилцуулан, үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. 

Санал хураалтаар гишүүдийн 52.2 хувийн саналаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

 

 

14 : 16
2025-11-27

Үдээс хойших хуралдаан эхэллээ

Screenshot 2025-11-27 142259

УИХ-ын дарга Н.Учрал:

-Хуулийг олон талын эрх ашгийг хангаж байж батална. Тэрнээс биш шуурганаар батлахгүй. Бид нэг мөр хэрэглэх бололцоотой хууль батлах ёстой. Тийм учраас ажлын хэсэг сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ хэлэлцэх эсэх асуудлыг УИХ дэмжих нь зүйтэй. Хууль санаачлагч 78 гишүүн маань нэг бодол санаатай байгаа байх гэж итгэж байна. 

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаарх санал хураалт явуулъя. 

Санал хураалтаар гишүүдийн 61.8 хувийн саналаар санал дэмжигдлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж 58.4 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

 

12 : 28
2025-11-27

Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 14:00 цагаас үргэжлүүлэн хуралдана. 

10 : 42
2025-11-27

Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. 

Түүнчлэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа. 

Үүний дараа урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг. Энэ нь ч учиртай. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн санаачлан, батлуулж байсан тамхитай холбоотой зохицуулалт урт хугацаандаа монголын нийгэмд эерэг соёл авчирсан. Энэ бол маш өргөн хүрээний ойлголт. Тийм ч утгаараа иргэдийн дунд олон талын байр суурь өрнөж байна.

Интермед эмнэлгийн эмч Б.Аззаяагийн электрон тамхинаас шалтгаалж уушгинд гарах өөрчлөлтийг судалсан судалгаатай танилцлаа. Үүнд дурдсан судалгаанууд, дүрс оношилгооны гэрэл зургууд Монгол Улсад энэ төрлийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна. Цар тахлын үеэс хойш олон улсад электрон тамхитай холбоотой судалгааг олноор хийж эхэлсэн. Миний хувьд үзэл баримтлалын хувьд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. 

Нөгөө талдаа янжуур тамхины татварыг үе шаттай нэмэх асуудлыг О.Номинчимэг гишүүн сая танилцууллаа. Энэ нь эргээд хуурай хууль гэдэг шиг болгоомжлолыг төрүүлж байна. Бүр ч илүү чанар муутай тамхи хууль бусаар орж ирэх нөхцөл байдал үүсэх юм биш үү? Үүн дээр ямар зохицуулалт, бодлого байна вэ гэдгийг тодруулж асуумаар байна. Бид татварыг аль болох нэмэхээс болгоомжилж байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсанаас хойш янз бүрийн мэдээлэл нийгэмд гарч байгаа. Энэ бол зөвхөн монголын асуудал биш тамхины тухай ярихаар дэлхий дахинд янз бүрийн айлгах тактик хэрэглэдэг юм билээ. 

Л.Эрдэнэчимэг гишүүнийг анх дотор орчинд тамхи татахаа болино гээд хууль санаачилж байхад, хэрэв тэгэх юм бол паб, рестораны орлого буурна гэдэг асуудлыг ярьж байсан. Хамгийн сүүлд янжуур тамхины татварыг 5 хувь байсныг 30 хувь болгож огцом нэмэгдүүлэхэд хуурамч тамхи үерлэж орж ирнэ, болохгүй гэдэг зүйлийг ярьж байсан. 

Бид мэдрэмжид биш тоо судалгаанд үндэслэж ярих цаг болсон. Үнэхээр тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи ихээр орж ирсэн үү гэдэг судалгааг хийхэд үр дүнд нь харин ч тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь багассан гэдэг судалгааны үр дүн гарсан байдаг. 

Бид ч бас татварын тооцооллыг хийхдээ нэлээд ул суурьтай хандаж, ажилласан. Үүн дээр манай мэргэжлийн баг, Сангийн яам, гааль, ДЭМБ-ийнхан хамтран ажилласан. Татварыг нэмэхдээ олон зүйлийг тооцож ажиллах ёстой байдаг юм билээ. 

Хуурамч тамхинаас сэргийлэхийн тулд бид тамхины хяналтын, эргэлтийг хянах мэдээллийн сантай болно. Энэ нь одоогийн байдлаар архи, архины бүтээгдэхүүн дээр амжилттай хэрэгжээд явж байгаа.

Дахин давтагдашгүй онцгой албан татварын акцтай болсноор хаана үйлдвэрлэсэн, хэн оруулж ирсэн, хаана зарж байгаа гэх мэдээллийн сантай болно. Үүгээрээ бид хуурамч тамхинаас сэргийлэх томоохон эрх зүйн хөшүүрэгтэй болж байгаа юм. 

Бид хэрэгжилтийг тооцоо судалгаатай харах ёстой. Эдийн засгийн хувьд өрхийн орлого болон түүнд эзлэх тамхины нөлөөгөөр бид хамгийн бага үзүүлэлттэй улсын нэг. Хөрш орнуудын тухайд гэхэд манай улстай харьцуулахад янжуур тамхи 3-4 дахин өндөр үнэтэй байдаг. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Миний хувьд тус хуулийн төслийг дэмжиж хамт өргөн барьсан гишүүдийн нэг. Тиймээс ард иргэдэд бодитой, тодорхой мэдээлэл өгөх нь чухал байна. Тамхины үнийг яг хэдэн төгрөгт хүргэх вэ? гэдэг мэдээлэл хамгийн чухал байна. 

Одоогийн байдлаар нэг хайрцаг янжуур тамхи дунджаар 3850 төгрөг байгаа юм байна. 

Сангийн яамны татварын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр:

-Жижиглэнгийн тамхины дундаж үнийн өсөлт 2026 онд 12-17 орчим хувь, 2027 онд 30-40 хувь, 2028 онд 20-30 хувь, 2029 онд 15-22 хувиар, 2030 онд 15-18 хувиар нэмэгдэх тооцоололтой байгаа. 

Нарийвчилбал, 2025 оны байдлаар импортын янжуур тамхины дундаж үнэ 3742 төгрөг байгаа бол 2026 онд 4366 төгрөг болж нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

-Тамхины хяналтын тухай хуулийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж нэлээдгүй олон гишүүд, сайд нар ажилласан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл өргөн баригдаагүй байж байгаад О.Номинчимэг гишүүн үүнийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Тамхи импортлогч, үйлдвэрлэгч нарын лобби, акц үүний цаана байдаг. Бодит байдал дээр янжуур тамхи, электрон тамхи үйлдвэрлэгч нар нэг.

Монгол Улсад 2019-2023 оны хоорондох хугацаанд эмэгтэйчүүдийн тамхи татах тохиолдол 6 дахин нэмэгдсэн. Хүүхдийн тамхи татах нас гурваар залуужиж 18 байсан бол 15 болсон байна. 

Эмэгтэйчүүд, хүүхдүүд асар хортой тамхийг ихээр хэрэглэж байна гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэсэн үг. Тэгэхээр бид Тамхины хяналтын тухай хуулийг яаралтай батлах ёстой. 

 

10 : 26
2025-11-27

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон. 

УИХ-ын дарга Н.Учрал:

-Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй байна. Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой.  

Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна.  Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-11-27 202.179.27.215

Дамдиннямаа та улсаа бодоод ажлаа үтэр түргэн өг өөв Үнэхээр таны боловсрол, орон гаран байдал, хэл ам тань сайдын суудал бүү хэл хороон даргын албад ч тохирохооргүй байна. Үнэн шүү. Та огцор.

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-27 202.70.43.34

Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй – тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд тэд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна.

Avatar

Иргэн И. Норовжав 2025-11-27 59.153.115.203

Нөөцийн савтай болход 3их наяд зарцуулдаг юм байж түүнд нөөцөлсөн 6 сарын шатахуун нь хичнээн их хөрөнгийг түгжихийг тэгэхдээ бүр вальютыг түгжихийг тооцсон юм уу Энэ нь аварал биш эдийн засгийг сааруулах төсөл байна шүү. Нефтний үйлдвэрийн нөөцийн савыг ашиглалтанд оруул ,түүндээ нөөцөл , Улаанбаатар , аймгуудыг 15 хоногийн нөөцтэй байхаар хангалтыг тогтмол хийж байхаар ажлаа зохион байгуул.

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-27 202.70.43.34

Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмент хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь post социализм.

Avatar

Зочин 2025-11-27 162.229.191.188

Нефтийн үйлдвэр гэж баахан хөрөнгө зарсан одоо болтол дуусаагүй байна. Одоо бас нөөцийн саванд арай зарагдахгүй биз дээ. Нефть импортлогч хувийн компаниуд нь хамтраад нөөцийн саваа барьж болдоггүй юм уу.

Avatar

Зочин 2025-11-27 202.179.25.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-27 64.110.154.180

нөөцийн савнуудыг нууц байгуул

Avatar

Нэргүй 2025-11-27 59.153.114.194

Энэ Ямбийням гэгч этгээдийг Шар хадны эмнэлжгт хэвтүүлэх юмсан

Avatar

Нэргүй 2025-11-27 202.126.88.206

Нөөцийн Савыг Төсвөөс гаргах юм бол нэгмөсөн СТРАТЕГИ БҮТЭЭГДЭХҮҮН- ШАТАХУУНАА-Улс авах ЁСТОЙ!!!

Avatar

ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ 2025-11-27 103.212.116.166

ДАМДИН-ЯМАА ЧИ БОЛЬ ТЭР ИХ МӨНГИЙГ ИДЭХ ГЭЖ УЛАЙРАХ ХЭРЭГГҮЙ. тЭР ИХ НӨӨЦИЙН САВ БАС МАНАЙД ХЭРЭГГҮЙ, ХЭНЧ БАЙГУУЛАХГҮЙ ЗҮГЭЭР МӨНГИЙГ НЬ ХУВААЖ ИДЭЭД ӨНГӨРӨХ БАЙХ, ДАРАА НЬ ХЭНЧ ХАРИУЦАХГҮЙ. ТА НАРТ ЕР НЬ ЖООХОН Ч ГЭСЭН УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЦОХИЛОХ СЭТГЭЛ- ЗҮРХ БАЙНА УУ?. МИНИЙ СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙНА.

Avatar

Хулгайч 2025-11-27 202.9.46.151

Намтайгаа сөнө!

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.187.48

За больж үзээрэй хөлсний гөлөгөөө ТЭР ИХ МӨНГИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨНӨӨС ГАРГАХ НЭРЭЭР УГААХГҮЙ ШҮҮ НЕФЬТ ИМПОРТЛОГЧ НЭРЭЭР ХАГАРТЛАА БЯЖСАН ХУЛГАЙЧУУДЫН ӨӨРСДИЙНХ Н МӨНГӨӨР БАРЬ ЧАДАХГҮЙГ Н ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ Н ОРОСУУДАД ЗАРААД ТЭД НАРААР БАРИУУЛ ХАРИН ЭНЭ ДАМБИНЯМ МЭТИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ

Avatar

Нэргүй 2025-11-27 203.91.116.90

Адмирал ХХК аар бариулчаад мөнгийг нь өгөлгүй хульхид яаадын. 1:1

Avatar

Харвардууд 2025-11-27 122.201.31.37

Сав суулга, мөнгө бэлэн байвал чамаар саад хийлгэх хэрэг байхгүйлдээ

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-27 202.70.43.34

Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмент хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь социализмын хордлого

Avatar

ман гомдогч 2025-11-27 202.70.34.115

бүх төрлийн тамхийг дотоод орчинд хоригло… тгд сөрөг хүчин жоохон ил гараад АН:42+ АБ:31 тэнцүү 73 гсн кнопыг мэдрүүлж эхэлмээр л бна шүү……………. тавчиктай хүүхнээс болж огцороод бсн хүн бна бас

Avatar

Del 2025-11-27 202.55.188.119

татвар нэмэх нь гишүүдийн гол ажил тэрнээс татвар бууруулах ард түмний амьдрал дээшлүүлэх бодол өчүүхэн ч алга

Avatar

Зочин 2025-11-27 103.229.123.231

Тамхи үйлдвэрлэдэг улсууд нь өөрснөө дотооддоо цахилгаан тамхийг хорисон мөртлөө Монголд экспортолж байгаа юм байна. Монголчууд бид гадныханд хорлогдож байна гэсэн үг. Ер нь тэгээд бидний буруу шүү дээ. Ямар ч хяналтгүй, хуульгүй улс Монгол байна гээд л гадныхан бидний хүүхдийг хорлож байна.

Avatar

Нэргүй 2025-11-27 146.70.246.168

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-27 202.131.236.22

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-27 202.131.236.22

Харуулах боломжгүй.

Avatar

Дорж 2025-11-27 202.9.46.49

21 т нэг хайрцаг таихи 5500 бна

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.161.151

Ямар хямд хор вэ

Avatar

Нэргүй 2025-11-27 203.91.115.52

Тамхины үйлдвэрүүдийн орлогыг өсгөх кампанит ажлыг Уих удирдан явуулаад байгаан бишүү!

Avatar

Нэргүй 2025-11-27 202.131.236.22

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-27 202.126.88.65

ЕС ын суудал л

Avatar

ТЭНЭГРЭЛ 2025-11-27 202.70.43.34

ТЭНЭГРЭЛ

Avatar

Нэргүй 2025-11-27 202.131.236.22

архи тамхийг хориод хүнд түүнээсээ эсэн юм болсон улсууд байгаа шүү

Avatar

зочин 2025-11-27 66.181.178.247

Архичин, тамхичингуудаа устгачиавал , архи тамхины үйлдвэрүүд дампуурах болохоос Монгол улс оршисоор байх болно. Монголчууд архи тамхи хэрэглэгдэггүй байхдаа дэлхийг байлдан дагуулж байсан түүхтэй юм аа. Хятад аа . Танайх шиг биш

Avatar

Нэргүй 2025-11-27 202.126.88.180

татвар нэмэхээр хуурамч тархи тамхи оруулж ирнэ. жинхэнэ хорддог юм байгаа биз дээ

Avatar

зочин 2025-11-27 66.181.178.247

30 жил тамхи татсан хүн тамхинаас болж үхэхийн цагт тамхинаас гараад уушиг нь сайжраад эхэлсэн байна цаан чинь. Хүн үхүүлэх хороос хүүхэд залуусаа хол байлгах хэрэгтэй болохоос худал эдийн засаг яриад хэрэггүй. тамхины наймаачидаа

Avatar

Нэргүй 2025-11-27 103.212.116.29

Тамхины тухай хэлэлцэж шийдвэртнй арга хэмжээ аваасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж