2017.11.30 · niitlelch.mn (Archiv) · Архив

АНУ-ын Лас-Вегас хотод казино дээрэмджээ

Америкийн Лас-Вегас хотын алдарт Беллажио хэмээх казиног үл таних этгээд дээрэмдэн, хэргийн газраас оргон зайлсныг тус хотын цагдаа нар олж илрүүлсэн талаар “Los Angeles Times” сонин мэдээлэв.

Лас-Вегас хотын цагдаагийн ахмад Жон Пеллетьегийн мэдэгдсэнээр, үл таних этгээд хиймэл үстэй, нүдний шилтэй байсан бөгөөд дээрэм хийх үедээ царайгаа байнга нууж байжээ. Мөн тэрбээр хэргийг ганцаараа үйлдсэн байна.

“Америкт нэг удаа”, “Сальвадор” кинонд тоглосноороо алдартай жүжигчин Жеймс Вудс хэрэг гарах үед уг казинод сууж байсан аж. “Бид тоглоомдоо орчихсон сууж байсан учир хэн ч энэ хэргийг анзаарах сөхөөгүй байсан. Нэг харахад үл таних этгээд кассын ажилтанд гар буу тулгачихсан байсан” гэж тэрбээр твиттер хуудастаа тэмдэглэсэн байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.