Монгол бахархлын өдрөөр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол өв соёл, түүний дотроос анагаах ухааны сурвалж бичгийн өвийг олж тогтоон, нарийвчлан судалж, ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад анх удаа анагаах ухааны эртний номыг Монгол Улсаас бүртгүүлсэн батламжийг гардуулах үйл ажиллагаа зэрэгцэн тохиож байгаа нь бас нэгэн бахархал болж байна.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” зургаан дэвтэр ном нь 18 дугаар зууны хагаст манж хэлнээс монгол хэлээр орчуулагдаж Жанжаа хутагт Ролбийдоржийн номын санд хадгалж байсныг 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхээр Монгол Улсад залж авчран Зүүн хүрээний Мамба дацанд судалж байжээ. Дараа нь уг зургаан дэвтэр номыг Үндэсний номын санд шилжүүлэн хадгалсан байна.
Энэхүү бүтээлийг судалсан академич Шаравын Болд, АШУ-ны доктор, дэд профессор Б.Гэрэлмаа, АУ-ны доктор профессор Д.Шагдарсүрэн нарын хичээл зүтгэлээр монголчууд эртнээс хүний биеийн бүтцийг дорно дахинаас гадна өрнийн анагаах ухааны эрдэмтдийн бүтээл, нээлтээр баяжуулан, эмчилгээ, заслын олон аргуудыг хөгжүүлж ирсэн талаар өргөн мэдээлэл авах боломж бүрдэж байна. Ялангуяа Өрнийн анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх асуудал наад зах нь 19 дүгээр зуунаас эхэлсний нотолгоог манай анагаах ухааныханд олгожээ.
Дэлхийн баримтат өвд эдгээр бүтээлүүд бүртгэгдсэнээр Дэлхийн дурсамж хөтөлбөрийн болон бүсийн, үндэсний хэмжээний үнэт баримтат өв болохыг нотлохын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг ард иргэдэд нэмэгдүүлэх, ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уг өвүүдээр дамжуулан Монгол Улсын бичгийн өв соёл, бүтээлийн агуулга, ач холбогдлыг дэлхийд сурталчлан таниулах өргөн боломж нээгдэж байна.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” зургаан дэвтэр бүтээлийн судалгааг хийж нэр дэвшүүлсэн Монголын анагаах ухааны академийн эрдэмтэд, дэмжлэг үзүүлсэн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, бодлогоор хөхиүлэн дэмжсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Эртнээс нааш номт гурван улсын нэг хэмээн хэлэгдэж ирсэн Монгол орон, Монголчуудын бахархал болсон ухаан тэгш, өв ихт өвөг дээдсийнхээ бүтээн туурвисан тэжээхүй ухааны гайхамшигт ном судрыг олж тогтоон, судалж хэрэглэх, үр хойчдоо уламжлуулж, улс орныхоо түүх, өв соёлыг дархлан, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйлс тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ
3,607.57
















































Nergui 2025-11-26 202.126.90.177
ЮНЕСКО-д бүртгэгдсэнд баяр хүргэе! Монголын уламжлалт анагаах ухааны үнэ цэнийг дэлхийд таниулсан сайхан үйл явдал боллоо. Энэхүү судалгааны суурийг олон жил чиглүүлэн, эрдмийн гэрлээр дэмжиж ирсэн академич Шаравын Болд багшид талархал илэрхийлье. Бахархаж байна!
Нэргүй 2025-11-26 202.9.41.45
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y****n
Нэргүй 2025-11-26 103.229.120.81
BIEE BUNELELN80955877VANXANDI BOOW XXI BOOW DOLOOJ80955877TSAG SEKSEER
S 2025-11-26 202.126.90.149
Hunii hiisen hudulmur unelj chadahku bol duugai amaa tataj sur.
Huniig ingej heleh bish uuriihuu b***g hichee mal mini.Haana ch iim hunii hudulmuriig unelj chaddaggui ataarhsan novshnuud baih yum.
Нэргүй 2025-11-26 43.242.242.59
Сайхан мэдэ байна. Монголын гэсэн сайн сайхан бүхнийг дэлхийд мэдэгдэж өөрийн түүхээ хадгалах нь чухал байна. Сүүлийн үед Казахстан тэргүүтэй мусалман шашинтай хүмүүс Монголын түүхийг үгүйсгэж гуйвуулах, өөрсдийнх нь түүх байсан мэтээр ярьж бичих нь ихэсч байгааг эрдэмтэд анхаарч цаг алдалгүй таслан зогсоох хэрэгтэй байна. YouTe дээр монголын түүхээр маш их сөрөг сэтгэгдэл бичдэг болжээ. Үүнийг засах зорилгоор Буриад, Халимаг, Өвөрмонгол эрдэмтэдийн ярилцлагыг тавих хэрэгтэй байна.
Sudlaach 2025-11-26 202.126.88.101
Монголын анагаах ухааны эртний номууд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдсэн нь бидний өв соёлын үнэт гэрлийг дэлхий дахинд дахин цуурайтуулсан сайхан үйл явдал боллоо. Энэхүү үнэ цэнтэй ажлын ард судлаачдын уйгагүй хөдөлмөр, оюуны нандин шингээлт оршиж байгааг үнэлэн биширмээр. Мөн энэ чиглэлийн судалгаанд олон жилийн турш эрдмийн ухаан, нарийн мэргэжлийн чиглүүлэг, үнэт суурийг тавьж ирсэн академич Шаравын Болд багшийн хувь нэмэр энэ амжилтын далд гэрэл гэж хэлмээр байна.
Ц.Норовпил 2025-11-26 103.229.121.89
Баяр хүргэе. Энэ үнэхээр агуу бүтээлүүд . Та нарын цаашдын цувралуудад амжилт хүсэе.