Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын төлөөлөгчидтэй уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцлоо. Мөн Монголын талаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар болон холбогдох албаныхан оролцов.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлж Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байршуулан, үйл ажиллагааг нь кластер байдлаар эрхлэх, малаас гарч буй түүхий эдийг бүрэн боловсруулахыг зорьж буй. Энэ хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулах дэд бүтцийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгааг уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улс олон сая малтай бөгөөд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.
Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ди Минхуй “Бид аж үйлдвэрийн парктаа жилд 30 сая ширхэг арьс шир боловсруулдаг. Энэ чиглэлээр БНХАУ-даа тэргүүлэгч үйлдвэрүүдтэй. Аж үйлдвэрийн паркийн шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжүүлэлт, автоматжуулалт, малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллахад нөөц боломж ихтэй. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулахад гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ хэллээ.
Талууд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт боловсруулагдах болон паркаас гарах экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргахад харилцан хамтран ажиллахаа хэлэлцэж, тохиролцлоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,607.57
















































ойдов 2025-11-26 103.212.119.104
Хятадуудад базуулах араанд нь хийлээ дээ.
Аагий 2025-11-26 103.168.34.193
заваан юм нуудтай хамтрах ямар хэрэг байна аа
Z 2025-11-26 103.229.120.21
hujaatai hursh bailaa gd buh yumaa hujaatai hamtar buteej hiij amidrah gj yu baihavdee cheh,ungar,polsh ,kazak gl uls bnda
Зочин 2025-11-26 66.181.187.119
Гэмтлийн эмлэгийн баруун талаар анхаарлаа жоохон хандуулаачээ хотын даргаа энүүгээр түүхий эд авах цэг дээр архичид цуглаад бна бас тэр Чинбаян гэсэн 2 барилга хашаагаа татахгүй бол явган хүн явхад хүндрэлтэй бна шүү.1- р байрны замын хойд талын гражуудийг зайлуулаад нийтийн эзэмшил болгоод өгөөч даргаа
Бодлого ... 2025-11-26 202.70.43.34
ТӨР-өөс Хотыг тэлэх бодлого ерөөсөө алгаа. УБ хотоос ядаад бүсчилээд Баруун, Зүүн, Хойд, Урд Аймгуудруу ХУРДНЫ Зам тавивал орон нутгийнхан орон нутагтаа аж төрөх нөхцөл бүрдэнэ. Дээр нь энэ олон Үйлдвэрүүдээд Орон нутгуудад байгуулмаар бна. УБ хотод л хамаг үйлдвэр, метро , тэнгэрийн тээвэр нтр, супермаркет нтр шамбааралдуулаад бариад байхаар чинь Хөдөөнийхөн бүгд хотруу шавна. Ийм наад захын Эдийн Засгийн ойлголтгүй Дарга Сайд нараар улсаа удирдуулах ч гэждэээ
Иргэн 2025-11-26 66.181.181.177
Энэ нь зөв. монголчуудад улстөржиж хийрхэхээс өөр хийж чадах нэг ч юм байхгүй. Социолизмын 70 жилд буй болгосон бүхнийг устгаж хулгайлж дуусгасан. 10 хүн тутмын 9 нь үгээгүй гуйлгачин. Хулгайч нар дэлбэртлээ баяжсан. Энэ улсын ирээдүй тун харанхуй байна даа
Нэргүй 2025-11-26 66.181.160.6
НЯМБААТАРАА БИД ХЯТАДААС САЛАХ ЁСТОЙ
Зочин. 2025-11-26 103.229.121.44
Хятадгүй ч юм байхгүй боллоо доо.
Нэргүй 2025-11-26 150.228.177.226
Өнөрцэцэг захирал нь болох баыхаа, ккк
Bold o 2025-11-26 103.212.116.190
энэ Нямбаатар хятадын бэт байх аа…
Зочин 2025-11-26 162.229.191.188
Энэ асуудлыг мөн ч олон жил ярилаа. Бүтэлтэй юм болсонгүй. Нийслэлийнхээ төв хэсэгт арьс ширний үйлдвэрүүдээ ажиллуулдаг улс энэ дэлхий дээр манайхаас өөр байхгүй байхаа.Цэвэрлэх байгууламжийн үнэрийг нь дарж дийлэхгүй байгаа асуудал чинь энэ арьс ширний үйлдвэрийн бохир уснаас л болж байгаа юм шүү дээ.
буяа 2025-11-26 66.181.183.127
махаа хятадуудаас авахнээ
Нэргүй 2025-11-26 103.57.93.144
Нэгэнт өөрсдөө боловсруулж чадахгүй хог болгож байснаас ингэсэн нь зөв
Нэргүй 2025-11-26 103.212.117.210
Нямбаатараа өнөөдөр тусгаар тогтнол зарласан өдөр гэсэн та андуураад тусгаар тогтнолоо зарах өдөр болгож байна уу бүх юмыг Хятад болгоно
дөсгд 2025-11-26 103.168.34.227
боловсруулж л байвал боллоо. Одоо л замын дагуу хог болоод хэвтэж байна шдээ энэ түүхий эд чинь