Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг бол Улаанбаатар. Улаанбаатарын өвлийн өдрүүдэд инверс үүсэж, айлууд болон станцуудын яндангийн утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг. Өөрөөр хэлбэл, өвөл салхи багатай үед агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог тул агаар дээшээ сэлгэгдэх боломжгүй болж доошоо суун утаа тунарч тогтох үйл явцыг инверс гэнэ. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55 хувийг гэр хорооллын яндангийн утаа, 30 орчим хувийг тээврийн хэрэгслийн утаа, 15 хувийг уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр эзэлдэг аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.