niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:30 UTC Эх: https://news.mn/r/2901219/ 8d91fa1e5b0694fe… ← niitlelch.mn руу буцах

"Гоожингийн өндөр"-ийг 1.4 тэрбум, Дамбадаржайлин хийдийг 1.7 тэрбумаар засна

"Гоожингийн өндөр"-ийг 1.4 тэрбум, Дамбадаржайлин хийдийг 1.7 тэрбумаар засна

"Гоожингийн өндөр"-ийг 1.4 тэрбум, Дамбадаржайлин хийдийг 1.7 тэрбумаар засна

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх онд нийслэлд шинээр хийж хэрэгжүүлэх ажил дунд Гоожингийн өндөр болон Дамбадаржайлин хийдийг сэргээн засварлах төсвийг тусгажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын музейн өмчлөлд шилжүүлсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. “Гоожингийн өндөр” нь 114 жилийн түүхтэй бөгөөд энэ барилгыг 1.4 тэрбум төгрөгөөр сэргээн засварлахаар болсон байна. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, нийслэлээс газрын эзэдтэй тохиролцон Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан юм.

Харин Дамбадаржайлин хийд нь Улаанбаатар хотод орших ууган Бурханы шашны хийд юм. Энэ хийдийн сэргээн засварлах ажлыг 2027-2029 онд хийхэд 31 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд ирэх онд үүнээс 1.7 тэрбум төгрөгийг тусгажээ.

Энэ хийд нь 1765 онд Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан үүсгэн байгуулсан юм. Бурхны шашныг бадруулагч хэмээх Дамбадаржайлин хийдийг анх Манжийн хааны зарлигаар 1761 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа Цэлхийн голын цутгал Зонхов хайрханы энгэрт байгуулахаар тогтож, 1765 онд буюу билгийн тоолллоор "Модон" Үхэр жил байгуулан аравнайлжээ. Барилгын ажлыг хариуцагч түшмэл Зоригт ван Санзайдорж хаанд айлтгаснаар Дамбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийд хэмээх номын нэрийг олгож Туул гол хүртэлх Сэлбийн голын хөндий буюу одоогийн Улаанбаатар хотын төв хэсгийг хийдийн газар нутагт харьяалуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж